Голомт банк шилдэг 10 ААН-ийн нэгээр шалгарлаа | News.MN

Голомт банк шилдэг 10 ААН-ийн нэгээр шалгарлаа

Голомт банк шилдэг 10 ААН-ийн нэгээр шалгарлаа

ГОЛОМТ БАНК “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”, “ХАМГИЙН ОЛОН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОСОН” ШИЛДЭГ 10 ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг сахин биелүүлж, улсын төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Голомт банкийг Татварын Ерөнхий газрын дээд шагнал болох “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулжээ. Мөн Голомт банк улс орондоо хамгийн олон хүнийг ажлын байраар хангаж буй шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, “Хамгийн их ажлын байр бий болгосон” аж ахуйн нэгжээр тодорсон байна. 2819 хүнийг ажлын байраар хангасан Голомт банк өнгөрсөн жил улсын төсөвт 103 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг улс даяар Татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэж, шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Татварын Ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 21 дэх жилдээ зохион байгуулж, энэхүү өдрийг цахимаар тэмдэглэж, хамгийн их татвар төлж, улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлсэн шилдэг байгууллагуудыг олон нийтэд мэдээлж, алдаршуулах ажлыг хийж буйгаа Татварын Ерөнхий газраас мэдээлжээ.

Шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж нь Монгол улсад өнгөрсөн жил төвлөрсөн нийт татварын орлогын 45.3% болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг дангаараа бүрдүүлсэн бол шилдэг ажил олгогч 10 байгууллага 41,597 ажлын байрыг бий болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж