Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр | News.MN

Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр

Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр

Өнөөдөр олон улсын хүмүүнлэгийн өдөр

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 08-нд “Дэлхийн хүмүүнлэгийн  өдөр” тохиож байна. Харин Монгол улсын Засгийн газраас 2011 оноос хойш үндэсний хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 84 дэх гишүүн байгууллага юм.

Тус өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Ингээд “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан Олон Улсын Улаан Загалмай ба Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан Загалмай хороо болон Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хандивлагчид болон бусад байгууллага, хүмүүст дэлхийн Хүмүүнлэгийн өдрийн баярын мэндийг хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж