Арван удаа хойшилсон Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр болно | News.MN

Арван удаа хойшилсон Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр болно

Арван удаа хойшилсон Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр болно

Арван удаа хойшилсон Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр болно

Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.08/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.  Түүнд холбогдох шүүх хурал дөрөвдүгээр сарын 20-нд товлогдсон шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг өнөөдөр товлосон нь энэ юм.

Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын шүүх хурал  нийт арван удаа хойшилжээ. 

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр  хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Б.Махбалд холбогдох шүүх хурал  улам бүр сунжирсаар байна. Дээрх хэргийг шалгах хугацаанд талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг цаг бусаар өөд болсон бөгөөд хохирогч талын хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр тогтоогдсон юм. Харин өмгөөлөгчдийн зүгээс Б.Махбалд оноох ял, хэргийн зүйл ангийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа аж.

 Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед гарсан хүн амины хэрэг одоо ч шүүмжлэл  дагуулсаар байгаа. Албан тушаалтнуудын энэ хэрэг Монголын улс төрийн намууд, бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэсэн шүүмжлэл одоо ч гарсаар байгаа юм. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд  ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ. 

Б.МАХБАЛ  ГЭЖ ХЭН БЭ ?

Б.Махбал нь 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан байна. Мөн Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг ч хашиж байжээ. 

Б.Махбал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн “Lexus 570”-тай, эзэмшлийн хоёр газартай, тэрбум 570 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, мөн үйлдвэр үйлчилгээний гурван объекттой, гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-08 185.220.101.17

* Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Х.Баттулга 2020-05-08 193.180.164.142

17 вагон спирт илэрүүлсэн цагдааг гар бие оролцон нухсан гээ биз дээ хэрэг хуучирдаггүй ээ гэж. Шантаа байгаад зууралдаад байна. Үхсэн хүн амиа хорлосон болох бий дээ 15 жилээс доошгүй ял авах ёстой.

Avatar

зочин 2020-05-08 103.212.118.29

хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Яллаад суулгах хэрэгтэй. Олон хүний зүрхийг үхүүлсэн балайр авлигач

Avatar

Зочин 2020-05-08 112.72.6.146

Энэ хүний хийсэн хэрэг маш тодорхой байхад хурдан ялын дээд хэмжээ өгөөчээ.. Бас ямар шүүгч нь хахууль авч ялыг нь эдлүүлэхгүй ёуллах гээд байнааа..

Avatar

С.Эрдэнэ 2020-05-08 124.158.76.91

Энэ хүний хийсэн хэрэг нь тодорхой, яагаад ингээд ялыг нь удаагаад байдаг юм бол … Мэдээж дээд дарга нартайгаа холбоотой л байх. Тэд нартай ямар нэгэн асуудлаар холбоотой л байгаа. Одоо энэ аалзны торыг устгах цаг нь болсон, албан тушаал наймаалцдаг, мэдлэггүй мэргэжилгүй хүмүүсийг удирдах албанд томилохоо болих цаг ирсэн байна ….

Avatar

иргэн 2020-05-08 66.181.187.188

энэ нөхөр ч ямар ч байсан ялаа аваад явна. харин ард нь байгаа эхнэр хүүхэд эх эцэг сэтгэлийн тамд орчих юмаа тэд ч гэсэн хамсаатан биш ч гэлээ иргэн хүмүүс 3 удаа хойшилж болно 10 удаа байхдаа яадаг байнаа, х ууль шудрага ч бас шуурхай ч
баймаар

Avatar

Иргэн 2020-05-08 202.126.89.148

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд дарга нар хэргийг хаах юм байна дөө.

Avatar

Зочин 2020-05-08 150.129.142.234

Жонхуугийн утсан хүүхэлдэй гээ биз дээ, юу болоо гэж ял авахийн? шууд гадаад руу зугатаалгана биз дээ.

Avatar

Зочин 2020-05-08 192.82.64.153

Уйвайгүй шүүх ТӨР дахиж хйошлно эсвэл 2-3 жил аваад ял завшина

Avatar

Зочин 2020-05-08 59.153.87.41

Uhej dald orvol taarsan jenkogiin ugaadasnii g***.

Avatar

ЗОЧИН 2020-05-08 63.141.48.51

ИЙМ ШҮҮХТЭЙ МОНГОЛ УЛС ЯАНА ДАА

Avatar

Зочин 2020-05-08 66.181.179.150

Женкогийн найз байх ч сайхан юм аа. Одоо болтол бүх юм нь тодорхой хэрэг байгаад байдаг. Одоо аягүй бол талийгаач өөрөө унаад үхчихсэн болгоно доо

Avatar

уудам 2020-05-08 103.216.196.5

алтайн хөх харуудын бас нэг төлөөлөл

Avatar

zochin 2020-05-08 202.126.89.17

Huulichid aa shudarga bai l daa.Hunii aminii hereg sh dee

Avatar

Зочин 2020-05-08 103.229.178.26

энэ мангас ингэж, ингэж буруугүй гээд гараад ирэх юм бна л даа fuck

Avatar

Зочин 2020-05-08 172.58.140.228

Ene a*******n shiitguuleegui baigaa yum uu mongotei l bnadaa

Avatar

boliochee 2020-05-08 126.35.13.136

2 hyn yheed bhad arai denduu ymaa boliocheee

Avatar

Зочин 2020-05-08 64.119.21.247

Тодорхой хэргийг удаан шүүж байна даа. Тэгсэн мөртлөө Энхсайханыг яасан хурдан шийдэв дээ.

Avatar

Зочин 2020-05-08 100.15.93.159

Энэ арай дэндлээ.Нотлох баримттай хэрэг шүү дээ.Нотлох баримтгүй бол яах болж байна аа

Avatar

бодлын хулгайч 2020-05-08 66.181.167.53

ҮНЭН ХУДЛЫГ НЬ ДЭНСЛЭЭД ӨГӨӨЧЭЭЭ. ИЙМ Ч ШҮҮХ ИЙМ Ч ШҮҮГЧ ИЙМ Ч МӨРДӨН БАЙЦААГЧ БАЙХ ГЭЖ. БҮГД БУСДЫН НӨЛӨӨНД ОРЧИХСОН АРЧААГҮЙ АМЬТАД

Avatar

Зочин 2020-05-08 150.129.142.234

Жанхуу а******н найзыгаа ялнаас мултлаад муулаад байдаг аль нэг ардчилсан орон руу зугатаалгачих байлгүй дээ, муу юманд гаршчихсан Оросын мафийн гар хөл Жанхуу.

Avatar

Пени 2020-05-08 73.78.181.221

Хун алсан этгээд зугэээр яваад байдаг хэрэг хийгээгуй хунд ял тулгаад шоронд хийдэг бид ямар нийгэмд амьдарч байна аа ккккккк

Avatar

Махбал суллагдана. 2020-05-08 64.119.23.254

Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Avatar

Зочин 2020-05-08 139.5.219.55

Энхсайхнаас бага ял авна, женкогийн хам юм чинь

Avatar

Зочин 2020-05-08 43.242.242.59

Шүүх хурал хойшлоод байгаа нь энэ хүнээс биш харин хохирогчийн талаас болж байгаа нь хурал дандаа хохирогчийн талын хүсэлтээр хойшилж ирсэн. Махвал бол ялаа аваад яв гэж байгаа байх аа

Avatar

yalzarsan shuuh 2020-05-08 202.131.251.130

ene henii tataas yum be, ard n hen baigaa bolood heden jil bolj baigaa yum, hun alsan a*******n shuu dee. yagaad ingeed udaad baidag yum, yalzarsan shuuh. oor yu gehev. ta nart ahiu mongo ogoo yu?

Avatar

Зочин 2020-05-08 192.82.64.64

Jenko iin hun shuudee udaaj baigaad martuulah baihdaa harin us sanasan hunee sevj baigaad 2 sariin dotor yunii ch hamaagui herg tohoj yavuulah

Avatar

Ard 2020-05-08 174.194.128.122

a*******n avilgach archaagui tsarailj baihaar zohih shiitgelee shudargaar huleegech!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж