Арван удаа хойшилсон Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Арван удаа хойшилсон Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр болно

Арван удаа хойшилсон Б.Махбалыг шүүх хурал өнөөдөр болно

Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.08/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.  Түүнд холбогдох шүүх хурал дөрөвдүгээр сарын 20-нд товлогдсон шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хуралдааныг өнөөдөр товлосон нь энэ юм.

Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын шүүх хурал  нийт арван удаа хойшилжээ. 

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр  хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Б.Махбалд холбогдох шүүх хурал  улам бүр сунжирсаар байна. Дээрх хэргийг шалгах хугацаанд талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг цаг бусаар өөд болсон бөгөөд хохирогч талын хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр тогтоогдсон юм. Харин өмгөөлөгчдийн зүгээс Б.Махбалд оноох ял, хэргийн зүйл ангийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа аж.

 Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед гарсан хүн амины хэрэг одоо ч шүүмжлэл  дагуулсаар байгаа. Албан тушаалтнуудын энэ хэрэг Монголын улс төрийн намууд, бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэсэн шүүмжлэл одоо ч гарсаар байгаа юм. Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд  ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ. 

Б.МАХБАЛ  ГЭЖ ХЭН БЭ ?

Б.Махбал нь 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан байна. Мөн Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг ч хашиж байжээ. 

Б.Махбал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн “Lexus 570”-тай, эзэмшлийн хоёр газартай, тэрбум 570 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, мөн үйлдвэр үйлчилгээний гурван объекттой, гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж