М.Энхсайханы ШОРОНГООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ | News.MN

М.Энхсайханы ШОРОНГООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

М.Энхсайханы ШОРОНГООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

М.Энхсайханы ШОРОНГООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

Дөрөвдүгээр сарын 23. Сүхбаатар дүүргийн шүүгч З.Болдбаатарын шийдвэрээр Ерөнхий сайд асан М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзээд 461 дүгээр хорих шийдвэрийг гаргасан. Харин өчигдөр түүний хэргийг шүүх хэлэлцээд 4 жил 6 сар хорих ял оноосон. Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайханы шоронгоос бичсэн тэмдэглэлийг уншигчдадаа хүргэж байна. 


461 ТЭМДЭГЛЭЛ

2020.04.23

Шүүхийн шийдвэрээр хоригдохоор боллоо.Шийдвэр бичиг цаас болтлоо уддаг бололтой. Умгар нэгэн өрөөнд 8-9 хоригдлуутай бараг 10 цаг болов. Энэ хооронд тэдэнтэй танилцаж юу эсийг ярихав. Ганц нэгээс нь бусад нь 20-30 насны залуус. Сонсоод байхнээ тэд алджээ. Харамсалтай нь хохирогч нь гомдолгүй гээд байхад яллачихдаг бололтой. Хүмүүсийг эвлэрэлдье гэхээр нь хагаралдуулчихдаг хуулийн заалтууд байгаа бололтой дог. Харанхуй бүрий боллоо. 461 рүү авч явахаар боллоо. Бүсэлхийгээр гинжилж гарт хэлхээтэй даавуун бээлий углаж, гавлав. Тээр нэгэн жил Хойд Солонгос Хятадын хилийн хот руу оргон зугтаасан гэмт хэрэгтнүүдээ өөрсдөө авъя гэсээр байгаад авч явахдаа бүгдийнх нь гарыг төмөр утсаар сүлбээд авч явснаас дипломат будилаан үүсч байсан явдал санаанд буув. Тэрэнтэй харицуулбал Монгол маань хамаагүй ардчилсан юмаа. Журам юм чинь журмаараа л байг. Машинд суулгах зуур гадаа олон цагаар хүлээсэн эхнэр маань шүүхэд ирэхдээ өмссөн бажаанкийг маань пүүзээр сольж хармаа руу шүдний оо хийв. Түүнийг нь шалга гэсний дагуу цагдаа нэг үзсэн болоод хармаа руу шургуулав. 461-т биднийг авчрав. Шинэчлэгдсэн зүйл гэвэл хашааны хаалганаас шорон хүртэлх явган замын хоёр талаар өргөст төмөр тор татжээ. Эмнэлгийн үзлэгт оров. Даралт бага зэрэг өсчээ. Зүгээрээ л гэлээ. Нэгэн камерт оруулсан нь өмнөхөөсөөө ялгаатай нь хана туурга дээр бичсэн бичвэрүүдийг будаж янзалжээ. Даралт бууруулах эм өгөв. Өөрт байнга авч явдаг өвдөлт намдаах эмтэй цуг зооглож давсанд явлаа.

2020-04-24.

Охидууд маань цочролд орчихоогүй байгаа гэсэн бодолтой сэрэв. Хэд хоногийн өмнө аавыг чинь шоронд хийх гээд байгаа гэж палхийтэл нь хэлчихсэн юм. Өөрөөр яаж хэлэлтэй билээ. Эхлээд цочоод, дараа нь дуугаа хураагаад, шөнө дөлөөр интернетээс шорон гэж юу байдаг тухай үзээд ээждээ ярьсан байна лээ. Маргааш нь надаас яагаад гэж асуусан. Сайн муу хүн гэж байдаг юмаа. Тэд л тэмцэлдэж байгаа юм гэсэн товч хариу л өгсөн. Одоо ойлголт нь бүр сайн болоо байлгүй.

*********

Өчигдөр урьдчилан хорих байранд байхад англи хэл дээр 3 ном ирлээ. Хоёр номыг нь хоёр хоригдол гарын үсэг зуруулаад авчихдаг байгаа. Нас тогтсон хоёр хоригдолд орчуулбаас "Хүн ба Бурхад", утгачилбал “Хараал хэлэхгүйгээр амьдралаа хэрхэн өөрчлөх ид шид “ гэсэн номоо өгөв. Нэгийг нь уншсан нөгөөг нь уншаагүй ном байв. Хэл усгүй ч номын гарчиг харчихаад ямар гоё ном бэ, заавал уншинаа, орчуулж уншсанаа танд явуулнаа гэв. Бусдад хэрэгтэй ном бол болж л байна гэж бодов.

Нэг хоригдол хашгирч байнаа. Тойргийн уртыг яаж олдог юм бэ? Юуг юутай харьцуулдаг юм бэ сда гээд тэвдээд байгаа бололтой. Хэн юу гэж хариулах нь надад сонин байлаа. Ихэнх нь энэ асуултад бүдэрч байгаа сонсогдоно. Гэтэл нэг хоригдол 2-ыг радиусаар нь үржүүл гэв. Сда радиус гэж юу юм бэ гэв. 3.14 гэснээр яриа өндөрлөв. Би эхлээд бүтэлгүй хариу сонсоод инээж байснаа зөв гаргалгаа олсонд нь битүүхэндээ баярлав.

Ура хоол өгч байна. Өчигдрөөс хойш юм идээгүй надад бөөн таашаал. Надад үлдсэн ном нь "The Stress Test" нэртэй. Өөр ном байхгүй тул уншиж эхлэв. Хорвоо эргэлдэхэд яагаад зарим хүмүүс гутарч, дуугаа хурааж чимээгүй живдэг, харин зарим хүмүүс улам хүчирхэг болдог тухай ном юм. Ницше гэдэг алдартны "Намайг алахаас бусад зовлон намайг хурцалдаг" гэсэн үгнээс эхлээд судалгаа хийжээ.

2020-04-25-26.

Хүйтэн камерт даарсхийн хоноглов. Бусдаар бол зүгээрээ. Эмч ирж даралт үзэв. Төмөр хаалганы нүхээр гараа гаргаж даралтаа хэмжүүллээ. Бусдаар бол зүгээрээ.

***

Хоригдлууд коронавирусээр төдөн хүн өвдсөн гээд тоо уралдуулж байнаа. Гадаад орчноос таслагдсан бидэнд мэдэх юм алга. Дэмий л санаа зовох юм. Хүйтэн орон дээр удаан сууж бичлээ. Нуруу хөших шинжтэй. Энэ зуур торны завсраар болжмор орж гарч байгаа харагдана. Тэднийг хооллочихоод хөнжил дотроо хэвтэхээс…….

****

Шоронд хагас бүтэн сайн өдрүүдээр хаалгыг нь харуулууд ч онгойлгох эрхгүйгээр блоколдог юм байна. Эмч төмөр хаалганы нүхээр даралт хэмжээд байсны учир тайлагдав. Жиндүүлээд нуруу гацаж магадгүй байна доороосоо зузаалах гудас байвал зүгээр байна гэсэн хүсэлт тавилаа. Төдий л удалгүй гудас авчирч төмөр хаалганы жижиг нүхээр өгч авалцав. Гэрээс уншиж амжихгүй яваад байсан 2 ном иржээ. Японы иргэн Акира Оно (монгол нэр нь Огонуус Цогту)-гийн бичсэн "Монгол хүн ба СОЁЛЫН ХУВЬСГАЛ", "Төвдөд эргүүлсэн Япон сэлэм" номыг амтархан уншлаа. Японы гадаад бодлогод нөлөө үзүүлсэн, Японы судлаачид, улстөрчдийн анхааралд ихээхэн орсон судлаачийн бүтээл аж. Их Монгол улс байгуулж, дэлхийг эзэлж явсан монголчууд Юань гүрэн задарснаас хойш өөр хоорондоо нэгдэж үзээгүй явсаар хэрхэн коммунист Орос, коммунист Хятадын колончлолд орсон гунигт түүхийг баримттайгаар бичжээ. Болоод өнгөрсөн явдал гэж бодох хэрэггүй. Түүх их багаар давтагддаг жамтай. Өөрийгөө улстөрч гэж үздэг хүн бүрт энэ номыг уншихыг зөвлөж байна.

*****

Хагас бүтэн сайнд хөл хөдөлгөөнгүй учир чангааар 2 цаг орчим зохиолын дуу тавив.

Хоригдлуудад үзүүлж байгаа төрийн үйлчилгээ л юм уу даа. Ямарч байсан социализмын үеийн шорон биш. Гэхдээ энд диско сонсдог газар биш шүү залуусаа.

*****

"THE STRESS TEST” номоос -Австралид газар хөдөлжээ. Олон хүн хүний нэр мартах, барьсан тавьснаа санахгүй, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан” гэнэ. Айдас хүнийг ингэтэл нь стресст оруулдаг аж. Хувь хүний эрх, эрх чөлөө тухайн хүнд өгөгдсөн анхдагч өгөгдөхүүн. Тэр тусмаа монгол хүн Тэнгэрээс эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн. Түүнтэй нэгэн адил айдас бол тэр хүний өөрийнх нь өмч. Айдсаа бусдад эзэмшүүлбэл эрх чөлөөгөө алдахтай агаар нэгэн болой.

2020-04-28

Өнөөдөр өмгөөлөгч Пүрэвдулам, мөн Шинэбаяр нар ирэв. Пүрэвдуламыг орж, шилний цаанаас утсаар ярихыг зөвшөөрчээ. Шинээ гадаа үлдэж. Баригдаад 10 гаруй цаг болж байж ачигдсан юм. Тэр үед эхнэрийн маань дэргэд Дэнс бүсгүй маань зогсож харагдсан. Сэтгэлийн дэм өгсөн дайчин бүсгүйдээ баярлаж байгаа шүү.

Пүрэвдулам: Болж байгаа үйл явдал зөвхөн таны асуудал биш боллоо, Үндсэн хуулиар өөрийгөө өмгөөлөх эрх танд байдаг, эрхэнд чинь халдсан байнаа гэж байна. Өөр олон мэдээлэл хуваалцав. Монголчууд маань мэдэх мэдэхгүй асуудлаар хоорондоо талцан хуваагдаж, харь орны бодлогын золиос болж байна гэдэг бодол маань бэхэжлээ гэж хариу хэлэв.

****

Сэтгэл сэргэж камертаа ирээд хогоо шүүрдэе, шүүр хутгуур өгөөч гэсэн хүсэлт тавив. Хэсэг хугацааны дараа ишийг нь сугалж авч үлдсэн шүүр, хутгуур өглөө. Аюулгүйн талаасаа бодож ишийг нь авч үлдсэн байх. Шүүрний иш бариад би яав л гэж дээ. Өрөөгөө мөлхөж шүүрдлээ. Ноосорсон хог гардаг байна ш дээ.

2020-04-29.

Өглөө босоод өрөөндөө нойтон цэвэрлэгээ хийе, шалны алчуур, мод өгнө үү гэлээ. Гэтэл хажуу камерт хоригдож байгаа нэгэн залуу намайг өрөөндөө авчих, би өдөрт 3 цэвэрлэе гэнэ. Тийм бага уу гэтэл 6-7 цэвэрлэе, массаж хийж өгье , бухимдвал зодуулъя гэж инээдэм тарив. Залуус хараалын үг хэлэвч цайлган гэдэг нь мэдэгдээд байх юм. Шоронд байгаа нь харамсалтай юм.

2020-04-30.

Хэвтэж байтал төмөр хаалга тачигнав. Онлайн шүүхэд дуудаж байна гэлээ. Хэд хоногийн өмнө Эрдэнэбат өмгөөлөгч маань цагдан хорьсон шүүгчийн шийдвэрийг өөрчлүүлэхээр гомдол гаргасан, 24 цагийн дотор хэлэлцдэг гэж байсан нь санаанд орлоо. Тэрнээс хойш хэд хоночихож. Шүүх нь хуралдаад цагдан хорь гэсэн юм байлгүй гэж бодож байлаа. Гэтэл үгүй байж. Онлайн хурал гэдэгт нь орлоо, тавьсан гомдлыг олон хоног хоцруулж хэлэлцэж байгааг ойлгов. Шүүхийн танхимд хэн юу ярьж байгаа нь юу ч ойлгогдсонгүй бөөн шуугиантай, дуу нь тасалдсан орж гарсан юм л болж байх юм. Яллагдагч онлайнаар шүүхийн ажиллагаанд оролцсон гэсэн үзүүлэлт л хэрэгтэй байдаг бололтой юм. Надаас шүүгч санал, бодлоо хэлнэ үү гэв. Би “та хэдийн юу ярьсныг сонсож чадсангүй“ гээд Шүүхээр хэргийг шударга шийдье гэвэл прокурор, өмгөөлөгч, яллагдагч ижилхэн түвшинд баймаар байна. Шоронд яллагдагч нь суучихаад хэргийн материалаа ахин дахин нягтлах бололцоогүй, дээр нь бодлоо төвлөрүүлж чадахгүй байдал бий болж байна. Өмгөөлөгчийн маань саналыг авч хэлэлцэнэ үү гэсэн утгатай хүсэлт тавив. Шүүх зөвлөлдөхөөр юм боллоо. Төдий л удалгүй “Энхсайханы өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэв. Би ч хэвтэж байсан бол дээр байж дээ гэсэн шүү камертаа орж орон дээрээ хэвтлээ.

2020-05-01.

Майн 1-нийг шоронд угтдаг хувь тавилантай юм байна би гэдэг хүн. Майн 1-ний мэнд хүргэе гэж чанга хэллээ. Залуус тэр чинь юун өдөр билээ гэж асууцгааж байнаа. Шинэ үе томорсны шинж юмуу даа.

*****

Ерөнхий Прокурорын газраас нэгэн хэлтсийн дарга шалгалтаар ирж, товчхон уулзав. Ярианы өнгөөс нь харахад сошиалаар гарсан элдэв мэдээллээр явж байгаа юм байна. Түүнд дараахь саналуудыг сонордуулав.

  1. Хуулийн алдаа мадаг, буруу хэрэглээнээс шорон залуусаар дүүрэн байна. Анхаарна уу гэлээ.
  2. Шоронд хүний эрх чөлөөг хязгаарласан болохоос хүн байх эрхийг нь хязгаарлаагүй. Хүн хүн байхын тулд мэдээлэл авдаг байх ёстой. Үүний тулд ном, сонин, хэвлэлээр хангах хэрэгтэй байна гэв. Гэрээс нь оруулж байгаа биз дээ гэж асууж байна. Сонин хэвлэл авах чадалтай нэгэн байхад, чадал хүрэхгүй нэгэн байгаа. 461-р ангиас энэ ажлыг зохион байгуулдаг болгомоор байна гэлээ.
  3. Өчигдөр онлайн шүүх хурал гэгч хуралд оролцлоо. Шүүхийн танхимд юу болж байгаа нь сонсогдоогүй, яллагдагч хуралд байлцсан нэр хэмээдэг гэв. Техникийн алдаа байсан юм болов уу гэж асууж байна. Техникийн алдаа бишээ хүний хувь заяаг шийдддэг хурлыг ингэж хийдэг баймааргүй байна гэлээ. Прокурор анхааръя гэлээ.
  4. Таныг 10 цаг хөл дээр нь зогсоосон, залхаасан гэж УИХ дээр хүртэл яригдлаа гэж прокурор хэлэв. Шүүхийн доор подвалд цонхгүй жижиг өрөөнд 8-9 хоригдол байсан. Миний шийдвэр гарахгүй 10 цаг болсон доо. Надаас болоод баахан хоригдол олон цаг саатах шиг санагдаад тэднээс уучлалт гуйсан гэдгээ хэллээ. (Тэд бид шорон руугаа яараад ч яах юм билээ гэж байсан шүү) Прокурор хоол, унд өгсөн үү гэж асууж байна. Өгөөгүй гэлээ. (За энэ том асуудал биш л дээ) Хүн хэлмэгдүүлчих вий гэж санаа зовоод тэнд байсан цагдаа нар ажлаа сайн хийж байсан шүү гэсэн үг дайв.
  5. Прокурор эмч үзэж байгаа юу биеийн байдал ямар байна гэж асуусан. Бие сайн байгаа, өвдөж зовж байснаа тоочвол "цэцгийн баглаа" шиг болчихноо гэв. Анхааръя, санал хүсэлт байвал хэлээрэй гэснээр бидний ажил хэрэгч уулзалт өндөрлөвөө.

****

Хонгилоор явж байсан хоригдол “Ахаа зөвлөгөө өгөөч гээд шүүхэд шүүхэд гаргах” гомдлоо торон завсраар өгөв. Нэр чинь хэн билээ гээд асууж амжив. Өгсөн материалыг нь уншчихаад торны завсраар нэрийг нь дуудтал хариу өгч байна. Чангаар зөвлөгөө өгөв. Өөрөө өмгөөлөгч авчихсан, хуулийн зөвлөгөө авч ажиллаж байгаа мөртлөө шоронд бусдад хуулийн зөвлөгөө өгдөг өдөр байлаа.

2020-05-02.

Хагас сайн өдөр болжээ. Хөгжим эгшиглүүлж байна. 2 хоногийн дараа шүүх хурал болох гэж байдаг. АТГ -ын "зохиол"-ыг ахин дахин нягталж үзмээр, өөрийнхөө хэлэх үг, олон нийтэд хүргэх мэссэж дээр суумаар байдаг. Шоронд бодол санаа энд тэнд тэнээд байдаг. Миний байж байгаа царай гэж өөрийгөө хараасан ч энэ нь Монголын маань царай болчих вий гэж санаа зовов.

*****

Гэрээс сахлын машиныг дөхүүлжээ. Нэлээд удаж байж камертаа биш, нэгэн бяцхан даргын өрөөнд сахлаа хусах бололцоо олдлоо. Толинд харлаа. Цав цагаан сахал. Шүүх шударга ч бай, шударга бус ч бай Монголынх учир царай алдаж очоод яахав гэсэн бодолтойгоор сахлаа хусч орхив.

2020-04-26

Сайн уу Миний охидуудаа? Аав нь энд сайн байна. Хоол нь дажгүй. Хичээлээ сайн хийгээрэй. Өрөөндөө ганцаараа. Ээжийнх нь явуулсан ном, бүх зүйлийг авсан. Номнуудыг бүгдийг нь уншаад дуусгачихсан. Санаа зовох хэрэггүй ээ. Хичээлээ сайн хийнэ шүү. Аав нь зөв юм хийж байснаа сайн мэддэг. Буруу ойлгодог хүмүүс байж л байдаг. Том болохоороо бүүр сайн ойлгодог болох байхаа. Охидууддаа маш их хайртай шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

89 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

!!!! 2020-05-08 202.126.89.115

Бүгд хөлсний бичээчид. Жинхэнэ сэвж байхшивдээ хийсэн болоол хоригдож байна.

Avatar

Гэрэл 2020-05-08 182.160.34.31

Энхсайханыг Баттулга биш Зика Энхболд хийж байгааг хүмүүс огт мэдээгүй бололтой. Зикаг Элбэгдорж цаанаас нь шахаж чангалаад байхаар зика өөрийгөө зөвтгөхийн тулд шүүхэд нөлөөлж байнаа.Энхсайхан өөрөө монголчууддаа элэггүй хятадуудтаа найрсаг хандаад хүн бүрийн дургүй их хүргэсэн. Монгол үндэстэн гэж байхгүй Хятадын 56-дах ястан гэж тодорхойлсон нь БНХАУ-ын олон хэвлэлд нийтлэгджээ Энхсайхан хятадын э****з болж төрсөн нь буруу болж таарахгүй Маш олон эрлийзүүд Монголд төрөөд эх орноо монгол гэ

Avatar

Зочин 2020-05-08 120.88.147.45

Ждүгийн 49 гишүүн тэгүүл тэгүүл хэдэн жилийн ял авхуу женко 49 гишүүний хавтаст хэргийг бариад прокрор дээр очооч тэд юун энхсайхан бүүр аймаар гэмт хэрэгтэнгүүд байна шудрага цагдаа шүүхн ажилаа хиигээч

Avatar

Battulga bol orosiin gar hul gulug yum! Tiimees uheh yaltai 2020-05-08 37.120.210.60

Battulga gej orosiin gar hul bson sheesiig 9-n uyeer ni haraaj bn!!! Chi cusandaa jivj uheh bno!!! Buh mongolchuud chamaig bas chinii ur udamiig haraaj bn! Uheerei ta nar!!!

Avatar

Battulga uhej dald or!!!! 2020-05-08 196.196.203.212

Mongolchuud ardchilalguigeer 10 ch honoj chadahgui tiim humuus!!! Bidniig tiim bolohod ardchilaliin altan haraatsainuud zaluu nasaa zoriulsan! Ene huniig Battulga nowshtoi haritsuulj bodohod Battulga yamar hogiin gulug gedeg n shuud haragdahaar bn. Hooson tolgoitoi erguu nowshiig tsagaas n umnu buulgatsgaay mongolchuudaa.

Avatar

Sullakhiig shaardaj bn!!!! 2020-05-08 104.200.132.223

Enkhsaikhan guaig sullakhiig shaardaj bn!!!! Khurelsukh, Battulga ichij amidar!!!! Mongol ulsiin leader uls turchdiig tolgoi daraalj heden jil socialaar gutgen doromjilj massiin tarkhiig ugaalaa. Odoo ta nar ichij amidar! Bitgii mongoliin min sor bolson oyunlag humuusiig min honzongoo avch horiod bai!!!! #FreeEnksaikhan !!!!!

Avatar

Хэлмэглдүүлэлтээ зогсоо!!! 2020-05-08 50.3.173.163

Үнэндээ маш харамсалтай байна. Хүнийг ингэж хэлмэгдүүлж яаж чадаж байнаа??? Монгол улсын төрд төрийн их ажил хийж, оюунлаг, боловсрол, ухааныг нь ашиглаж байх ёстой хүнээ ингэж хэлмэгдүүлэхээс хулгайч Баттулга ичих хэрэгтэй!!!! Баттулгын хулгайд хэдэн жил өгөх вэ???

Avatar

Хэлмэгдүүлэлтээ зогсоо 2020-05-08 50.3.173.163

Үнэндээ маш харамсалтай байна. Хүнийг ингэж хэлмэгдүүлж яаж чадаж байнаа??? Монгол улсын төрд төрийн их ажил хийж, оюунлаг, боловсрол, ухааныг нь ашиглаж байх ёстой хүнээ ингэж хэлмэгдүүлэхээс хулгайч Баттулга ичих хэрэгтэй!!!! Баттулгын хулгайд хэдэн жил өгөх вэ???

Avatar

зочин 2020-05-08 66.181.161.31

ҮНЭН ЯЛАХ БОЛНО МОНГОЛД ЭРҮҮЛЭЭР СЭТГЭДЭГ ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА ТАНД АМЖИЛТ ХҮСЭЁ ОРОСЫН ТАВИУЛ БАТТУЛГА ТӨМӨР ЗАМЫНХАА ШОРООНД БУЛАГДАХ ЦАГ ИРНЭ ЭЭ

Avatar

Зочин 2020-05-08 185.220.101.17

!!Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

зочин 2020-05-08 64.119.18.240

итгэл найдвараа битгий алдаарай л гэе дээ ард түмэн чинь давхар айдаст автаж байна шүү төр засаг минь юм бичих гэхээр айх боллоо

Avatar

tuya 2020-05-08 103.229.120.43

үнэхээр иундаг хүн шүү.Удахгүй үнэн мөн нь тогтоогдож жинхэнэ хулгайчууд ялаа эдлэх болноо.Итгэл найдвараа битгий алдаарай

Avatar

ст 2020-05-08 46.2.234.1

зарим тэнэг сэтгэгдэл ийг дор нь арилгасан дээр ойлгоход хэцүү бас ичмээр хэрэг болох юм байхгүй юм аа,,,

жш: өөрийн шороондоо өөрөө ор гэдэг бол энэ дэлхийд байхгүй байх аа ямарч тэнэг хүн ийм юм бичихгүй байх

Avatar

ст 2020-05-08 46.2.234.1

55.0 сая төгрөг 55 айлд очоод юу болох бол ус тог нүүрс махан болоод л өнгөрнө,,
55.0сая төгрөгтэй төрийн тэргүүн дор хаяж 55000 айлын оюуны ухамсар амьдрах арга ажилд хэрэгтэй мэдээлэл өгч л байна ш дээ,, хамгийн багадаа өөрөөр Энхсайхан нийтийн тээврээр тэр их орны ажлыг амжуулвал ёстой ардын баатар морьтой эзэн Чингис хааны юм болно,
гээндээ ноогдол юм даа .
их хохиролгүй бол 55.0 сая нь өгчих,,
харин Хүрэлсүх ажлаа ардчилал мэддэггүйгээрээ Энхсайхан д шилжүүлж өгсөн нь дээр

Avatar

Ахаа 2020-05-08 66.181.185.186

ТВ 25 сувагаар та хэд хэнийг шүүмжилээд байлаа сая Оросын элчин сайдын хэлсэн нүүрс гээд яахав малаа маллаад яв гэсэн

Avatar

ст 2020-05-08 46.2.234.1

Хүрэлсүх гэдэг хүн ардчилалыг дэлхийн нам гэсэн ойлголтгүй хүн юм чинь юун монголыг бүр будаа болгох юм байна даа,,, өөрийн ухамсараара ажлаа сайн мэддэг нэгэнд өг эсвэл ардчилсан үзлээр ажлаа хийвэл зөв гольдролд монгол орон монголын ард түмэнд сайн сайхан ирэх үүдийг нээнэ,,эс тэгвээс улам л сонин болно,,,

Avatar

Ардчилал 2020-05-08 64.119.24.231

Чиний би болгосон шорон чинь энэ өөрөө наанаа жаргаарай

Avatar

ст 2020-05-08 46.2.234.1

үнэн хамгийн сайхан үнэнч хүн үнэнийг олно,,,
худалч мянган шүүх байгаад ч үнэгүй үнэнийг хэлж чадахгүй,,,,
харин мэдээж яасан байсан ч амьдрал үнэнээрээ л байна ш дээ ,,, вирус гарч хүн үхэж байна,худлаа юмуу,,,,
хэн юу бодож юу хийсэн бэ хийснээс хойш алга үгүй болохгүй үнэнгээрээ байж л байна.
харин олон нийтийн ийм зүйлд өөрөө үнэнгээ хэлэх нь жинхэнэ өөрөө үнэнийг яллагч шүүх өөрөө байх болно.

Avatar

Ардчилсан Монголын иргэн 2020-05-08 202.21.127.183

Энэ хүн ялтан болчоогүй шүү. Одоогоор яллагдагч статустай. Гэтэл манайхан аль хэдийнээ давж заалдах эрхгүй ялтан болцон аятай аяглаж байх гэж. Энхсайхан гэдэг хүнд Монголд заавал хоргодоод байх зүйлгүй гадаадад гараад хангалттай өндөр хангамжтай ажиллаад амьдарч чадна. Гэхдээ ингэн барин байж бидний өөрсдийн эрх чөлөөний дархлаа, ардчилалын үнэт зүйлсийг үлдээж өгөх гээд өөрийгөө тоолгүй яваа нь зөвхөн түүний Ардчидсан чөлөөт Монголоо гэсэн итгэл үнэмшлийн нь илрэл. Хүчтэй байгаарай Энхсайхаан!

Avatar

Заагч 2020-05-08 202.179.31.252

Зочин нэрний ард улигч хар гамингийн хаядлууд яасан их өмөөрч бнаа хар хятадад энэ мэт эрлийзүүдээр ч тусгаар орноо устгуулахгүй шүү хар гамингуудыг устгаж хаях л хэрэгтэй.Энэ хүнийг э****з гамингууд нь л дэмжинэ цэвэр Монголчууд хэзээ ч үгүй шүү.Бидний баялгийг хар хятадад үнэгүй өгөх гэрээ үүнийг хар харх гамин цустай нөхөд л хийнэ өөр хэн ч биш.Манай Тагнуулыг 1998 онд татан буулгасан байдаг энэ хог х***а шүү хэний эрх ашгийн төлөө вэ? Хар хятад гамингийн төлөө шүү дээ түүнийг буудах л ёстой.

Avatar

Зочин 2020-05-08 202.21.127.183

Хамгийн эхлээд чамайг янзалчуул Чиний үлдэх үр хүүхэд чинь арай дээр улсад Амьдрах юм байгаам шд

Avatar

зочин 2020-05-08 66.181.161.31

яг үнэн хэллээ

Avatar

Аан 2020-05-08 66.181.181.61

Татан буулгаад эргүүлж УАХБ гэж тэр өдөр нь бгуулсан тэгэхгүй бол Баатар генералыг огцоруулах боломжгүй бсн юм

Avatar

Irgen 2020-05-08 122.201.21.175

Бидний монголчуудын төлөө энэ хүн их зүйл хийсэн биднийг ирээдүйгээ зөв амьдруулахын тулд. Гэтэл энд эрхээ хасуулчихсан байдаг яана даа монгол минь. Боловсролтой, чадвартай, монголоо гэсэн нэгийгээ энд хорьчихоод одоо шийдвэр гаргадаг дээр нь бодлогогүй, уншдаггүй, чадваргүй нь үлдэх юм да.

Avatar

Зочин 2020-05-08 66.181.184.127

Сайн хүн өндөр боловсролтой. Маш их харамсаж байна. С Баяр ч адилхан. О. Толгойн. Гэрээ зөв. Байсан. Биш. Үү. Хамгиин мэдлэг. Чадвартайгаа. Хэлмэгдүүлээд. Байх нь. Хэнд. Ашигтаы вэ

Avatar

Зочин 2020-05-08 202.21.107.124

энэ муу энхсайхан шоронд тэмдэглэл бичдэг хэн бэ? тэр үзэг цаасыг нь хурааж авахгүй юу…

Avatar

зочин 2020-05-08 66.181.161.31

чам шиг мал бичиг мэдэхгүй л дээ

Avatar

Хуульч 2020-05-08 202.55.188.39

Гадаад хэл дээр номыг шууд оруулдаг болоо юу. Тэнд бас бцсдаасаа ялгарч эрх ямба эдлээд байх юм аа

Avatar

Зочин 2020-05-08 79.237.244.71

Хоригдлуудаар ажил сайн хийлгэмээр байгаа юм. Тэгээд мэргэжил бас олгож болно шүү дээ. Мужаан ч юм уу

Avatar

Зочин 2020-05-08 150.129.142.234

Ямарч боловсролгүй, хэл ус ч байхгүй, адгийн шаар, хүний хог, урвагч, худалч, хулгайч ЖОНХУУг толгой дээрээ гаргаж залчихаад бидний байж байгаа царай энэ дээ. Энэ янзаараа удвал ОРОСын автономит Буриад, Халимаг, Тувагийнхаа араас л орох байх даа.

Avatar

Гомбожаа 2020-05-08 64.119.23.131

Бидэнд сонголт өгсөн билүү? Хятад, Монгол 2-ын аль нэгийг сонго гэж тулгасан. Бид Монголоо сонгосон. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж. Энэ тогтолцоо, тэр хуулийг хэн бий болгосон билээ? Эндээс сургамж, санаа авахад: Тэр өндөрт байгаа хүмүүсийг газарт буулгаж, иргэд ямар нөхцөлд байгааг ухамсарлуулдаг байх нь зөв юм байна. Магадгүй дараа амьдралд ойрхон хууль батлах ч юм билүү.

Avatar

Тэр хэнийг ч буруутгаагүй байна 2020-05-08 124.158.107.71

Сэхээтэн хүн, боловсролтой хүн хаана ч гэгээ цацруулж явдаг болохыг харах сайхан байна. Хоригдлуудаас уучлалт гуйгаад, шувуу хооллож, англи хэл дээр ницше уншиж, цагдаагийн албан хаагчдад хорлол болчихгүй юм шүү гэж худлаа магтаж нэг л өөр байгаа биз.

Avatar

Зочин 2020-05-08 202.55.188.87

Hun aav shigee huntei suudag um .ohiduud hezuu shu ireedui

Avatar

шины моод 2020-05-08 202.179.8.118

Бурду нь нотлогдоод шорное орохоороо өрөвдүүлэх гэж шоронгоос ухаантай үг бичдэг шинэ моод С.Баяраас эхлээд М.Энхсайханаар үргэлжилж байх шив дээ.
Энэ хүн ЕС байхдаа Монголын хэдийн засгийг унагаж, өмч хувьчлалаар төрийн өмчийг хусах ажлыг гадныхны гар хөл болж хэрэгжүүлсэн юмсан.
Даанч энэ доор ухааныг гайхаж биширч байгаа залуучууд мэдэхгүй л дээ

Avatar

Шины моодод з 2020-05-08 124.158.107.71

Ухаантай юм чинь ухаангүй чамд яаж ойлгогдох вэ? Мэргэдийн дунд мэргэд үзэсгэлэнтэй. Чам шиг мөнгөнөөс өөр юу ч мэдэхгүй харанхуй мунхаг түнэр харанхуйд төөрч, 50, 60, 70 насалчихаад насанд хүрээгүй амьтантай зүйрлэх ч юм биш. Тэр тэнгэрийн амьтан чи бол нүхний тарвага. Үүнээс хойш ЭНхсайханы нэрийг бүтэн битгий хэлж байгаараа чамд алдас болно

Avatar

Зочин 2020-05-08 150.129.142.234

Маргааш чамайг хайртай ЖАНХУУ ах чинь инээж байгаад цаазлана. Тэр үед чи юу ч гэж гонгиноод нэмэргүй дээ ОРК минь.

Avatar

Зочин 2020-05-08 122.201.22.66

ОХИДУУДТАЙ ХҮН МӨРӨӨ ЭРГЭЖ САЙН ХАРЖ ЯВ . БАС МОНОЛЧУУДЫГ МАЛЛААД СУРЦАН ЗАНГАА ХАЯ .

Avatar

Зочин 2020-05-08 150.129.142.234

Эргүү минь чи энэ хүний оюуны их баялгаас маш их хүртсэн, даанч чи тэрийгээ хэзээ ч ойлгохгүй. Жанхуугийн булчин Жанхуудаа л хэрэгтэй бусад хүмүүс огт хэрэггүй, харин Энхсайханы ухааныг бүх Монголчууд хүртсэн, хойшид ч хүртэнэ. Чи бол мал юм байна, тиймээс Жанхуу чамайг сайн маллаж байна. Харин Энхсайхан хэзээ ч хүнийг маллаж яваагүй, тэр хүнтэй л харьцдаг. Жанхуу бол малтай харьцдаг юм байна.

Avatar

!!!!!!!!!! 2020-05-08 66.181.161.103

Энэ Женко ер нь их "хол явах" шинжтэй болоод явчлаа шүү!!! Н.Энхбаяр өөрийнхөө зохион бүтээсэн "Махны машин"-д тасдуулсан! Гэтэл түүнээс сургамж авахын оронд Женко бүр ч том "Машин" бүтээгээд түжигнүүлээд эхэллээ!!! Дараа нь тэр өөрөө машиндуулна. За, тэр нь ч яахав, нэг их гарзтай юм биш! Хамгийн гол нь Монголын төр өөрт нь хүчин зүтгэсэн хүмүүсээ хяддаг 1937 оных шиг "Махны машин"-ыг зогсооход тун хэцүү болно шүү, дараань!!!

Avatar

Зочин 2020-05-08 202.126.89.84

Хөөе наадхаа чулуу мод зөөлгөөчээ, ажил хийлгэ жаргаад байна ш дээ

Avatar

Зочин 2020-05-08 150.129.142.234

Оросын мафийн гар хөл Жанхуу хог чи хол явахгүйээ, 2021 онд МОНГОЛчууд чамайг ЗАНАЖ байгаад ОЙМСийг чинь гозолзуулна даа, харж л байгаарай чи муу адгийн өгөр н**ш.

Avatar

Оросын Аюул 2020-05-08 192.82.64.23

Монголын гадаад аюулгүй байдлын хамгийн том эрсдэл бол Орос мөн! Ковид 19 тархалт Орос ямархан дампуу хаалттай эрсдэлтэй худал хуурмагаар дүүрэн болохыг нь харуулж буй батлагаа. Монголын гадаад аюулгүй байдлын үзэл баримтлал-доктрин "Орос бол хамгийн том эрсдэл аюул мөн." гэдэг үндэслэлээр шинэчлэх шаардлагатай болжээ. Юуны өмнө Оростой визатай болох шаардлагатай байна. Монголд аллага таллага хийгээд явчихад хэн ч олж чадахгүй.

Avatar

Оросын Аюул 2020-05-08 192.82.64.23

Монголын гадаад аюулгүй байдлын хамгийн том эрсдэл бол Орос мөн! Ковид-19 тархалт Орос ямархан дампуу хаалттай эрсдэлтэй худал хуурмагаар дүүрэн болохыг нь харуулж буй батлагаа. Монголын гадаад аюулгүй байдлын үзэл баримтлал-доктрин "Орос бол хамгийн том эрсдэл аюул мөн." гэдэг үндэслэлээр шинэчлэх шаардлагатай болжээ. Юуны өмнө Оростой визатай болох шаардлагатай байна. Монголд аллага таллага хийгээд явчихад хэн ч олж чадахгүй.

Avatar

Энхсайхан эр хүн, даваад гарна. 2020-05-08 67.162.117.222

Женхуа, Тайган 2 мөд удахгүй шорондоо олон жилээр заларнаа. Сайн цаг ирж байгаа нь тэр. Энхсайхан харин удахгүй, сонгуулийн дараа эрх чөлөөгөө буцааж авна. Энэ чинь Ардчилсан Монгол улс!

Avatar

Global Magnitsky Act ! 2020-05-08 192.82.64.23

Жонхуугийн шивэртэй оймсонд мансуурсан шүүх прокуроруудыг Глобал Магнитскийн Хуульд гэр бүл үр хүүхэд хамаатан садантай нь хамруулж хариуг нь өгцгөөе!

Avatar

Зочин 2020-05-08 182.160.38.40

М.Энхсайхан гаалийн татварыг тэглэж үй олон ганзагын наймаачдын амь амьдралыг аварч чадсан ухаантан. Тухайн тохиолдолд зөв шийдвэр байсан. Удалгүй давснаас өөр зарах юмгүй лангуунууд бараагаар дүүрч билээ. Тандаа ард олон хайртай шүү баярлалаа. М.Энхсайханы үтэр түргэн чөлөөл.

Avatar

Зочин 2020-05-08 202.21.127.183

Женко шааар ардчиллын буяныг хамгийн их хүртэж цадсан новшш, оросын тавиалын хийж байгаа ажил даа.

Avatar

зочин 2020-05-08 203.98.76.51

Арай дэндлээ Х.Баттулгыг үхэн хатан дэмжиж байгаад ерөнхийлөгч болгосон. Учир нь ардчилалыг аврах байх гэсэн горьдлого байсан учраас гэтэл тэгтэл цэвэр коммунист аргаар өрсөлдөгч нараа хийгээгүй хэргээр яллаж, ардчилалыг уландаа гишгэж байгаад харамсаж байна. Энэ хүн яг ямар хэрэг хийсэн бэ? Мига төсөл хариуцсан сайд байсан үүргээ биелүүлэх гэж, ажлаа хийсэн тэр нь болоогүй үүнээс хэн ч хохироогүй, хамтын шийдвэр байсан. Буруудвал засгийн газар буруудах учиртай. Улс төрийн хэлмэгдүүлэлт.

Avatar

Сэхээтэн 2020-05-08 49.0.144.72

Ардчилалын лидерүүдийг алдаа оноотой нь дэмжинэ.

Avatar

Зочин 2020-05-08 66.181.183.38

Tr

Avatar

энэрэнгүй зочин 2020-05-08 66.181.185.147

Яана даа.Зөв буруу нь ойлгогдохгүй ийм юм явсаар, бие биенээсээ хонзонгоо авах гэсэн хандлагатай байсаар 37 оных шиг муухай юм битгий болоосой доо, бурхан өршөөг.

Avatar

Bat 2020-05-08 202.9.40.20

чинийхээр улс орныг энэ хүн яаж сүйрүүлэв? сайхан халаач хамаа

Avatar

Зочин 2020-05-08 203.91.119.42

Энэ эх орноосоо урвасан этгээдэд арай бага ял өгсөн байна.

Avatar

Хотын иргэн 2020-05-08 202.9.40.65

Энхсайхан гуай хаана ч байсан бай бусдын хууль ёсны эрхийн төлөө дандаа дуугараастай, хүн чанарын үлгэр жишээг харуулсааар байх . ТТ гэрээний төсөлд Энержи ресурсд давуу байдал олгохыг завдсан, ажиллаж бсан төсөлдөө 130 саяар лексус 570 авч улсад 55 саяын хохирол учруулсан гээд л 4.6 жил өгчихөж бгаа юм бна лээ дээ. 2013 онд авсан машины үнэлгээг 2019 онд 75 сая байх байжээ гэж. Уул нь 2013 онд энэ машин ямар үнэтэй байх байжуу гэдгийг л тогтоох ёстой. Тэгсэнгүй. Ёстой хошин хог!!!!

Avatar

Тусгаар тогтнолын үнэтэй амь 2020-05-08 64.119.23.254

Улс эх оронд хэрэгтэй зөв зүйл сэдэж, ард түмнийг гэгээрүүлэх үйлсэд тань амжилт хүсье. Сэхээтэн хүн хаана ч сэхээтэн хэвээрээ л байх юм…..
PS: Бичгийн хэлбэрээс нь харахад бичиг соёлын асар өндөр боловсролтой хүн гэдгийг илтгэж байна.

Avatar

Тусгаар тогтнолын үнэтэй амь 2020-05-08 64.119.23.254

Халхын хэцүү То вангийн хамжлага ардаас гаралтай Дорнод аймгийн Халх гол сумын уугуул Мэндсайхан гэж шилдэг сэхээтэн соц-н тэр хатуу чанга үед Гэгээрлийн Яамны сайд хийж байсан, эх тал нь ч Монгол хүн юм шүү дээ. Энэ хүний мэдлэг чадвар, оюуны потенциалыг Монголыг төр ашиглахсан. Зарим нөхдүүд зориуд харлуулах гэж х***а гээд байдаг. Яг үнэндээ цэвэр халх хүн юм шүү дээ. Энхсайхан гэж энэ хүн аль тэртээ 1974 онд Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль авч байсан дэндүү сийрэг толгой. Улс

Avatar

Зочин Уншигч 2020-05-08 202.9.40.65

Энхсайхан гуай орж гарсан газар, уулзсан хүмүүстээ дандаа хэрэгтэй, ач холбогдолтой байж чаддаг, лидер хүн юм даа. Хилсээр буруутгагдаж эрх чөлөөгөө хасуулан торны цаана байгаа ч бусдын төлөө санаа зовоостой, хүн чанарын үлгэр жишээ болоостой хэвээрээ. Энержи ресурс компанид давуу эрх олгохыг завдсан, ажиллаж бсан төсөлдөө илүү үнээр машин авсанд буруутай бна гээд 4.5 жил хорих ял өгчихөж бгаа юм бна лээ ш дээ. 2013 онд 130 саяар авсан машиныг 2019 онд 75 сая байх байжээ гээд л. ХОШИН ШОГ

Avatar

Жанхуугийн шүүх 2020-05-08 64.119.23.254

Ард түмний 20 %-н саналыг хадам ахын хакер ажиллагаагаар өөрийнх рүүгээ уншуулсан өмхий төвд тайрдас жанхуугийн заавраар жанхуугийн хонгилын шүүх ажлаа сайн хийв. Одоо дараагийн гол ажил бол махбал шоронд Энхсайханыг а**х ажиллагаа. Махбал онц аюултай гэмт хэрэгтнийг алсан тул Монгол улсын баатар цолоор шагнагдаж, шоронгоос өршөөлөөр суллагдаж Хууль зүйн сайд болох болно.

Avatar

үнэн 2020-05-08 192.82.66.247

Хүн алсан Махбалын хэрэг жил тойрлоо, хүн гүтгэх болхоор ямар аймаар хурдан юм бэ. МАН хахуулын төгс системтэй аймшигтай махны машин, дээр нь ерөнхийлөгч нэмэгдээд АН эв нэгдэлгүй болхоор СОНГУУЛИЙН НААНА НАМНУУЛЖ БАЙНА ДӨӨ. Сайн судлаад хуучны кгб аргаар ардчилалыг нугаслаж байна. бид хараад л феисбүүкдээд л.

Avatar

уншигч 2020-05-08 66.181.169.116

энд бид бүгд анхаарах нэг өгүүлбэр банйа залуучуудыг тэр муухай газар үй олноор эь хорих өнөөдрийн төр засаг гэж өөрсдийгээ нэрлээд байгаа хүмүүсийн гол зорилго юму эсэргээрээ тэднэс асууя та нар өчнөөн жил ээлжилж төр барьж жүжиг тоглохдоо залуучуудын талаар ямар бодлого хэрэгжүүлэв тэдэнд энэ ороо бусгаа үед үнэт зүйл гэж байхгүй чиг баримжаа байхгүй байсаар өдийг хүрлээ нийгмийг ийм байдалд оруулсан хүмүүсээс хариуцлага нэхэх хэрэгтэй. залууёсыг балиар газарт бөөнөөр нь хорихоос өөр чадах юм

Avatar

Оросууд биднийг хараад элгээ хөштөл дооглодог бх 2020-05-08 49.190.155.175

Шудрага ёс гэж байдаг бол жинхэнэ хулгайч жонкууг шоронд суулгах өдөр ирэх байлгүй дээ…

Avatar

Зочин 2020-05-08 202.21.100.210

2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үед 1 хүнийг зайлуулах ёстой гэдэг хатуу итгэлийг манай өгч чадсан М.Энхсайханд баярлалаа. М.Энхсайхан өнөөдөр шоронд байгаа боловч яах аргагүй ялсан гэдэгт бүрэн итгэлтэй байна

Avatar

zochin 2020-05-08 66.181.161.31

яг тийм

Avatar

Зочин 2020-05-08 202.126.89.218

Женко шал тэнэг гар л даа.Төмөр зам уул уурхай энэнд огт хамаагүй хэзээ ч ойлгохгүй сэдэв.ЗЭнхболд ч эргүү мал Буяндоржийн хэргийг юугаа мэдэхгүй бариад прокуроруудаа нийгэмдээ гутаасан. Сумьяабазарын IPO.г зогсоосон,ТТ нь 200 байтугай 20 жилийн дараа зах зээл нь хумигдана.Женко зураачийн хүссэн мөнгө босох алтан үе нь өнгөрсөн .Энхсайханы төсөл сайн төсөл байсан,2 том гүрэнтэй холбосон зах зээл нь 50 жилдээ баталгаатай байх байлаа.

Avatar

зочин 2020-05-08 66.181.161.23

Дажгүй сонирхолтой бичжээ. Боловсролтой хүн өөр юм. Эх орноосоо урвах нь ч юу юм бэ? Хятад цустай лд бол дайсан гэдэг ойлголтоо монголчууд хаях цаг болжээ. Хубилай хаан маш олон хятад туслахтай байсныг мартаж яахин болох билээ. Монголын төлөө л бол хятад өөр хэн ч байсан яахав дэмжих хэрэгтэй.

Avatar

Amar 2020-05-08 182.160.35.24

Өлгийтэй хүүхдийг хүртэл өрөнд оруулж өөрсдөө баяжсан МАНАН-гийн үеийн бүх өндөр албан тушаалтан нарсанд суух ёстой.Бусдад нь сургамж болж шударга ёс бэхэжнэ.

Avatar

Зочин 2020-05-08 43.242.242.59

Буруу зүйл хийсэн хүнийг надад туслаж байсан юм гэж өмөөрч болохгүй. Тийм сэтгэхүй нам болж талцдаг нөхдүүдэд зан нь болсон байна. улс орны эрх ашгийн эсрэг ажилласан бол ял гарцаагүй. Одоо гэмт хэрэг хийсэн хүнд ялаа өгдөг болох хэрэгтэй. Нэг хэсэг хуулиас дээгүүр хүмүүс их байлаа. Одоо харин цэгцэрч байх шиг байна. Бурууг гагцхүү шүүх тогтооно.

Avatar

Зочин 2020-05-08 202.21.108.167

Гөнц нэг шударга шүүгч байгаа л юм байна браво

Avatar

Зочин чч 2020-05-08 202.21.108.167

Баялагаа өг өгөхгүй бол торгууль зарчим чин шууд дээрэм шүүү дээрэмчин шоронд байх ёстой биздээ хутга тулгаад дээрэмдэж байгаад баригдсантай ижил шүү бага ял авч дэээ н**ш чин

Avatar

зочин 2020-05-08 202.9.46.209

Энхбаярыг баривчлаж байхад Энхсайхан оччихсон өмөөрөөд үг хэлээд зогсож байсан даа … Гэтэл Энхсайханыг баривчилхад Энхбаяр нь таг шүү .. өөдгүй муу нохой юм аа ! .

Avatar

зочин 2020-05-08 66.181.160.15

Энхсайхан 55.0сая төгрөгийн хэргээр ял авдаг байж тэгвэл Монгол улсын төсвийн 21 тэрбум төгрөгөөр гадны хөрөнгө оруултай Хөшөөтийн уурхай руу агаарын цахилгаан дамжуулах шугам бариад өгч байгаа улс төрчдөө яах бол энэ хөрөнгө оруулалтыг улсын их хурлаар баталсан байж таараа энэ асуудлыг мэддэг их мэдэгч байна уу

Avatar

Зочин 2020-05-08 66.181.161.33

мундаг хүн шүү эрүүл энхийг хүсье даваад гарнаа

Avatar

Зочин 2020-05-08 66.181.160.15

Энхсайхан 55.0сая төгрөгийн хэргээр ял авдаг байж тэгвэл Монгол улсын төсвийн 21 тэрбум төгрөгөөр гадны хөрөнгө оруултай Хөшөөтийн уурхай руу агаарын цахилгаан дамжуулах шугам бариад өгч байгаа улс төрчдөө яах бол энэ хөрөнгө оруулалтыг улсын их хурлаар баталсан байж таараа энэ асуудлыг мэддэг их мэдэгч байна уу

Avatar

иргэн 2020-05-08 66.181.161.127

Бүгдээрээ гийлж тэмцэж чаддаггүй амь амиа бодоод жалга жалгандаа суудагнь Монголчуудын арчахгүы зан Энийг харь гүрнүүд одоо Оросууд их ашиглаж манай улсад бүр тавиултай болсон

Avatar

zochin 2020-05-08 120.17.34.165

shuuh tsagdaa gj ern erh medeltend uilchildeg gazriig heldiin bishuu

Avatar

Zochin 2020-05-08 103.57.93.240

Huligan jenco yurunhiilugch bolson ch huligaan heveerei. Mashinii herdg tohood bhdaa yahav dee. Odoo Jeep unasan buh darga naraa horih in de.37 on ergej irj bn da.

Avatar

Монголхүү 2020-05-08 66.181.169.116

Энэ нэг л жигтэй юм болоод байх шиг ээ…Нэг их том хэрэг яриад байсан чинь эцэстээ "55 сая төгрөгийн л хэрэг" болж хувирдаг… үнэн үү? Нэг л биш ээ?

Avatar

Irgen 2020-05-08 66.181.170.162

Shuuh ch gej l***r tavan tsaas boljdee.

Avatar

СОНИУЧ 2020-05-08 202.179.15.3

ХЭЛМЭГДСЭН ГҮЙГ ЦАГ ХУГАЦАА ШҮҮНЭ . ХАРИН МОНГОЛЧУУД НЭГ ЮМЫГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОХ ЦАГ НЬ ИРЭЭГҮЙ БОЛОЛТОЙ ..ЭНЭ ЮУ ГЭВЭЛ АРДЫН НАМ НЭРЭЭР УЛААН ОРОСУУДТАЙ НИЙЛЖ МОНГОЛЫН ЭХ ОРОНЧИДИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭН ХОРООСОН АСАР ИХ ТУРШИЛГАТАЙ ХАР МАСС МОНГОЛД АМЬ БӨХТЭЙ ОДОО ХҮРТЭЛ БАЙНА ГЭДГИЙГ..АНХААРАХ СУДЛАХ СӨХӨӨГҮЙ БАЙСААР БАЙНА. УЧИР НЬ ЭНЭ МАСС Л МОНГОЛЧУУДИЙГ ЗАХИРНА ЗАХИРАХ ЁСТОЙ ГЭСЭН УЛАЙРСАН ҮЗЭЛ ЮМ. АРДЧИЛЛЫН БУЯНААР ЭНЭ МАСС СУЛАРСАН Ч ГЭСЭН 2016 ОНЫ СОНГУУЛИАР ГАРЧ ИРЭН СЭРГЭЧИХ САНААТАЙ БАЙНА.

Avatar

tooroi 2020-05-08 66.181.185.42

ingej horigdoh ysgyi hun ni ta. horigdoh ystoi ni gadaa yvj l baina.

Avatar

Равдан 2020-05-08 64.119.23.148

Энэ бол Баттулга Хүрэлсүх нарын босгосон дарагуйлалын золирос юм. Ардчилал устаж эхэлж байгаагийн амьд жишээ. Одоо дахин Хонхны луугаараа сэрж Хойд Солонгос шиг болохгүйн тулд энэ дэглэмийг нураахын тулд эвлэлдэн нэгднэ ТЭМЦЭХ цаг болжээ

Avatar

Зочин 2020-05-08 146.115.161.230

Солонгос шиг болоодохвол ч сайхан л байна. Ядаж цөмийн пуужинтай. Америкийн урдаас салаавч өгөөл сууж байна.

Avatar

Зочин 2020-05-08 103.26.194.202

одоо юу гэх вэ дээ. Америкд салаавч өгч яахын? чи ингээд коммент бичих эрхгүй болмоор байна уу

Avatar

ELBEGDORJIDOO ZAHIA BICH EHNHSAIHAAAN,MONGOLIIN ENE BUH ZOVLONGIIN ETSEG eebiidee BICH 2020-05-08 122.201.31.86

ta onoodor harj bn uu? tegvel ta nariin baiguulsan niigem,ta nariin buteel chin ene dee,(tegehdee bi ardchilaliig heleegui uim shuu,ta nar ardchilal neriin dor iim zavaan uim baiguulsan)CHOINOMiin helsneer "aihtar changa shoron barichihaad terendee ooroo zovdog"gej yag onoj heljee,ta nar ingej l 30 jil mongoliin ur sad zaluu ueiig darlaj bsan,10 myngan togrog hulgailaad 10 jil suuj bsan,tegehed ta nar ord ordoor ni terbum terbumaar ni ideed tansaglaad 5 odtoi zochid buudald tansaglaj bhad

Avatar

Зочин 2020-05-08 66.181.170.229

Сэтгэлийн их тэнхээтэй байна шүү. үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй. үнэхээр шударга зүйл хийсэн нь үнэн л бол үнэн хэзээ нэгэн цагт ялж буруутан нь өнөөдөр биш ч маргааш хариуцлагааа хэзээ нэгэн цагт үүрэг болноо.

Avatar

Зочин 2020-05-08 212.102.50.66

Жэнко 17 чингэлэг спиртийг нь илрүүлсэн Монголын төрийн цагдааг 3 хоногийн дараа алж одоо хүртэл ялаа аваагүй а******н Жэнко. Жэнкод ялыг нь өгөх цаг болсон!

Avatar

Бат 2020-05-08 203.91.112.242

Монголын төр өшөө хонзон авах талбар болжээ, хэн нэгнийгээ шоронд хийж ялагчийн дүрд маадгар суугаа эрхэм таны ч ээлж ирэх бизээ

Avatar

Төмөр замчин 2020-05-08 192.82.77.52

Сэхээтэн хүн хаана ч сэхээтэн хэвээрээ үлдэх юм

Avatar

Зочин 2020-05-08 202.9.47.7

СЭХЭЭТЭН ХҮН 55 САЯ ТӨГРӨГ УЛСЫН ТӨСВӨӨС ХУЛГАЙЛДАГГҮЙ ЮМ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж