Даваа гаригаас Франц улс хорио цээрээ сулруулна

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Даваа гаригаас Франц улс хорио цээрээ сулруулна

Даваа гаригаас Франц улс хорио цээрээ сулруулна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 212 улс оронд бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар /2020.05.08/ 3,912,356-д хүрээд байгаа бол уг өвчний улмаас нас барсан хүний тоо дэлхий даяар 270,352 болоод байна. Харин эдгэрсэн хүний тоо 1,340,594-т хүрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 94,974 шинэ тохиолдол, 5,515 нас баралт бүртгэгдсэн байна.

ОХУ болон Бразилд шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа бол Европын улс орнуудад халдварын тархалт тогтворжоод байна.

Франц улс ирэх Даваа гаригаас /2020.05.12/ хөл хорионы дэглэмээ сулруулахаар төлөвлөж буй тухай тус улсын Ерөнхий сайд Эдуард Пилиппе мэдэгджээ. Харин Итали улс хуримын ёслол болон шашны зан үйл зохион байгуулахыг тавдугаар сарын 18-наас зөвшөөрч эхлэх гэж байна.

Япон улсын эрх баригчид вирусийн эсрэг “remdesivir” эмийг туршилтын журмаар коронавирусийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ. АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт уг эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэхээр батлаад байгаа юм.

Халдварын тархалтаар тэргүүлж буй 10 улсын дэлгэрэнгүй мэдээлэл 2020.05.08-ны 08.00 цагийн байдлаар:

Эх сурвалж: Wordlometers

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж