СУРГАЛТЫН ТӨВҮҮД: 4 сар ажилгүй суулаа, сөхөрч байна | News.MN

СУРГАЛТЫН ТӨВҮҮД: 4 сар ажилгүй суулаа, сөхөрч байна

СУРГАЛТЫН ТӨВҮҮД: 4 сар ажилгүй суулаа, сөхөрч байна

СУРГАЛТЫН ТӨВҮҮД: 4 сар ажилгүй суулаа, сөхөрч байна

Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлж, УОК нэгдүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар өмчийн хэлбэр харгалзахгүй  бүх шатны боловсролын  байгууллагуудын  үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгасан.  Тиймээс  сургалтын төвүүд хаалга, үүдээ цоожилж, зарим нь  ажилтнуудаа цомхотгон эдийн засгийн хямралд өртөөд буй юм.  УОК хорио цээрийн  дэглэмээ  зөөллөж, Засгийн газрын 193 дүгээр тогтоолоор бүх шатны боловсролын сургалтын төвүүдийг есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарласан заалтыг өөрчлөх  санал гаргасан.  Уг саналын дагуу тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр болсон юм.  

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас  414 нь анхан шатны ур чадвар олгох сургалт,  255 нь гадаад хэл заадаг байна. Мөн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй аж.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд байрны түрээс, багш, ажилчдын цалин шимтгэл, арилжааны банкуудын зээлээ төлж чадахгүйд хүрсэн 300 гаруй сургалтын төв хэдийнэ дампуурчээ. Сургалтын төвүүд үйл ажиллагаагаа нээхдээ үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. 

Тиймээс бид сургалтын төв болон  жолооны сургалтын төвүүд  үйлчлүүлэгч нараа хүлээж авахад бэлэн эсэх, ариутгал халдваргүйжүүлэлтээ хэрхэн хийсэн талаар тодруулга, сурвалжлага бэлтгэлээ.

“RADAR”  гэх албан бус сургалтын төвд очиход үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй байлаа. Эдийн засгийн ийм эрсдэлтэй цаг үед танхимын бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулах олон төрлийн арга, хувилбарыг ярилцаж байгаагаа тус төвийн захирал  хэлж байсан юм.

ТӨРИЙН ШИЙДВЭР ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

Ингээд тус төвийн захирал О.ОДХҮҮгийн  яриаг хүргэе.

-Сургалтын төвүүдийг үндсэндээ хоёр хуваадаг. Нэг  хэсэг нь мэргэжли йн сертификат сургалтууд  явуулдаг бол. нөгөө нь албан бус буюу туршлага хуваалцдаг. Тухайлбал, миний зүгээс аль нэг байгууллага дээр  очоод бизнесийн төлөвлөгөөг хэрхэн хийх талаар сургалт  өгч болно. Гэхдээ сургалтад хамрагдсан гэсэн сертификат өгөхгүй гэсэн үг. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 1088 сургалтын төвийн тал нь ийм хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. 

-Танайх үйл ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байх шиг?

-Манай төв нь  албан бус сургалтад хамаардаг учраас нээх үгүй нь тодорхойгүй байна.  Төрийн шийдвэр тодорхой гарах хэрэгтэй байгаа. Түүнээс дунд нь бөөрөнхий шийдвэр гаргадаг. Хэн нь үүд хаалгаа нээгээд хэн нь дампуурах нь тодорхойгүй. Ер нь албан бус сургалтын төвүүд өнөөдөр ямар дэмжлэггүй төрдөө хаягдаж байна.  Бидний хувьд тусгай зөвшөөрлийг заавал авах шаардлагагүй учраас төрийн бодлого, шийдвэрээс хол үлддэг дээ.  Гэтэл энд олон хүн бизнес эрхэлж, амьдралаа залгуулдаг хүмүүс олон шүү дээ.

Хүнийг сургаж хөгжүүлэх чиглэлээр ажилладаг учраас нийтийн жишгээ дагаад үйл ажиллагаагаа нэгдүгээр сарын сүүлээр  хаачхаж байгаа юм. Гэтэл энэ хугацаанд  банкны зээл, ажилчдын цалин, түрээс гэсэн том дарамттай хувийн хэвшлийнхэн нүүр туллаа. Бид 300-400 сая төгрөгийн зээлтэй учраас түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. 655 метр квадрат талбайн сарын түрээс нь 32 сая төгрөг. Энэ нь хотын төвдөө хямдханд тооцогдоно.

Үүнээс гадна  хамгийн том аюул нь  сургалтын төвүүдийн гол  хэрэглэгчид болох  ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, бага насны хүүхдүүд байдаг. Гэтэл тэд бүгд төлбөрөө нэхэж байна.

Манай  төвд багаар бодоход 500 сурагч, хүүхдүүд үйлчлүүлдэг. Нэг хүүхэд дунджаар 240 мянган төгрөг төлдөг гээд бодоход 120 сая төгрөг манайхаас нэхэмжилж байна. Нэгэнт мөнгийг нь авсан нь үнэн учраас ямар нэгэн аргаар буцаан төлнө. Гэхдээ үнэндээ  энэ нөхцөл байдал нь манайхаас  шалтгаалаагүй шүү дээ.  Үнэхээр бүгд сөхөрч байна” гэв.

 ТАВДУГААР САРЫН 15-НД ЭХНИЙ ЭЛСЭЛТЭЭ АВНА

“Jet” сургалтын төвийн сургалт хариуцсан менежер  Н.ОЮУТ:

-Манай сургалтын төв 6-12, 12-16, 16-аас дээш насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллаар сургалтаа зохион байгуулдаг. Засгийн газрын шийдвэрийн дагуу сургалтын төвүүд  6-12, 12-16 насны хүүхдүүдэд үйлчлэхгүй учраас зөвхөн насанд хүрэгчдийнхээ элсэлтийг зохион байгуулж авна. Ингэхдээ Эрүүл мэндийн яамнаас гаргасан 16 зөвлөмжийн дагуу сургалтын танхимыг засч янзлаад ном журмын дагуу ажиллана. Сургалтын төвийг нээх Засгийн газрын шийдвэр гарсны дараа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 22 зүйл ангитай мөрдөх урьдчилан сэргийлэх албан тоот ирүүлсэн.

Үйл ажиллагаагаа нэхээр өнөөдрөөс эхлэн бэлтгэл ажлаа хангаж байна. Хамгийн эхэнд бичиг хэргийн ажлаа цэгцлэх шаардлагатай. Учир нь бид  бүтэн жилээр борлуулалтын орлогоо төлөвлөж ажилладаг. Гэтэл гэнэт  коронавирусийн халдвар гарсан учраас бүх төлөвлөгөөгөө эхнээс нь шинэчилж байна. Тиймээс ирэх долоо хоног буюу тавдугаар сарын 15-нд эхний элсэлтээ авна. 

Өнгөрсөн хугацаанд байгууллага тэг зогсолт хийсэн учраас орлого ашиг олохоос илүүтэй  ядаж ажилчдаа цалинтай байлгах бодлого баримталж байгаа. Мэдээж, суралцагчдын зүгээс төлбөр мөнгөө нэхэмжлэх асуудал гарч байгаа ч гэсэн  байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулж төрөл бүрийн шийдэл гаргаж хэрэглэгч нартайгаа зөвлөлдөж байна. Сургалтын үйл ажиллагаа олон сар зогссон учраас төлбөр буцаалтыг олгоход хэцүү. Тэгэхээр дахин сургах, эсхүл бүр суралцах боломжгүй гэвэл буцаалтыг олгоно” гэлээ.

"НЭГ МЕТРИЙН ЗАЙГАА БАРИВАЛ АРАВ БИШ 3-4 ХҮН Л СУУНА"

 13 дугаар хороололд байрлах “Батхүлэг” авто сургуулиар ороход бэлтгэл ажлаа хангаж байхтай таарсан юм. Эндхийн ажилчдын хэлж буйгаар “Монголд нийт 200 авто сургууль үйл ажиллагаа явуулдаг. Нэг авто сургууль дор хаяж гурваас дээш салбартай байдаг. Бид өөрсдийн зүгээс ангийн цэвэрлэгээ болон  халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн. Гэхдээ нэг анги дотор арав хүртэлх хүн сууна гэхээр хэцүү  л санагдах юм. Яаж ч бодсон түрээсийн байгууллагуудын метр квадрат том, жижиг харилцан адилгүй. Жижиг талбайтай газрууд нэг метрийн зайгаа баривал арав биш 3-4 хүн л суух юм шиг байна лээ. Ер нь бол өнгөрсөн гурван сарын хугацаанд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүс ажилгүй л суулаа. Ямартай ч  манайх эхний ээлжид хуучин төгсөөгүй хүмүүстэйгээ холбогдож төгсгөнө.  Дараа нь шинэ элсэгчдээ авна. Эхний 10-11 сард бүртгүүлсэн хүмүүстэй яаралтай холбоо барьж төгсгөхгүй бол  дүрэмдээ тэнцсэн бол  дараагийн шалгалт зургаан сар дотроо багтаж өгөх ёстой байдаг. Хэрэв тэр хугацаа нь дуусчих юм бол тухайн хүн дахиад давтан үзнэ гэсэн үг. Манайх арван салбартай байсан ч  нэг салбараа  түрээсээ төлж чадахгүй  учраас татан буулгасан” гэв.

ЗОХИХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГААГҮЙ ТОХИОЛДОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООНО

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс анги танхимыг цэвэрлэж, тусгай зөвшөөрөлтэй компаниар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх анхан шатны бэлтгэл хангагдсан гэж үзнэ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй сургалтын төвүүд ЭМЯ, ОБЕГ, МХЕГ-ын цахим хуудсанд байгаа зөвлөмжийг сахиж мөрдөнө. Мөн багш нартаа зөвлөмжийг танилцуулах, сургалтад хамрагдаж байгаа хүнээ сайтар бүртгэх хэрэгтэй. Эхний ээлжид суралцагч хоорондын зай 1.5 метр, арав хүртэлх хүнтэй, богино цагаар хичээллэх сургалтын газруудыг ажиллаж эхлэхийг зөвшөөрч байгаа. МХЕГ-аас сургалтын төвүүдэд хяналт шалгалт хийх бөгөөд зөвлөмжийг дагаж мөрдөөгүй, зохих бэлтгэлийг хангаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-08 202.21.107.89

Онлайн сургалтанд шилжээч. Цаашдаа байнга ханиад томуу хорио цээр байх байлгүй. Дэлхий ертөнц нэг иймэрхүү л өөрчлөлт орох биз.

Avatar

Зочин 2020-05-08 202.21.108.219

Саяхан вирустээ сүйрч байсан Хятад, Солонгос дунд сургуулиудаа нээчлээ. Гэтэл манайд дотооддоо дэлгэрээгүй байхад 1 сарын дундаас өнөөг хүртэл хичээл орохгүй байна. МАН иргэдээ зүгээр дарамталж кайф авдаг садистууд байдаг бололтой. 37 он шиг буудаж а**х эрхийн өгвөл өнөөдөр хэдэн ч хүн буудсан байх юм билээ

Avatar

Зочин 2020-05-08 109.70.100.24

Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-08 66.181.183.246

Yamarch ashiggui ajilluuldag gee biz dee. Ashiggui um ajilluulj dahij or hiij yah geev

Avatar

Зочин 2020-05-08 202.21.108.220

Online surgalrand shilcheech angli heliig onlinaar zaah bagsh oldohgui bn shuu dee

Avatar

Суръя гэвэл ганцаараа ч сурна 2020-05-08 202.9.40.160

Сургалтын төв нэртэй танилцах үдэшлэгүүд л лб байдаг дөө

Avatar

Зочин 2020-05-08 150.129.142.91

Биляард гэж балай юмаа нээчээд сургалтаа нээхгүй хачин шийдвэр вэ биляард нээгээд нөгөөх нь архи зараад л олуулаа цуглараад тоглож болоод байгаа юм уу баянгол дэлгүүрт тийм л б.на шүү хороололд

Avatar

Зочин 2020-05-08 202.131.235.238

joloonii unemlehee avch chadahgui s** boljiino

Avatar

Мах 2020-05-08 66.181.180.244

Бохир шимэгчид

Avatar

ok 2020-05-08 192.82.73.184

за зүгээр байгаарай, нээгүүл бүгдийн нээ, сургуулиудаа ч оруул, сургалтын төв, сургууль хоёр ямар ялгаатай юм, нэгэнт дотроо алдаагүй байж, бүх юмаа нээ, гаднаас ирж байгаа хүмүүсээ, буутай цэргүүдээр мануулаад, одоо дотроо хамаг юмаа нэээ, яг үнэндээ тэг зогсолт хийсэн салбар бол аялал жуулчлал шүү, ямар ч арга байхгүй шүү ялгавартай хандаад байлгүй бүгдийн нэээ. бүгд л хэцүү байна шдээ,

Avatar

Зочин 2020-05-08 43.242.243.63

Ганцаарчилсан сургалт с***р байдаг

Avatar

Зочин 2020-05-08 202.55.188.91

Сурггалтын төвүүдийг нээн буруу.

Avatar

Зочин 2020-05-08 122.201.19.99

surgaltiin tuvuud tsahim surgaltand hurdan shilj odoo koronoo ikhsej baigaa ued neelee ch hench ochij suuhgyi.

Avatar

Зочин 2020-05-08 103.229.122.145

Зөвөө зөв. УОК-ын элдэв нэмэлт, шагнал урамшуулалдаа бялуурсан тэнэгүүд ард түмнийг элдвээр хавчиж сөхрүүлж байна. Сургалтын төвүүдийг хүртэл аятайхан нээж чадахгүй мөртлөө зах худалдааны төвүүдээр битүү хүн зүү орох зайгүй шахцалдаад явж байна шд.

Avatar

Online 2020-05-08 202.55.188.87

Online aar suraach

Avatar

Bolidoo 2020-05-08 202.55.188.87

Bolidoo .ami heregtei yum yy esvel boognuuleed ovchin taraah yy ? Yamar tenet garuud ve ?

Avatar

Иргэиргэнн 2020-05-08 192.82.71.235

Төр засагт юунд гомдох вэ дээ. Гомдвол тэр вирустээ л гомд. Заавал өвчин тархвал сэрэмжтэй байх ёстой гэж болохгүй байхаа. Сургалтын төвүшд хурдан хугацаанд цахим хэлбэрт шилжих арга замаа бодох нь чухал. Ер нь хэн ч бай шинэ нөхцөлд хувирч чаддаг байхад суралцах хэрэгтэй. Ер аливаа эрсдлийг бүх хүн л туулах гэж оролдож байна. Эрсдлийн зэрэгээ сайн тооцоолвол хүмүүс цахим хэлбэрийг л сонгоно шүү дээ.

Avatar

Иргэн 2020-05-08 64.119.18.93

Супер Ерөнхий сайд супер Эрүүл мэндийн сайд супер онцгой байдлийнхан болох гээд дотроосоо байхгүй юманд сүржигнээд иргэд ААН үүдээ хохироож байна Одоо короно бизнес сонгуульд ялах хэрэгсэл болсон Гэтэл бусад улсууд короно байхад бид хяналтандаа авлаа Та бүхэн айлтгүй гээд эдийн засаг иргэлийн эмьдралаа татах бололцоог цаг алдалгүй хангах гээд уралдаж байна

Avatar

Зочин 2020-05-08 66.181.161.6

Битгий хуцалдаад бай муусайн шуналууд…ганц сургалтын төв гэлтгүй иргэн хувь хүн бүгд л сөхөрч байна…хэцүү үеийг бүгд адилхан давах гэж хичээж байхад мөнгөө бодсон новшнууд юмаа…бүр эрх зөвшөөрөлийг нь цуцалчихаач…яршиг л байна…ийм үед бүгд эрсдэлээ өөрсдөө дааж байна за.

Avatar

irim 2020-05-08 202.126.89.197

Tiime Ajild ormoor baina my dream jobs…………………..

Avatar

Зочин 2020-05-08 150.129.141.193

1metriin zaiga bariad 3,4 huntei hicheelleh l heregtei. Shunamaargui bna. Tsuun huntei bol iluu chanartai zaah biz. Bur bolohgui bol tsagiin zaitai agaar selgeed daraagiin angia abah! Mongold yaagaad haah heregtei be gevel manaih shig bohir zavaan shuls nusaa hayasan usand ordgui hiree unertuulsen ard tumen bhgui shuu.

Avatar

Зочин 2020-05-08 202.9.46.167

ЭНД СУРАХ МӨНГӨТЭЙ ХҮН БАЙВАЛ Ч ЯАХАВ

Avatar

зочин 2020-05-08 202.179.8.4

Баар нээж үзэж болоод байсан юм чинь сургалтын төвүүдээ нээгээд үзээч. Согтуучуудыг бодвол юм сурах гэсэн хүмүүс хамаагүй ухамсартай хандана.

Avatar

Bar bol bayachuudiin business 2020-05-08 103.10.23.220

Turiin deer sandailsan luivarchid ihenh ni sogtuuruulah undaatai holbootoi businesstei, tiimees ted baraa turuulj ajilluulj baigaam. Erunhiidee ard tumnee tarhiig ni tsenegleh bish hodoodiig ni halaaj uurd munhag bailgaj uursdiiguu uurd songuulah zorilgotoi yum.

Avatar

Зочин 2020-05-08 64.119.18.140

нэг өдрийн өмнө ч гэсэн нэг ч болтугай газрийг нээх хэрэгтэй.Нэр төдий хөл хориотой 4 сар боллоо өвдсөн хүн алга үхсэн хүн алга

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-08 76.107.165.63

Тэр ямар хамаатай юм?. Сонгууль болох гээд байна ш дээ. Би 4 жилээр виза сунгуулмаар байна ш дээ. Та нарыг стресс, хорионд байлгаж байгаад өрсөлдөгч нарынхаа сурталчилгааг хорьж байгаад ах нь ажлаа амжуулчихмаар байна.

Avatar

Zochin 2020-05-08 79.142.76.177

Zaaval Toroos buruu haigaad baih shaardlaga baihgui. Delhii niitiig hamarsan tsar tahaliin ueiin horio tseeriig henbugai ch dagaj mordoh estoi. tsagiin baidliig unelj bgaad, bas zohih standart shaardlaga eruul ahuin zovlolmjiig ogood hangaj bgaa surgaltiin tovuudiin uil ajilgaag shat daraatai neeh l bodlogo heregjuuleh geed l tor zasag arga hemjee avch bgaa gej oilgoj bgaa. Gonshignood baih hereggui. Tolboriin mongiig ni avaad l odortoo tsusalchihaagui yum bol tolboriig ni butsaaj og

Avatar

Зочин 2020-05-08 64.119.18.140

Дэлхийн улсууд энэ саад бэрхшээлээ яаж давж байгааг сайн харж ойлгочихоод арчаагүй төрд байгаа олхиогүй юмнуудаа өмөөрлдөө.Зөвхөн 11 цагийн мэдээг битгий үз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж