Монголд пүүзний соёлыг дэлгэрүүлэгч

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Монголд пүүзний соёлыг дэлгэрүүлэгч

Монголд пүүзний соёлыг дэлгэрүүлэгч

 Пүүз бол монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Тиймээс пүүзний соёлыг Монголд дэлгэрүүлж яваа K50 дэлгүүрийн эздийн нэг С.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 


-Дэлгүүрийн чинь нэр "К50" гээд их өвөрмөц юм.Гэхдээ яагаад оргинал пүүзээр дагнах болов?

-"K50" гэсэн дэлгүүрээ зургаан сарын өмнө найзтай хамтраад нээсэн.  Дан пүүз зарахаар шийдсэн. Аль болох хямд үнэтэй, оригналь пүүзнүүдийг Монголын зах зээлд худалдаалахыг хүссэн. Манай найзыг н.Пүрэвдагва гэдэг.  Дэлгүүрийн маань анхны нэр EMP K50. Одоо бол зүгээр K50 болсон. 2009 оноос хойш “Duud”, “Fan shop”, “Tokyo shop”, “Chicago shop” гэх зэрэг олон дэлгүүрүүдэд хөрөнгө оруулалт хийж, аль болох хямд үнэтэй, оригналь пүүзнүүдийг Монголын зах зээлд худалдаалах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байлаа. Анх энэ дэлгүүрийнхээ байранд ирэхэд хов хоосон, коридор байсан учир дэлгүүрээ хоосноос эхлүүлж байгаа юм чинь “Empty” гэж үгний EMP-ийг нь аваад мөн дээрээс нь манайх чинь 50 мянган төгрөгний такстай дэлгүүр учир K50 гэж нэмж өгвөл хүн болгонд ойлгомжтой юм байна гэж бодоод л нэрлэсэн.

K50 бол зөвхөн хоёрхон хүний хөдөлмөр биш нийт пүүз сонирхдог хүмүүсийн эв санаа, бодол, ур ухаан шингэсэн дэлгүүр гэж боддог.

2009 оны хоёрдугаар сард анх намайг Япон улсад байхад Японоос Монгол руу айхтар их пүүз орж ирдэггүй байсан юм. Хүүхэд байхдаа гоё  оргинал пүүз өмсөхийг мөрөөддөг байлаа.  2000-аад онд Монголд оргинал пүүз өмсдөг хүүхэд цөөхөн байсан даа. Тэгээд Японд очоод  пүүз худалдан авч, зарж үзье бодсон. Монгол руу  анх гурван хос пүүз заруулахаар явуулж байлаа. Хурдан зарагдсан, урам ч орсон.

-Арав гаруй жил пүүзний худалдаа эрхэлсэн юм чинь олон пүүзтэй байх. Таны хувийн цуглуулганд хэд орчим пүүз байна вэ?

-Надад бараг пүүз байхгүй дээ. Өдөр тутам өмсдөг тав, зургаан хос пүүз бий.

– Танай дэлгүүрт худалдаалагдаж буй пүүзнүүдийн үнэ өртөг хэр вэ. Монголчууд тэр бүр оргинал, үнэтэй пүүз авч өмсөх эдийн засгийн боломж муутай. Тэгэхээр танай худалдан авагчид ямар хүмүүс байдаг вэ. Тэд ямар пүүз илүү сонирхож авдаг вэ?

-Манай пүүзнүүд 99 мянган төгрөгөөс 15 сая төгрөгний үнэтэй. Ерөнхийдөө гадаадаас манай дэлгүүрийг бараа бүтээгдэхүүнээр хангадаг хэд хэдэн хүн бий. Мөн дотоодод ийм төрлөөр бизнес эрхэлдэг хүмүүстэйгээ ч хамтран ажиллдаг. K50 бид хоёрын гэхээсээ пүүзэнд сонирхолтой, дуртай хүмүүсийн нэгдэл юм болов уу гэж боддог ш дээ. Монголын пүүз сонирхогчдын 10-20 хувь нь дэлхийд яг нээлтээ хийж буй пүүзнүүдийг цаг алдалгүй өмсөхийг хүсдэг. Гэтэл зарим хэсэг нь 10, 20 жилийн өмнөх шигээ хуучны пүүзнүүдээ өмсөх дуртай байдаг. Тиймээс аль болох дэлхий нийтэд хит болж байгаа, хит болж байсан пүүзнүүдийг худалдаалахыг зорьдог. Сүүлийн арван жилийн хугацаанд  гэхэд сагсан бөмбөгийн пүүзний технологи хурдацтай өөрчлөгдөж, хөнгөн эвтэйхэн, агааржуулалт сайтай гээд үргэлж шинийг эрэлхийлдэг болжээ. Эдгээр пүүзнүүдийг Монголын зах зээлд нийлүүлье гэсэн бодолтой явж байна.

Удахгүй бид нар “Sneaker Bank” гээд нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ нь үнэтэй пүүзийг хүмүүс шууд худалдаж авч чаддаггүй учир үүн дээр нэг байгууллагатай хамтраад энэ үнэтэй пүүзнүүдийг хэрхэн, яаж хямдхан хүмүүст зарж болохыг бодолцож байна. Мөн фейсбүүк, инстаграм гэх мэт сошиал сүлжээгээр Америк, Солонгос гээд гадаадаас жижиглэнгээр гурав, дөрвөн хос пүүз авчирч зарж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор нэг төлөвлөгөө гаргасан байгаа.

-Монголд пүүз хэр их өмсдөг, бас пүүзний соёлын ойлголт нь хэр байдаг бол?

– Монголын залуучууд чинь ганган шүү дээ. Цаг үеэ мэдэрдэг, сүүлийн үед маш хувьсамтгай болсон. 2011 оноос хойш “Монгол Sneaker толгойтнууд” гээд пүүз сонирхдог залуусын хүрээлэл бий болсон. Тэндээс пүүз сонирхогчдын мэдлэг, мэдээлэл гайгүй болсон гэж боддог .Манай Монголын яг оргинал пүүз худалдан авагчдын мэдлэг сүүлийн таван жил асар хурдацтайгаар хөгжсөн. Пүүз чинь шууд гудамжны соёлтой холбогддог. Биеэ хэрхэн зөв авч явах, бусдаасаа арай илүү өвөрмөц шинэлэг байх давуу тал гээд олон зүйлийг л пүүз олгодог байх. Сүүлийн арван жил сошиал энэ талын мэдээллийг хүүхэд залуус сайн авч байна.

Зургаа, долдугаар ангийн хүүхдүүд манай дэлгүүрт орж ирээд “Ах аа ийм байвал ориг байдаг юм. Танайх ориг юм байна ш дээ” гээд  баярладаг шүү.

– Таны хувьд “Sneaker толгойтон” гэж хэнийг хэлэх вэ? Үнэтэй ховор пүүз худалдан авах нь гол юм уу? Эсвэл олон пүүз цуглуулах нь гол юм уу?

-Өөртөө байгаа пүүзээ цэвэрхэн, гамтай, боломжоороо өмсч, хайрлаж байгаа хүнийг л би “Sneaker толгойтон” гэнэ. Тэрнээс биш хар мянган пүүз авчаад ч олигтой өмсч чадахгүй, пүүзнийхээ талаар мэдээлэл, мэдлэггүй мөнгөтэй хүмүүс байдаг.  Багадаа санхүү, ар гэрийн боломжгүйгээсээ болоод хүссэн пүүзээ өмсч чадаагүй хүмүүс одоо нөхөж авдаг гэх юм уу даа авдаг. Манайд ч гэсэн 30 гараад, санхүүгийн хувьд ч боломжийн болсон ах нар орж ирээд хүссэн пүүзээ аваад гардаг. Учир нь тэр хүмүүс хор шартай, залуудаа 19, 20 настай байхдаа авч чадаагүй пүүзнүүдээ одоо 10, 15 жилийн дараа бага насныхаа хүслийг гүйцээж худалдан авч байх жишээтэй.

-Монголд одоо тань шиг пүүзний соёлыг дэлгэрүүлдэг, та үлгэр дууриалал авдаг хүмүүс байна уу?

-Оргинал пүүз зардаг зөндөө хүмүүс байна. Жишээ нь Eshop гээд нилээн олон жил ажиллаж дэлгүүр, ганц нэгээрээ гэртээ хувиараа зардаг хүмүүс байна. Энэ хүмүүс  Монголд соёлыг түгээх гэж зүтгэж байна. “Монгол Sneaker толгойтнууд”-ыг үүсгэн байгуулсан Б.Цацрал, Мики гээд ах нар бий.

-Пүүз сонирхдог залуустаа юу гэж зөвлөмөөр байна. Пүүз худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Монголын цаг агаар, уур амьсгалын нөлөө байдаг. Манайд үсрээд  зургаан сар нь дулаахан байдаг. Хүйтэн, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс аль болох цаг агаартаа тохирсон, өөртөө таалагдсан, хөлд чинь эвтэйхэн пүүзийг сонгох хэрэгтэй. Болж өгвөл хагас размер том байвал зүгээр. Харин нэг таалагддаггүй зүйл нь гэвэл хулхи юм зарж байгаагаа мэдсээр байж оргинал гээд байдаг хүмүүсийг ойлгодоггүй.

50-60 мянган төгрөгөөр оруулж ирээд Монголд 300-400 мянгаар зарж, нөгөө талд нь хулхи пүүз авсан хүмүүсийн хөлд өвчин эмгэг үүсэх эсвэл бэртэл гэмтэл авдаг учир мэдсээр байхад хулхи пүүзийг ориг гэж битгий зараарай гэж хэлмээр байна.

оронавирусээс болж бүхий л худалдааны газрууд санхүүгийн хямралд өртөж байна. Танай дэлгүүр энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

– Манай дэлгүүр ирэх наймдугаар сараас пүүзнүүдээ илүү хямдхан зарах төлөвлөгөөтэй байна. Коронавирусээс болж ачаа тээш саатаад, бид хүссэн хугацаандаа бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй байгаа гэх мэт асуудлууд байна.Одоогоор 400 орчим төрлийн 2000 орчим пүүз бий.

Манай дэлгүүр үргэлж өргөн сонголттойгоор, оригналь пүүзнүүдийг хамгийн хямд үнээр худалдаалдаг.

Пүүзнүүдээ бид Америк, Тайван, Өмнөд Солонгос, Орос, Япон, Швед гэх зэрэг улс орнуудаас оруулж ирдэг байсан боловч сүүлийн үед цар тахлаас болж зарим газраасаа оруулж ирж чадахгүй л байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
101
ЗөвЗөв
32
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж