ГХЯ-ны Европын газрын захирал М.Цэнгэгээс цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
– Европын Холбооны хар жагсаалтад манайхыг оруулах талаар өчигдрөөс эхлэн цацагдах боллоо. Үүнд албан ёсны тайлбар авмаар байна?
-Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Траянтай өнөөдөр үдээс хойш уулзаж, Европын Комиссоос Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сул улс орнуудын жагсаалтад оруулж буй талаар мэдээлсэн.
-Одоогоор эцэслэн шийдвэр нь гараагүй байгаа гэж ойлголоо. Албан ёсны шийдвэр хэзээ гарах вэ?
– Европын Холбооны Элчин сайд уг жагсаалтад FATF-ын жагсаалтад орсон бүх улс автоматаар орж байгаа бөгөөд Европын Комисс уг шийдвэрийн саналаа Европын Парламент, Европын Зөвлөлд танилцуулна. Саналыг нэг сарын дотор хэлэлцэн албан ёсны шийдвэр гарахыг мэдэгдсэн.
-Цаашдаа манай улс ямар арга хэмжээ авах вэ?
-Европын Холбоо уг асуудлаар Монголбанк болон Монгол Улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан мэдээлэл өгч, хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Холбоотой мэдээ