2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 81,875,122.03 төгрөгийн үнийн дүн бүхий 744,763 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +6.00%) болон "Тавантолгой" ХК ( TTL +4.42%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан гурил тэжээл" ХК (DAR -8.66%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -7.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 826,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 10,000,000 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.
"TOP 20" индекс 0.14 хувиар өсч, 16603.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,447,142,912,062.29 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ