Шүүхээс Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

Шүүхээс Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ

Шүүхээс Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр /2020.05.06/ гаргасан. Прокуророос Н.Номтойбаярыг удаа дараа дуудаж, өмгөөлөгч Н.Мандахад мэдэгдсэн ч хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй байгаа байдлыг нь үндэслэн албадан ирүүлэх саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг өчигдөр тус шүүх хэлэлцээд өнөөдөр 09:00 цагт НПГ-т албадан ирүүлэх захирамж гаргасан байна.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт өнөөдөр шүүхээс прокурорын ирүүлсэн санал, тогтоол танилцуулахаар шүүхэд дуудсан бөгөөд тэрбээр өөрийн биеэр очиж, тогтоолтой танилцах хугацаа өгөхийг хүссэн байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч, тогтоолтой танилцсаны дараа дахин мэдүүлэг авахаар болсон байна.

Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар тооцоод байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж