Ялалтын баярын өдрийн мэндчилгээ | News.MN

Ялалтын баярын өдрийн мэндчилгээ

Ялалтын баярын өдрийн мэндчилгээ

Ялалтын баярын өдрийн мэндчилгээ

ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН

ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!

Энэ онд 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын өдөр та биднийг нэгтгэдэг. Эл өдөр бид Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж байсан ажилчин хөдөлмөрч хүн бүхний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн дурсдаг билээ.

Ялахын төлөө бид асар их өндөр үнийг төлсөн. Дайсан манай олон мянган хотыг сүйтгэж, хэдэн арван мянган тосгонуудыг шатааж, сая сая хүний ​​аминд хүрсэн. Дайсантай нүүр тулахдаа тууштай, зоригтой, эв нэгдэлтэй байж чадсанаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж, Европын олон улс орнуудыг чөлөөлж, дэлхий ертөнцийг үхэл, боолчлолоос аварсан.

Аугаа их Эх орны дайн нь Зөвлөлтийн ард түмнүүд болон Монголын ард түмний бат бөх найрамдлыг бататгав. Ялалтын агуу үйлсэд оруулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэрхүү чухал хувь нэмрийг Оросын Холбооны Улсад болон хуучин ЗСБНХУ-ын улс орнуудад хэзээ ч мартахгүй. 1939 онд Зөвлөлтийн цэргүүдийн хамтаар Японы милитаристуудыг Халхын гол дээр зогсоож, дараа нь нацистын түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж байсан Улаан армид ихээхэн туслалцаа үзүүлж, 1945 онд Квантуны армийг бут цохиход оруулсан хувь нэмрээрээ монголчууд зүй ёсоор бахархах учиртай. Монгол Улсад тэрхүү түүхийн сургамжийг үл мартаж, болсон явдлыг гажуудуулах гэсэн оролдлогуудыг эсэргүүцэж, манай улс орнуудын, ард түмний баатарлаг хамтын гавьяаг зохих ёсоор хүндэтгэдэгт бид ихээхэн талархдаг.

Коронавирусын тахлын улмаас энэ жил Оросын Холбооны Улсад зохион байгуулахаар төлөвлөж байсан Ялалтын баярын ёслолын арга хэмжээнүүдийг хойшлуулсан ч цуцлаагүй юм. Мэдээж, баярын арга хэмжээнүүд цаг тухайдаа явагдах болно. Хамтын сайхан түүхээ цаашдаа ч гэсэн хамтын хүчээр хамгаалцгаая!

Та бүхэнд Аугаа Ялалтын баярын мэнд хүргэе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-05-08 202.179.31.252

Хужаагин эрлийзүүдэд энэ баяр хамаагүй Монголчуудад тусгаар болоход гарцаагүй тусалсан агуу ялалт.Гэхдээ хар хятад Орос Монголын хүчинд Японоос чөлөөлөгдсөн хог х***а гамбир болж байсан цаг.Оросын ачаар хар хятад аврагдсан түүх гашуун үнэн.Тэд Оросын тусаар амилсан хар гамингууд.Тэгэхээр уг нь Оросод энэ хархнууд талархах учиртай.Өчигдрөө мартсан алнууд хар гамингийн үлдэгдлүүд.

Avatar

зочин 2020-05-08 103.57.95.149

Түүхийн үнэнийг мартаж болохгүй, Орос Зөвлөлтүүд энэ дайнд 27 сая хүнээ алдсан, Халхын голд 20, 000 орос хүн амь үрэгдсэн гэдэг

Avatar

Зочин 2020-05-08 202.9.46.59

С Днем Победы!

Avatar

День победы 2020-05-08 66.181.161.26

Оросын ард түмэнд Аугаа их ялалтын баярын мэнд хүргэе.

Avatar

ввь 2020-05-08 103.212.116.49

Бидний баяр биш ээ! Биднийг хөгжихөд харин битгий саад тушаа бол гэж та нараас хүсэх байна. Оросууд та нар өөрсдөө л наад баяраа тэмдэглэцгээ л гэж хүсэх байна, АЗИЗОВ ГУАЙ!!!

Avatar

Зочин 2020-05-08 202.9.46.59

Нээрээ Хятадын эрлийзүүдийн баяр биш л дээ. Харин цэвэр монгол цустай хүмүүсийн хувьд том баяр. Яагаад гэвэл тэр агуу их ялалтанд монголчуудын оруулсан хувь нэмэр бас бий.

Avatar

ввв 2020-05-08 192.82.67.6

Харин тэр тусламжийг чинь үнэлэж байгаа нь хаа байна? Бидний усан цахилгаан станцыг гацаагаад байгаа нь хэн бэ? Төмөр замыг гацааж өөрсдийн нүүрснийй борлуулалтаа нэмсэн нь хэн юм бодож үзсэн үү? Та зүгээр түүхээ эхлээд унш!

Avatar

ввв 2020-05-08 192.82.67.6

Хятадын э****з гэчижээ чи зүгээр хятадгүй бол одоо дэлхий даяр болж байгааг харж байгаа биз дээ. Чи ядаж үйлдвэрлэл явуулаад гадаад улс оронтой харьцаад үз. Аль нь яаж харьцаж байгааг өөрөө мэдрэнэ биз!
Орос улс руу манайхаас экспортын бүтээгдэхүүн гаргахад 30 дээш хувийн татвар авна, социализмын сэтгэлгээнээсээ жоохон сал мал минь.

Avatar

1115 2020-05-08 103.26.195.10

Вам и Вашему народу поздравляем С Днем Победы.Россия -Шедрая душа.

Avatar

Зочин 2020-05-08 202.126.89.246

За яршиг бн да тэр ОХУ-да найрлаа. Манай Монголд падгүй 🙂

Avatar

Зочин 2020-05-08 202.9.46.59

Эрлийзүүдэд огтхон ч падгүй

Avatar

Цог мн 2020-05-08 66.181.161.57

Та бүхэнд бас ялалтын баярын мэнд хүргэе

Avatar

Зочин 2020-05-08 202.5.194.28

Түүхээ мэдэхгүй хүмүүс ялалтын баярыг үгүйсгэдэг юм. Хэрэв Оросууд ялаагүй бол өнөөдөр амныхаа зоргоор бурж суух нь байтугай та бид байх эсэх нь ч тодорхойгүй. Аугаа их ялалты баярын мэнд ээ.

Avatar

ввв 2020-05-08 192.82.67.6

Тэгээд.тус болж байгааг нэрлэ дээ!

Avatar

ввв 2020-05-08 192.82.67.6

Хамаг хэлмэгдүүлэлтийг ер нь хэн явуулсан юм? Тэр сайхан хүмүүс та нарт хайран биш байна уу?!

Avatar

tri 2020-05-08 202.126.89.197

взлёт взлёт взлёт

Avatar

Зочин 2020-05-08 202.21.100.210

Тохиолдол гэжүү. Түүхийн ном зохиолыг уншиж суухад ардын хувьсгалын ойн баяр улс тунхагласны өдрүүдэд ерөнхий сайд П.Гэндэн А.Амар нарыг ялласан байдаг М.Энхсайхан бас л ялалтын баярын өдөртэй давхцаж шоронгийн ялтан болжээ

Avatar

Зочин 2020-05-08 202.126.89.218

45 ондоо гацсан улс нэг байна.Өөр ялалтын түүх байхгүй.Энэ сэдвээрээ иргэдээ тархийг нь үхтэл угаасан.

Avatar

Бааска 2020-05-08 103.111.68.3

Ялалтын баярын мээээнд. Хэрвээ Герман Оросыг ялсан бол одоо бид нар ингээд сууж байхуу гэдгээ үхэр толгойгоороо ойрын хэдэн өдөр сайн гашилгаааа……… Үхсэн баасны хүүхдийн 100к нтр гэх шиг ………

Avatar

Bat 2020-05-08 202.131.225.197

Поздравляем с Днем Победы — С легендарным, светлым днем.

Avatar

? 2020-05-08 103.10.21.28

Анх энэ ЗХУ Герман 2 холбоотнууд байж байгаад дайн хийж бусдын булаан эзэлж 2р дайныг эхлүүлсэн. Дараа нь дайнд ялагдаж бас хуваагдсан Герман улс эргэн нэгдэж дэлхийд эдийн засгаараа 4т орж дээр нь Европын холбооны тэргүүлэгч нь болжээ. Ялсан Зөвлөлт улс 15 хуваагдаж хоорондоо чоно нохойнууд болж алалцан хэмлэлцээд нөгөө муу Орос улс хэдий маш баян байгалын баялаг газ газрын тос төмөр нүүрсээ тултал зараад дэлхийн 12 дах эдийн засаг болоод доошоо уруудаж байна. Хэн нь тэгээд одоо ялагч юм бэ?

Avatar

зочин 2020-05-08 202.131.251.130

Yalaltiin bayariin mend hurgey. Mongolchuud bid dainii ehnii odroos oros humuustei tsug baisan, tsug dainiig duusgasan. ene bol tuuh. ongorson tuuheeree bid baharhah yostoi.

Avatar

zochin 2020-05-08 103.14.37.8

день победы

Avatar

Хавт хасар 2020-05-08 122.201.23.44

Үхсэн баас 1939 оны 9 сард Улаан Орос, Германтай хүч хавсран Польшруу зэрэг дайрснаар Дэлхийн 2-р дхйн эхэлсэн биздэ. Тэр дайнаа өөрсдөө эхэлчээд нээх энхийн тагтаа болж жүжиглэх хэрэггүй

Avatar

Зочин 2020-05-08 103.14.38.134

Ялалтын баярын мэндийг хүргье. Дэлхийн хосрдугаар дайны үед Монгол улс энх тайвны хүчний талд баттай зогсож, фашизмын эсрэг тэмцлийн хүндийг үүрсэн ЗХУ, Улаан арми, зөвлөлтийн ард түмэнд туслах бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэн, хүч бололцооны хэрээр тусалж, Ази тив дэх дэлхийн дайны сүүлчийн голомтыг дарах цэргийн ажиллагаанд оролцсон улс билээ.
Бүх нийтийн ялалтын төлөө хамтран тэмцсэн түүхийг хүндэтгэе

Avatar

Зочин 2020-05-08 202.9.46.227

Дайнд бид ялсан боловч алсын үр дагавараар ялагджээ. Гитлерийн үзэл санаа одоогийн өндөрлөгөөс хархад ялсан байна. Тэр Герман төвтэй Европ ийн нэгдсэн улс байгуулахыг хүссэн. тэр одоо биелжээ.

Avatar

Зочин 2020-05-08 66.181.161.90

Тэр саихан Европдоо очиж амьдар. Тийм сайхан байгаа бол тахал гармагц тэнд байгаа монголчууд наашаагаа ирнэ гээд өдөр шөнөгүй уйлан хайлан сүйд майд болоод байгаа юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж