Өмнөд Солонгосын эдийн засгийн 15 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг “Samsung”-ийн дэд ерөнхийлөгч И Жэ Ён өчигдөр /2020.05.06/ хэвлэлийн хурал зарлаж, олон нийтээс хүлцэл өчжээ.
Компанийн удирдлагыг гартаа оруулахын тулд экс ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгч, шийдвэр гаргахад нөлөөлүүлсэн хэргээр 2017 онд шүүгдэж байсан тэрбээр хорих ялаар шийтгүүлж 2018 онд суллагдсан билээ.
Хэвлэлийн хурлын үеэр И Жэ Ён нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж чадаагүйдээ уучлалт гуйгаад компани дотроо үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрч, үр удмаараа дамжин өв залгамжлахгүй гэдгээ мэдэгджээ. Тус группын хараат бус ёс зүйн зөвлөл олон нийтээс уучлалт гуйх ёстой гэх шийдвэрийг гаргасан ч цар тахлын улмаас энэ асуудал хойшлогдож өдийг хүрсэн байна.
И Жэ Ён бол “Samsung” группийн ерөнхийлөгч И Кун Хэгийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч юм. Эцэг нь 2014 оноос эхлэн хэвтэрт байгаа учир тэрбээр компаниа удирдаж байгаа билээ.
Эх сурвалж: KOREATIMES
Зочин 2020-05-07 39.115.114.99
Солонгос т бас 1 гаж сүмийн асуудал гарч ирлээ. Монголчууд олон байдаг түндэмүнд байдаг гэрэл ба үнэний сүм гэдэг газар. Шалгаруулалат хийнэ гэж хэдэн хүнийг машины тээшинд хорих оршуулгын газар хооронд нь зодолдуулах гэх мэт хүний ёсноос гаж юм хийж 1 эмэгтэй цус харваад уначаад байхад эмнэлэгт аваачилгүй удааснаас болж хохирсон зэрэг асуудал гаргаж цагдаө нар мөрдөн шалгаж байна
Зочин 2020-05-07 202.21.108.223
Ёс зүй аймаар. Манайд ертөнцийн дүрэм эсрэгээрээ үйлчилдэг болхоор сонин л бдаг юм бна.
Зочин 2020-05-07 103.212.117.105
Бизнесээ л алдахгүй гэж жүжиглэж л байна даг эд нар ийм жүжигдээ сайн л даа.
Нар 2020-05-07 202.9.46.28
Ард иргэдээсээ Жүжиглээд ч болов уучлал гуйж чадаж байна л даа. Манайд бол юун уучлал гуйх салавч өгч байгаа шд
Зочин 2020-05-07 103.212.117.105
Хулгайгаа нууж жүжиглэх хэрэггүй л дээ.чаддаг юм бол ялаа өг гэж байгаа нь илүү л дээ ккк
зочин 2020-05-07 66.181.161.24
Хнн … Манайд бол хувийнх байтугай төрийнх нь уучлалт гуйхгүй шдэ ..