Хөл хорионы үед зайлшгүй худалдан авах хүнсний жагсаалтыг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

Хөл хорионы үед зайлшгүй худалдан авах хүнсний жагсаалтыг гаргажээ

Хөл хорионы үед зайлшгүй худалдан авах хүнсний жагсаалтыг гаргажээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.05.07/ өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон.  Энэ үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй, иргэдийг гадуур гарахгүй байхыг албаныхан анхааруулсан. Хөл хорио тогтоосон Чингэлтэй дүүргийн дадлага сургуулилтын нөхцөл байдалтай сэтгүүлчдийг танилцуулж, холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Хэрвээ нийт хүн амын дунд COVID-19 цар тахал дэгдвэл холбогдох байгууллагууд ямар нөхцөлд ажиллаж, иргэд хэрхэн нийгмийн амьдралд оролцох дадлага сургуулилтыг хийсэн юм. Хөл хориог Чингэлтэй дүүргийн 63.9 км газарт хамгаалалт тогтоож, 2100 хүн ажиллав.

СЭТГҮҮЛЧИД ТУСГАЙ АВТОБУСААР ЯВЖ, ХЯНАЛТЫН БҮСЭД НЭВТРЭВ

Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг Сүхбаатарын талбайгаас тусгай автобусаар авч явж, биеийн халууныг нь үзэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хяналтын пост руу нэвтрүүлсэн. Үүний дараагаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгийн нөхцөл байдалтай танилцууллаа. Энэ үеэр гудамж талбайд шүршигч машинаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байв. Тус эмнэлгийн гадна талбайд “Халдварын хяналтын цэг” гэсэн бичигтэй хоёр асар майханг барьжээ.

“ЭМНЭЛГИЙН ГАДНА ХАЛДВАРЫН ХЯНАЛТЫН  ХОЁР ЦЭГ БАЙГУУЛСАН”

“Хэрвээ нийт хүн амын дунд цар тахал тархвал тусгай зориулалтын халдварын хяналтын цэгийг байгуулсан нь халдварын тархалтыг бууруулна. Энд халдвартай тохиолдлоо оношлоод, сэжигтэй тохиолдол илэрвэл шууд ХӨСҮТ-д хандана. Дараагаар нь ариутгал халдваргүйжүүлэлтийг ЗОӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хийнэ” гэдгийг тус эмнэлгийн орлогч дарга Х.Чинзориг хэлж байв. Эхний тусгай асарт иргэдийг хоёр метрийн зайтай хүлээн авч, эрэмбэлэн ангилалт хийсний дараагаар халдваргүй хүмүүс ногоон шугамыг даган эмнэлгээр хэвийн үйлчлүүлэх юм байна. Асар дотор нэг сувилагч, эмнэл зүйч, халдварын судлаач эмч, мэдээлэл технологийн ажилчин ажиллаж байв. Хэрвээ тухайн иргэн халдвар авсан нь түргэвчилсэн оношлуураар батлагдвал тусгай асарт тусгаарлагдана гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.

ЗАЙЛШГҮЙ ХУДАЛДАН АВАХ ЕСӨН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ ГАРГАЖЭЭ

Дараагаар нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт очсон юм. Хорооны гудамжаар нэг ч автомашин болон явган зорчигч яваагүй байв. Хөл хорионы үед иргэд хүнсээ хэрхэн базаах талаар дадлага сургуулилтыг үзүүллээ. Хүн амын зайлшгүй хэрэглэх есөн хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг мэргэжлийн байгууллагаас гаргаж өгчээ. Тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Баян төгрөг” дэлгүүрээр иргэд үйлчлүүлэхдээ зөвшөөрөл авах шаардлагатайг албаныхан анхааруулж байлаа. Төвлөрсөн цэгээсээ бараа таталтаа авсан зарим дэлгүүрүүдийг хөл хорионы үеэр бэлтгэсэн байна. Дэлгүүрээр үйлчлүүлэх гэж буй иргэд хоорондоо хоёр метрийн зайтай зогсч, жагсаалтад бичсэн сүү, давс, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, давс, ариун цэврийн цаас, лаа, шүдэнз зэрэг есөн төрлийн хүнсийг зайлшгүй авах ёстой юм байна.

Хөл хорионы үеэр хүнсний хомсдол үүсгэхгүй нь тулд Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар батлагдсан хатуу зохицуулалт бий. Гамшиг тохиолдсон үед иргэдэд хоол хүнсний илчлэг тэжээлийг хэрхэн авах норм байдаг. Бид үүний дагуу бодож, хүнсний жагсаалтыг гаргасан. Үүнд сүү, давс, мах, гурил, гар ариутгагч, шүдний оо, маск, саван, ариун цэврийн цаас зэргийг төрийн зохицуулалтаар тогтоож өгсөн. Тухайн гэр бүлийн ам бүлийнх нь тооноос хамаарч харилцан адилгүй. Тус дүүрэгт амьдарч буй иргэдийн ихэнх нь дөрвөн ам бүлтэй бөгөөд дараагаар нь 7-10 ам бүлтэй өрх байдаг аж.

УНДНЫ УС ТҮГЭЭХИЙН ӨМНӨ ШИНЖИЛГЭЭ АВНА

Хорооны удирдлагын зүгээс нийт хүн амдаа хүнсний дэлгүүрүүдээ ангилан хувааж, тэр хуваарилалт хийсэн дэлгүүрээс л хүнсээ базаана  гэдгийг албаныхан анхааруулж байв.

Мөн зөөврийн устай худгуудыг хэрхэн усаар хангаж буй талаар мэдээлэл өглөө. Хөл хорионы үед иргэдийн усны хэрэгцээ маш чухал. Тийм учраас усны машинаар иргэд сэрэмжлүүлэг өгч, зөөврийн уснаас дээж авч, 10 минутын дараа лабораторийн шинжилгээний хариу гарах юм байна. Шинжилгээгээр ямар нэгэн халдвар илрээгүй бол худаг руу усыг юүлэх аж. Иргэд ундны усаа авахдаа хоёр метрийн зайг баримтална.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж