Цар тахлаас үүдэн бий болсон нөхцөл байдлаас эдийн засгаа дэмжих, тогтворжуулахад зарцуулах төсвийн хөрөнгө ДНБ-ий 6,5 хувьд хүрэхээр байна хэмээн ОХУ-ын Сангийн яам мэдээллээ. Эрүүл мэндийн салбар, халдваргүйтэл, ариутгалын үйлдвэрлэлд гэхэд төсвөөс 200 тэрбум рубль зарцуулагдахаар байгаа хэмээн Сангийн сайд Антон Силуанов хэллээ.
"Цар тахлын онцгой дэглэм тогтоосноос хойш коронавирусийн халдвартай тэмцэх, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор гаргасан шийдвэрийн нийт өртөг одоогоор ДНБ-ий 2,8 хувьтай тэнцэж байна. Гэхдээ энэ дүнд Үндэсний баялгийн сангаас гарч байгаа зардал орохгүй байгаа. Бид зөвхөн зардлыг санхүүжүүлж байгаа. Орлогын бууралтыг тооцоогүй. Нийтдээ энэ 2020 онд цар тахлын эсрэг арга хэмжээнд зарцуулах хөрөнгө ДНБ-ий 6,5-д хүрэхээр байна. Үүнээс ч илүү гарч магадгйү” хэмээн Сангийн сайд Антон Силуанов хэлжээ.
ОХУ-ын Засгийн газар цар тахлын үед эдийн засгаа дэмжих хоёр удаагийн багц арга хэмжээг зарлан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд удахгүй гурав дахь багц арга хэмжээг боловсруулж байгаа ажээ. Сангийн сайдын хэлснээр гурав дахь удаагийн арга хэмжээ нь үйл ажиллагаа нь түр зогсоод байсан аж ахуйн нэгжүүдийг эргэн хэвийн горимд оруулахад чиглэгдэх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ