Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Г.Дөлгөөний хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтийг алмайруулж байна.
Авлигатай тэмцэх газарт 2018 онд гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар тэрбээр 1.7 тэрбум төгрөгийн орон сууц барилга байгууламжтай бол жилийн орлого нь 247 сая төгрөгт эргэлджээ. Мөн 113 сая төгрөгийн үнэтэй автомашин хөлөглөдөг бол 169 сая төгрөгөөр үнэлсэн малтай аж.
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. 30 гаруйхан настай түүний ажилласан жил 10 жил дотор яригдах ч хэний ч дор орохооргүй юм, юмтай болсон нь эцэг, эхийнх нь нөмөр нөөлөг юм болов уу.
Албан тушаалын хувьд эцэг нь насаараа Ардын намд алба хашсаны хэрэг гарч төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн тамганд хүргэв.
Түүний өмнө энэ албыг МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг хашиж байсан бол энэ удаад Н.Ганбямбын хүүд "өвлөгдөв".
Мэргэжил, албан тушаал:
2004-2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.
2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-20103 онд Монголбанкны Бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембурийн Вант улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны ;эд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч болов.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ