Ухань: Сурагчид тусгаарлах хаалттай хичээллэж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

Ухань: Сурагчид тусгаарлах хаалттай хичээллэж байна

Ухань: Сурагчид тусгаарлах хаалттай хичээллэж байна

Шинэ төрлийн коронавирусийн голомт болсон Хятадын Ухань хотын ахлах сургуулийн сурагчид коронавирусийн халдвараас сэргийлж ширээн дээрээ тусгаарлах хаалт байрлуулан хичээллэж байна.

Тус хотод дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хөл хорионы хатуу дэглэмийг цуцалсан ба энэ хичээлийн жилд 121 ахлах болон мэргэжлийн коллежуудын 57 мянга 800 сурагч, оюутан хичээллэж байгаа юм.

Сургуулиуд хичээл эхлэхээс өмнө бүх анги танхимуудаа өдөр бүр ариутган халдваргүйжүүлж, багш ажилчид бүгд халуунаа үзэж байж сурагчдыг хүлээн авч байгаа аж. Сурагчид ч мөн хичээлдээ орохын өмнө халуунаа хэмжүүлж байгаа юм байна.

Өмнө нь мөн Хятадын Ханжоу хотын нэгэн бага сургуулийн сурагчид коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хоорондоо зай барих үүднээс урт “далавчтай” хатуу цаасан малгай өмсөн хичээллэж байгааг хэвлэлүүд онцолж байсан билээ.

Эх сурвалж: XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж