АНУ-д олон нийтийг цочроосон нэгэн аймшигт гэмт хэргийн бичлэг өчигдөр/2020.05.06/ ил гарчээ. Энэхүү бичлэгт 25 настай Ахмауд Арбери гэх хар арьст залууг цагаан арьст аав хүү хоёр араас нь хөөн, буудаж хэрцгийгээр амь насыг нь хороож буй талаар гардаг байна. Үүнтэй холбогдуулан NBA-ийн шилдэг тамирчдын нэг Леброн Жэймс өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Үнэндээ биднийг өдөр бүр агнаж байна. Бид гэрийнхээ гадаа аюулгүй хөл тавих эрхтэй. Тэр бүр алхаж ч чадахгүй байна шүү дээ. Новш гэж надаар тоглож байгаа байлгүй дээ. Намайг уучлаарай Ахмауд, диваажинд тайван нойрс доо” хэмээжээ. Леброн Жэймсээс гадна Режжи Буш, Эд Рийд гэх зэрэг олон тооны одод өөрсдийн байр сууриа илэрхийлсэн аж.
Ахмауд Арбериг буудан хороосон хэрэг нь өнгөрөгч хоёрдугаар сард гарсан бөгөөд шүүхээс тус хэргийг үйлдсэн Травис МакМайкл болон түүний хүүг баривчлахгүй, тэдэнд хэрэг үүсгэхгүй байсан учир энэ долоо хоногт бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Аав хүү хоёрын зүгээс Ахмауд Арбериг гэрийнх нь ойролцоо гарсан гэмт хэргийн сэжигтэнтэй төстэй байсан учир барих гэж оролдсон хэмээн мэдүүлэг өгчээ.
So if this video hadn’t emerged of Travis McMichael killing Ahmad Arbery the D.A would have never brought this to the grand jury? So a black man can now add jogging to the “Things you can’t do while black” list. #AhmadArbery #JusticeForAhmaudArbery pic.twitter.com/VzyA4Y8yTz
— 🌊Sunny Baudelaire🌊 💅🏽💁🏽♀️ (@AquilaThomas09) May 6, 2020
Холбоотой мэдээ