Covid-19 “Сувдан эрэг”-ийн дайралтаас илүү хохирол учруулж байна гэв | News.MN

Covid-19 “Сувдан эрэг”-ийн дайралтаас илүү хохирол учруулж байна гэв

COVID-19

Covid-19 “Сувдан эрэг”-ийн дайралтаас илүү хохирол учруулж байна гэв

Covid-19 “Сувдан эрэг”-ийн дайралтаас илүү хохирол учруулж байна гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн цар тахалд Хятад улсыг буруутгаад энэхүү цар тахал АНУ-ын түүхэн дэх “хамгийн аймшигт халдлага” болж байна хэмээн хэлжээ.

Тэрбээр “Бид түүхэн дэх хамгийн аймшигтай халдлагад өртөж байна. Энэ өвчин “Сувдан эрэг”-ийн дайралт, есдүгээр сарын 11-ний халдлагаас ч илүү гай гамшгийг авчирлаа. Хятад улс энэ тахлыг зогсоох боломжтой байсан. Гэхдээ тэд тэгээгүй. Иймд эрт арга хэмжээ аваагүй Хятадаас хариуцлага нэхэхээр төлөвлөж байгаа” хэмээн хэлсэн байна.

АНУ нь коронавируст цар тахалд хамгийн их хохирол амссан улс болоод байгаа ба энэхүү халдвараар 1,2 сая америк хүн өвчилж, 72 мянган хүн нас бараад байгаа юм.

Харин тэртээ 1941 онд Японы арми АНУ-ын Хавайн “Сувдан эрэг” дэх тэнгисийн цэргийн бааз руу довтлох үеэр 2,400 орчим хүн амь үрэгдэж байжээ. Мөн 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн барилгыг онгоцоор мөргөсөн террорист халдлагын улмаас 3000 орчим хүн амь үрэгдсэн билээ.

 Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-07 122.201.19.99

ene teneg uvdun uuriiguu umuuruh geed uhehnee. Korono tusaasai

Avatar

Зочин 2020-05-07 203.91.115.50

aldaagaa oor tiish n buhahgeed bj yadaj bna da

Avatar

зочин 2020-05-07 202.126.89.203

сэргийлэх бүхэл бүтэн 2 сар байсан шүү дээ

Avatar

Зочин 2020-05-07 185.220.100.240

)))))))Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-07 66.181.182.154

Халдварт ө

Avatar

meedee 2020-05-07 59.153.85.88

Энэ трамп согогтой нь согогтой шүү.Авч л байж санаа амрах гэдэг яаж хариугаа авах юм болдоо.Сувдан эргийнхээ хариуг Японоос атомын бөмбөгөөр авсан билүү.Хятад ч бас цөмийн зэвсэгтэй шүү дээ.

Avatar

zochin 2020-05-07 24.46.100.17

Hyatad delhii dahind uuchlalt guij hun torolohtnii amidralaas hulgailsan tul nohon toloh ystoi

Avatar

Зочин 2020-05-07 64.119.21.234

Bidnii hyanltand baigaa ntr geed tom tom b aa gaad baisan gar odoo yaaya gehev dee

Avatar

Зочин 2020-05-07 103.14.38.132

Олон улс өөр өөрийнхөө хохирлыг нэхэх шинжтэй боллоо. Манайхан халдварт өвчинтэй хяналтаа сайн тавьж, бага хохиролтой гарахсан.

Avatar

Зочин 2020-05-07 43.228.131.110

Хятадаас бүх улс орон хохирлоо нэхэмжлэх ёстой.

Avatar

Zochin 2020-05-07 64.119.16.245

Hyatad uursdiin labortoroos aldsan. Burhan tedniig gesgeeg!

Avatar

Зочин 2020-05-07 5.167.9.81

fuck u

Avatar

Зочин 2020-05-07 202.55.188.43

Хятад мэдээллээ хаалттай байлгаснаас болж дэлхийд буруу ойлголт төрүүлсэн. Зөвхөн хувиа хичээснээс болж дэлхийн улс орнуудыг ийм байдалд хүрэхэд яалт ч үгүй нөлөөлсөн

Avatar

Зочин 2020-05-07 62.216.208.217

Трам та 2 л дүлий мэдрэмжгүй мангар юм байна. Тэд онгироо тэнэг байсныхаа горийг хүртэж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж