Covid-19 “Сувдан эрэг”-ийн дайралтаас илүү хохирол учруулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19 “Сувдан эрэг”-ийн дайралтаас илүү хохирол учруулж байна гэв

Covid-19 “Сувдан эрэг”-ийн дайралтаас илүү хохирол учруулж байна гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн цар тахалд Хятад улсыг буруутгаад энэхүү цар тахал АНУ-ын түүхэн дэх “хамгийн аймшигт халдлага” болж байна хэмээн хэлжээ.

Тэрбээр “Бид түүхэн дэх хамгийн аймшигтай халдлагад өртөж байна. Энэ өвчин “Сувдан эрэг”-ийн дайралт, есдүгээр сарын 11-ний халдлагаас ч илүү гай гамшгийг авчирлаа. Хятад улс энэ тахлыг зогсоох боломжтой байсан. Гэхдээ тэд тэгээгүй. Иймд эрт арга хэмжээ аваагүй Хятадаас хариуцлага нэхэхээр төлөвлөж байгаа” хэмээн хэлсэн байна.

АНУ нь коронавируст цар тахалд хамгийн их хохирол амссан улс болоод байгаа ба энэхүү халдвараар 1,2 сая америк хүн өвчилж, 72 мянган хүн нас бараад байгаа юм.

Харин тэртээ 1941 онд Японы арми АНУ-ын Хавайн “Сувдан эрэг” дэх тэнгисийн цэргийн бааз руу довтлох үеэр 2,400 орчим хүн амь үрэгдэж байжээ. Мөн 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн барилгыг онгоцоор мөргөсөн террорист халдлагын улмаас 3000 орчим хүн амь үрэгдсэн билээ.

 Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж