Э.Бат-Үүл Парис хотод ажиллаж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Э.Бат-Үүл Парис хотод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл Парис хотод ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Парис хотын дарга Анн Идалгогийн урилгаар тус хотод болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлын (СОР-21) өндөр дээд хэмжээний уулзалтын Хотын дарга нарын чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалтад дэлхийн 600 гаруй хотын дарга оролцож, цаг агаарын дулаарлын нөлөөгөөр бий болж буй хот суурин газрын тогтвортой хөгжлийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах үр дүнтэй арга замыг илэрхийлж, ногоон хөгжлийг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, агаар хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн бодит төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх асуудлуудаар харилцан ярилцаж, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлээ  илэрхийллээ. Хуралдааны үеэр дэлхийн томоохон хотуудын 15 хувь нь 2050 он гэхэд хорт хий, агаарын бохирдлоо 70 хувиар бууруулах зорилт тавьснаа  илэрхийлэв.      

Мөн айлчлалын үеэр, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн  дарга Бан Ги-Муны удирдсан “Хотын цаг уурын санхүүжилт” сэдэвт тайлант хуралдаанд дэмжигчээр оролцож, хөгжиж буй хот суурин газрын эрүүл, аюлгүй орчныг бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, санхүүжүүлэх, цэвэр эрчим хүчийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан санал солилцлоо.

COP-21 хурлын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр GEF болон Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулах “Тогтвортой хотуудын уялдаатай хамтын ажиллагаа аргачлал” сэдэвт хуралдаанд дэмжигчээр оролцож тогтвортой хөгжлийг хангах, хот тус бүрийн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хотууд хамтран ажилласнаар үр дүнд хүрэх талаар ярилцаж, санал солилцоно. Тогтвортой байдлын төлөөх нутгийн захиргаа (ICLEI) Олон улсын байгууллагаас зохион байгуулах TAP-2015 хуралдаанд оролцож, хотын тогтвортой ногоон хөгжлийг хангах зорилтын хүрээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн байшин, барилгууд болон хувийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулж, дулаан техникийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-08 103.26.193.62

Францад очиноо гэдэг чинь тэдний АЛБАН ЁСНЫ биеэ үнэлэгчийн үйлчилгээ нөхцлийг судлаад ирнээ гэсэн үг. Аймаар хөгжсөн салбар нь энэ. Ягаан гудамжийг монголд байгуулбал хөөрхий олон бүсгүй эх орондоо ирэх байх даа.

зочин 2015-12-08 202.21.117.114

Зайлахаасаа өмнө хотын татварын мөнгийг үрж өгч байна аа, энэ балай

Зочин 2015-12-08 182.160.33.211

Ter yugaa haij yavaa yum Bol doo .ajillah gene shvv ,,,,,Amarch yabna gevel tohirno

Зочин 2015-12-08 182.160.38.47

frantsad huuliaaraa avtobus niitiin teevert ni changa hogjim tavih horiotoi baidag.batyyl baatar ter nohtsoliig ni sudalj ireed hotodoo heregjyylbel tygjreend olon tsagaar yavdag zarim changa hogjimgyi yavah sonirholtoi irgediin erh ashgiig hamgaalj chih tolgoig amraah heregtei.

Зочин 2015-12-08 182.160.38.47

ulaanbaatar niitiin teevriin jolooch nar changaas changa hogjim taviaad yavj baidag.hogjmoo jaahan bagasgaad ogohgyi yuu geheer bagasgaj ogdoggyi.jolooch nar helehdee deereesee hogjim tavij yavahiig shaarddag,hogjimgyi bol yavuulahgyi gedeg gej tailbarladag.