“Ээж минь төр засагтаа гомдож явдаг” | News.MN

“Ээж минь төр засагтаа гомдож явдаг”

“Ээж минь төр засагтаа гомдож явдаг”

“Ээж минь төр засагтаа гомдож явдаг”

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан Фронт С.Цэгмид гуай өдгөө 98 настай. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан түүнийг Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнасан мэдээ олны сэтгэлийг тэнийлгэсэн.

Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэ шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид дөрөвдүгээр сарын 18-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна. Ингээд түүний том хүү Ц.Гомбосүрэнтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр одоо 73 настай ажээ.


Та сайхан хаваржиж байна уу. Ээжийнх нь бие лагшин тунгалаг уу?

-Ээжийн минь бие лагшин тунгалаг. Ухаан санаа нь саруул. Фронт руу хамт явсан хүмүүсээ бүгдийг нь нэрлэнэ шүү дээ. Насны эрхээр чих жаахан хатуу, нүд нь муудаж байх шиг байна даа.

-Ээж нь нутагтаа суурин байгаа юу?

-Ээж маань нутагтаа суурин байдаг. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаасаа зүүн хойшоо Ташаа гэдэг газар хаваржиж байгаа.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Бид эцэг, эхээс зургуулаа. Ээж минь хоёр хүү, дөрвөн охинтой. Би чинь 25 настайд нь төрсөн том хүү юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүн бол С.Цэгмид гуай. Галын шугаманд очсон тухайгаа хэрхэн дурсан ярьдаг вэ?

-Ээж маань тэр үед 19-хөн настай байсан. Ээжийг минь 18 насандаа нэгдлийн 500 хонь маллаж “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан учраас фронт руу явуулсан юм билээ. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болж, Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очсон гэдэг. Тухайн үед цувааг ахлан явсан Маршал Х.Чойбалсан, хурандаа Г.Бумцэнд нартай хамт авахуулсан зураг хөрөг нь бий. Фронтоос буцахдаа Ленинградаар дайрч, И.Сталинтай гар барьж, ээжид “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж хэлж байсан гэдэг.

Ээж маань галын шугаманд байлдаж байгаа дайчид, нисгэгчтэй уулзаж, ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовтой зураг хөргөө авахуулж, их буугаар буудсан гэж байгаа. Цаанаасаа 30 гаруй герман нухчихсан гэж хариу өгсөн гэдэг юм билээ. Тэрбээр дурсан ярихдаа”Дээгүүр бууны сумнууд зөрөлдөөд л, хоноглох байр байхгүй нуувчинд хонож, баригдсан германтай хүртэл уулзсан. Цэргүүд “ЗХУ-ын юунаас айдаг вэ” гэхэд герман цэрэг “катюша”-гаас айдаг” гэж хариулж байсан гэсэн. Өөрөө бол их юм ярина.

Тэндээ долоо, найман өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгсөн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байсан гэдэг. Тухайн үед эх орноо төлөөлөн олуулаа явсан гэдэг юм. Одоо бол ганц ижий л үлдээд байна даа.

-Тухайн үед залуухан монгол бүсгүй ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовын хайрыг татсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Ээжийн онгоцны хажууд ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовтой авахуулсан зураг нь одоо ч байдаг юм. Тэр үед хоёулаа нас чацуу байсан гэж ярих юм билээ. Залуу хүмүүс бие биедээ дотносч, хайрлаж байсан байлгүй. Нисгэгч П.В.Носов нь ээжид “Хоёулаа аргагүй нь эрхэнд саллаа даа” гэж хэлж байсан гэдэг.

-Одоо С.Цэгмид гуай тав дахь үеэ үзэж байгаа гэсэн үү?

-Тийм. Ээж минь сайхан насалж, одоо тав дахь үеэ үзэж сууна. Ойролцоогоор 140 гаруй үр хүүхэдтэй өнөр өтгөн айл. Тэр дундаа таван дүүгийн маань үр хүүхдүүдээс эмээгийнхээ малчин удмыг залгуулж, сайн малчин, уяачид болцгоосон.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнажээ. Хүндтэй шагналыг нь хэзээ гардуулан өгөв?

Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэ хүндтэй шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович өөрийн биеэр 500 км туулан, дөрөвдүгээр сарын 18-нд гардуулан өгсөн. Мөн Батлан хамгаалах яамны төлөөлөл “Ээжээс тодруулах зүйл байна” гээд гарын бэлгээ өгсөн. Батлан хамгаалах яамнаас ээжийн тухай баримтат киног тавдугаар сарын 9-нд гаргах юм билээ.  Уг нь ОХУ-аас Төрийн дээд одон медалиар шагнахаас өмнө Монгол Улсын төр засаг Төрийн дээд шагналаа өгөх ёстой байсан болов уу.

Би хувьдаа “Ээжид минь болдогсон бол “Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн” цол өгдөггүй юм байх даа” гэж бодож явдаг. Шулуухан хэлэхэд Монгол Улсын баатар цолыг авахад ч буруудахгүй байх. Ээж минь сүүлд “Ахмад дайчин” цол авах гэж хөөцөлдөөд бүтээгүй. ОХУ-аас Ялалтын баярын ой болгоноор медаль өгдөг. Ээжид 75 жилийн өмнөх Ялалтын баярын бүх медалиуд байгаа гэсэн үг. Мөн шагнал нь эзэндээ ирэхдээ ямар нэгэн дамжлагагүйгээр хүрээсэй гэж хүсч байна. Бараг 20-иод жилийн өмнө санагдан, ОХУ-аас ээжид маань нэг мотоцикль бэлгэнд өгсөн. Тухайн үед бидний гарт мотоцикль ирсэн ч УАЗ-469 машин байсан гэсэн яриа гарсан.

Тийм учраас яг л ээжийн минь гар дээр шагнал нь ирээсэй гэж хүсч байна. Миний ээж бол Монгол Улсад нэгдүгээрт тавигдах хүн шүү дээ. Гэтэл энэ хүнийг огт тоодоггүй. Урлаг соёлынхон маань ч гэсэн ийм мундаг хүн амьд сэрүүн байхад кино уран бүтээл хийх хэрэгтэй шүү дээ. Ээж минь энгэр дүүрэн медальтай ч сүүлийн 20-30 жил Монголын төрөөс том одон медалиар шагнаагүй ээ. Яг үнэндээ Ялалтын баяр болохоор л ээжийг минь санадаг. Энэ жил л анх удаа Батлан хамгаалах яамнаас төлөөлөгч очиж байна. Сүүлийн хэдэн жил ээж минь төрдөө их гомдож явдаг болсон. Хэдийгээр төр засгаасаа юм гуйхгүй гэж боддог хэр нь горьдож л явдаг юм шиг байна лээ.

-“Фронт” С.Цэгмид гуайн хүүхэд насны талаар ярихгүй юу?

-Хар багаасаа ээжтэйгээ мал маллаж өссөн. Ээжийнхээ бага насных нь амьдралын талаар би охинтойгоо нийлж, ном гаргах гэж байгаа. Тэр номонд ээжийн минь туулж өнгөрүүлсэн бүхий л амьдралыг өгүүлнэ. Харц гаралтай эгэл жирийн малчин айлд төрж өссөн хүн.

Айлын малыг ямар ч гарз хохиролгүй маллаж өгдөг хүүхэд байсан. Хар залуугаараа “Улсын сайн малчин” болоход ээжийнх нь мал маллах ухаан их нөлөөлсөн гэж ярьдаг. Ээж минь гурван эрэгтэй дүүтэй. Одоо дүү нар нь бүгд бурхан болсон доо.

-Ээж нь үр хүүхдүүддээ юу гэж захиж, сургадаг вэ?

-Малыг л сайн маллаарай. “Мал дагавал ам тосдоно” гэдэг. Хүүхдүүдээ их сургуульд явуулах их дургүй. Малаа л маллаж бай гэдэг. Тэр үгийнх нь дагуу ихэнх үр хүүхдүүд нь мал даган амьдарч байна. Манайхан дунд аравдугаар анги төгссөн хүн цөөн. Манай нэг эмэгтэй дүү л байсан.

Хүүхдүүддээ ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанараараа үргэлж л үлгэр дууриалал болж ирсэн. Нэг ч зүгээр суухгүй хүн шүү дээ. Ээж минь хамгийн анх Монголд ямаа самнах самыг санаачилж байсан юм билээ. Мөн Дундговь аймгийн тулгын гурван чулууг нь тавилцаж байсан гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

102 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дуран 2020-05-07 103.57.93.215

Ямар сайхан алдар гавьяа байгуулж явсан амьдрал нь тодоос тод байна Төр засаг юм бодоосой.Тэр баатар цол өгсөн Бат-үүлийн хажууд бол жинхэнэ баатар шүү.Сайхан буурайдаа удахгүй энэ шагнал авах ерөөлийг өргөе өө.

Avatar

үргэлжлэл 2020-05-07 66.181.183.201

энэ ярилцлага авсан сэтг үүлч, ярьсан хүн нь хоёулаа энэ буянтай сайхан буурайн нүүрийг ёстой нэг түлжээ. Сэтгүүлч нэртэй годгор хүүхдүүд юуг, яаж бичих ухаанаа ч олдоггүй бололтой.

Avatar

Зочин 2020-05-07 85.49.124.54

Ta vnen hellee. Barag eejiigee Nosov gedeg hvntei untsan geh ni holgvi wm yarisan bh wm.

Avatar

Зочин 2020-05-07 66.181.183.201

Энэ буурай 98 насыг зооглосон ч ухаан санаа саруул, яриа хөөрөө нь энэ хүүгээсээ илүү сүрхий хүн байна лээ. Энэ хүү нь харин хөгийн амьтан байна. Төрдөө гомддог… ч гэх шиг, одон өгөөгүй ч гэх шиг…фронтод 7-8 хонохдоо орос нисгэгчтэй дотноссон байх ч гэх шиг дэмий балай юм чалчиж хөгшин эхийнхээ нэр нүүрийг баастах хэрэг байсан гэж үү?

Avatar

Зочин 2020-05-07 192.82.64.248

давсалж хужралсан яриа ч юм шиг, тэр ничсэгч энэ тэр ярих хэрэг байсан ч юумуу,
буурайд сайн сайхныг ерөөе,

Avatar

Уужуухан монгол 2020-05-07 66.181.161.17

Сайхан буурай санан дурсах юмтай юм өгсөнгүй гэж гомдлохгүй байх харин тэнэг үрс нь ай хөөрхий

Avatar

Хавт хасар 2020-05-07 122.201.23.44

Ногоон малгайтнууд малчин монголчуудаас хураасан хөрөнгийг Улаан Оросд тушаасан л биз үхсэн баас. Оросууд цэргийн агт хүнс, дайны зардал гж манай Монголыг 4 жилийн турш хайр найргүй шүүсэлсэн бгаам

Avatar

Иргэн 2020-05-07 103.26.194.123

Буудайн насыг хүндэл.хүн болгонд тохиох нас биш шүү.гавьяатай азтай л хөгшин.эмээ өөрөө тэгж хэлээгүй байхаа дулимаг сэтгүүлцэнцэр тэнэг хүү өвөө нарын бүтэлгүй ярилцлага нэг иймэрхүү л ойлголт өгчээ.эмээд 1 өрөө байр өгөхөд юун болохгүй гэж хүүд нь үлдэнэ биз.төрдөө, маргалдах баярлаж явах ёстой шүү.

Avatar

kub 2020-05-07 202.126.89.50

sonin l setgedeg khun yum …

Avatar

харамсалтай 2020-05-07 64.119.17.215

яахаараа ингэж шагнал шаарддаг байна аа. Шагналыг хамаагүй өгдөгөө болих хэрэгтэй

Avatar

Zochin 2020-05-07 207.237.200.120

203mm 220mm 350mm uh byygaar bol baij bolno.ene talaar 4-jil syrsan yuymaa

Avatar

Зочин 2020-05-07 185.220.100.240

)) Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

иргэн 2020-05-07 150.129.143.233

За яахавдээ, дал гарсан нэгэн малчин ээжийнхээ тухай ярьсан л байна. Түүнийг шүүж яриад яахав, Харин буруу зөрүүг тунгааж найруулаад цаасанд буулгаж бичих үүрэгтэй сэтгүүлчийн л мэдлэг чадвар дутсан ярилцлага байна. Бүхнийг буруушаагаад хэрэггүй ээ , хүмүүсээ,

Avatar

Зочин 2020-05-07 66.181.191.88

Нэгдэл дайнаас сүүлд бий болсон..нэгдэл 50иад оны дунд сүүлээр байгуулагдсан.хүү он андуурсан бхаа .юу бэлэглэсэнг ярьсангүй..бам фронт бадам гэж эиэгтэй дуулдаж сонинд гхрч ч бсан .бхя сайд нь эггиын штабаар буун дуу сонсоогүй хурандаа генералууд болохоор дайнд явсан баатруудаа нэг хэрэггүй хөгшинүүд гэдэг.бие биенээ л одонгоор цолоор шагнаж бдаг хүмүүс

Avatar

Зочин 2020-05-07 172.58.140.228

Baga shig soliorooroi ih buugaar neg buudaad l tsaaduul ni 30 nuhuulchlaa gehiin genee eej chini harin aztai gaviyatai buyantai buural bna amaa medej bur

Avatar

Зочин 2020-05-07 64.119.22.129

Буянтай сайхан л буурай байна Тор засгийнхаа буянаар туухэнд улдэх сайхан уйл хэрэгт оролцсон л байна Эх Ганцаараа очиж байлдаж яваад ирсэн юм шиг улсын баатар ч гэх шиг ур хуухэд сонин сонин юм ярьж тор засагт ял тээгээд байх нь таатай санагдахгуй л бн

Avatar

Зочин 2020-05-07 66.181.187.188

энд сэтгүүлчийн буруу их байна хотын нэрийг буруу бичнэ гэдэг 2-р дайны талаар юу ч уншаагүй нөхөр байна энэ доор сэтгэгдэл бичсэн зарим "залуус" тэр бэлгийн удаа дараагийн цуваануудын тухай баримтат кино байдгийг ч үзээгүй хүний үг байна даа, тэр хөншиний хүүгийн ярилцлагыг тэр хэвээр нь тавих хэрэггүй басан юм далан хэдтэй өвгөн сансанаа буруу зөвгүй бураа л биз Хөгшин бол тэж хэлээчүгүй ,

Avatar

Үүлэнсолонго 2020-05-07 103.212.117.190

Буянтай сайхан буурал.

Avatar

zochin 2020-05-07 73.111.180.213

batuul baataraa ogood l bolloo

Avatar

Зочин 2020-05-07 192.82.67.252

Улсаас мөнга, хөрөнгө нэхээгүй л байна шүү дээ. Юун шунал яриад байгаа өмхий ардчилсан ацнууд вэ?

Avatar

showman 2020-05-07 104.59.120.41

ямар гавьяа байгуулсан гэж баатар өгөх вэдээ, бэлэг хүргэж өгхөөр 30-аад хүн явсийн байна, тэгвэл бүгдэд нь өг л дөө, энэ хүүхэд нь настай хүн байхын, ямар намбагүй юм бэ, элдэв юм нэхээд л , ээж нь энийг ингэж ярьсныг мэдээ ч үгүй бгаа даа

Avatar

Зочин 2020-05-07 192.82.67.252

Танай оффшор xyлшaйч Үүлэн цагаан лaлap ямар гаввяа байгуулсан гэж баатар цол авсан юм бэ?

Avatar

Зочин 2020-05-07 66.181.187.188

хавт хасар гуай арай ингэж бичиж болохгүй шүү монголчуудын санал санаачлагаар сэтгэлээсээ өгч байсан юм шүү тэр туха баримтат кино ч бий хойч үеийн нялахс мин.

Avatar

Зочин 2020-05-07 192.82.76.211

Ээж нь ингэж ярьсныг нь үзвэл ичээд нүүрээ хийх газаргүй болох юм байнадаа

Avatar

Зочин 2020-05-07 103.229.121.131

Нэг байхдаа яадаг юм,хөөрхий хөгшинд хоёр өрөө байр өгөхөд бүгд л баярлана шүү дээ!! Настай хүн дулаан,цэвэр орчинд хэдэн жил амьдрах хэрэгтэй шүү дээ! Хэлмэгсэдтэй адтл тооцоход болохгүй юмгүй ээ,ё/сайдаа!!!!'

Avatar

нэг өрөө байр 2020-05-07 103.57.92.115

төмөр цуглуулж юугаа хийнэ.гавияа нас хоёрын бодоод нэг өрөө байр өгөхөд л хангалттай.

Avatar

зочин 2020-05-07 202.179.26.127

Мал дээр байх дуртай хүнд байр хэрэггүй. Хүүхдүүдээ сурч боловсролгүй, мал дагахыг л шаардаж ирсэн байна.

Avatar

Зочин 2020-05-07 202.9.46.45

энэ хүү нь ээжийнхээ өмнөөс сонин сонин юм ярьцан байх шиг Сайхан буурай байна Гавъяатай я буурай байна Хүү харин шал шал хийгээд бла бла жоохон амаа мэдэж ярь ээжийн нэр баасдаад

Avatar

Зочин 2020-05-07 66.181.184.96

Баатар ч гэх шиг, гомдож явдаг ч гэх шиг. Дураараа юмаа.

Avatar

Мөнхжаргал 2020-05-07 66.181.189.57

Ахмад дайчин цол буюу дайн байлдаанд оролцогсдын тоонд оруулахгүй болохоор гомдоно шүү дээ

Avatar

Зочин 2020-05-07 107.77.232.41

Оролцоогүй хүн л байгаа биз дээ. Ар талд нь очиж бэлэг гардуулсан байна.

Avatar

Зочин 2020-05-07 202.179.24.17

Мундаг хөгшин юмаа. Украйны Донбассын Свердловск юм болов уу Бидний мэдэх Свердловскт /Уралын наана/ галын шугам, фронд очоогүй л дээ.

Avatar

Зочин 2020-05-07 202.9.40.36

Сайхан буурайдаа эрүүл энхийг хүсье

Avatar

Нар 2020-05-07 202.9.46.28

Энэ бол нээх гавъяа нтр биш л дээ. Харин ч тухайн үед энэ бэлэг хүргэх ажилд томилсон засаг төрдөө баярлаж явах хэрэгтэй насаараа дурсах дурсамжтай үлдсэндээ. Тэрнээс улсын баатар болоод байх баатарлаг үйлс бол хийгээгүй л дээ

Avatar

Зочин 2020-05-07 66.181.161.108

гайхмшигтай түүх ямар сэтгэл хөдлөм юм бэ ямар гоё зураг вэ яг л жинхэн монгол охин

Avatar

dulmaa 2020-05-07 88.156.136.40

xoorxiidoo . tetgeberni xed bol. xaramsaltai.

Avatar

Зочин 2020-05-07 202.126.89.147

Байлдаж дайтаж явсан бол өөр хэрэг. Бэлэг л хүргэсийн байгаа биз дээ.

Avatar

Хаьт Хасар 2020-05-07 202.126.88.186

Ногоон малгайтнууд малчин монголчуудаас хураасан хөрөнгийг Улаан Оросдоо тушаасан л биз үхсэн баас. Оросууд цэргийн агт хүнс, дайны зардал гж монголыг 4 жилийн турш хайр найргүй шүүсэлсэн бгаам

Avatar

ene ervvl hvn mon uu 2020-05-07 139.5.216.60

hariud bid tusgaar togtnoloo olj absan ch dee.heden mori honi mah noos bol zvgeer yu ch bishee…

Avatar

Зочин 2020-05-07 103.26.193.124

Орос ах чинь май гээд тусгаар тогтнол өгчхөөгүй юм. Унш даа долоогчоо

Avatar

Зочин 2020-05-07 192.82.67.252

Монгод Улсын баатар үүлэн цагаан лалраас л илүү гавьяа байгуулсан хүн байна.

Avatar

Зочин 2020-05-07 202.9.46.45

түүхэн хүн байна шүү юун батүүл тэрийг хэн ч мэдэхгүй харин энэ хүн бол үнэхээр тэр бэлгийг хүргэлцэхэд явсан л хүн байна дурсгалтай зураг байна хөөрхий дөө

Avatar

Зочин 2020-05-07 202.21.107.91

Юун шуналтай юм. Засаг төрд гомдохоррогүй сайхан л амьдарч байна ш дээ. Зарим хүмүүс яагаад сэтгэл ханахгүй ийм сонин юм ярьж байдаг юм бэ.

Avatar

Зочин 2020-05-07 192.82.67.252

Танай оффшор xyлгaйч үүлэн цагаан лалрын шуналын дэргэд юу ч биш, за.

Avatar

Зочин 2020-05-07 66.181.186.130

Энэ сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс соёлтой бай настай хүмүүсийг ингэж доромжилж болохгүй та нар өөрсдөө их бүдүүлэг атаархуу муу хүмүүс байна

Avatar

ard 2020-05-07 24.46.100.17

Huuhduud ni ih shunaltai ym
Tor yahaa medne,bh,hanasan shagnal abchee,ymar baildsan bishdee

Avatar

Baatar 2020-05-07 172.58.21.201

Zunuglul,shunal 2too bariulsan uvgun ba.daa

Avatar

Хавт хасар 2020-05-07 202.126.88.186

За үхсэн баас. Ногоон малгайтнуудын монгол малчдаас хураасан хөрөнгийг Орос Улаан цэрэгт тушаасан л бгаа биз. Оросууд цэргийн агт хүнс, зардал гж Монголчуудыг ёстой шүүсэлсийм шүү дэ

Avatar

Иргэн 2020-05-07 103.212.116.16

Энэ зөнөг эхийнхээ нэрийг барьж юу горьдоод, яах гээд байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-05-07 64.119.22.217

Эхийнхээ нэр нүүрийг боддоггүй яасан шуналтай өвгөн бэ.Эх нь ийм юм хэлэхгүй байхаа

Avatar

Зочин 2020-05-07 78.187.120.177

Бэлэг хүргэлцсэн төлөөлөгчдийн нэг бүрийн тухай, хэрхэн явсан тухай хуудас бүгд төв архивт байдаг, энэ эмэгтэйн тухай ч бий, эхлээд тэднийгээ үзээд дараа нь "гомдол", "шагнал"-ын талаар яримаар юм даа, манайхан бүгд л төр засагтаа гомдсон хүмүүс байх юм, хүний төлөө төрсөн юм шиг л загнах юм даа

Avatar

Зочин 2020-05-07 64.119.20.246

Монголын телеелел дотор явж Дайны талбарт бэлэг хургэж явсан гэдэг 75 жилийн хойн дэнслэхэд баатарлаг уйлс менеесее мен ! Монголын Тер буурал эмээд терийн одонг гардуулахад Олон тумэн баярлах болно! Урт наслаж буй Эмээдээ Аз жаргал эруул энхийг хусье!

Avatar

Монгол 2020-05-07 64.119.25.229

Бэлэг хүргэх төлөөлөгчийн бүрэлдэхүүнд оролцсон нь урамшуулал байсан болохоос биш амь насанд аюултай гавъяат үйлс байсан юм болов уу?

Avatar

Шунал.....Бас дахин шунал 2020-05-07 103.10.21.28

Энэ бүх ярилцалга нь ганцхан хариулттай: ШУНАЛ. Олзонд шунасан хомхой шуналд АЗ ЗАВШААН, Ёс зүй, Нинжин сэтгэл, талархах сэтгэл, хангалуун сэтгэл ямар ч сайн зүйл байхгүй. 70 настай өнөө маргаашгүй үхэж мэдэх өвгөн оркын шунал хүртэл ийм. Нас бол хүний чанар ерөөсөө биш. Зарим залуу тэнэгүүд зүгээр л бүүр муудсан хөгшин тэнэг болдог юм. Нас хүнийг заримдаа ухаажуулах биш өөрийн царайтай адил муухай болдог юм дааа.

Avatar

Зочин 2020-05-07 66.181.186.130

Ямар муухай хүн бэ чи өөрөа ийм гавьяа хийж чадахгүй байж хөөрхий настай хүмүүс үзэл бодлоо чөлөөтэы илэрхийлэх ёстой

Avatar

Нар 2020-05-07 202.9.46.28

Энэ бол нээх гавъяа нтр биш л дээ. Харин ч тухайн үед энэ бэлэг хүргэх ажилд томилсон засаг төрдөө баярлаж явах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-07 103.212.117.58

Ээж нь мундаг харин хүү эрхийн тэнэг юм уу даа Ээжийг шагнуулахыг хүссэж тодорхойлсон хүн Москвад байгаа Мөнхчулууны Зоригт юм шүү

Avatar

Зочин 2020-05-07 59.153.114.14

7-8 хоног хамт бсан.Нас чацуу 2 залуус хайрлалцсан юм байлгүй ч гэх шиг.Янз нь Орос нисгэгч Монгол хүүхнийг бавчихаж дээ.Тэгснээ салъя гэж салсангүй нтр ч гэх шиг ххха

Avatar

Зочин 2020-05-07 202.9.46.45

хүү нь харин эргүү тэнэг юм яриад байхийн СаЙН ЭЭЖИЙН НЭР БААСДСАН ТЭНЭГ ХҮҮ Ээжийнхээ залуугийн дурсамжийг жоохон гуйвуулчвуу Хамт зураг авахуулж үг сольсон л байх Юун дурлалцах вэ Балай балай юм яриал ээжийгээ бүүр мяалаад хаячихлаа эргүү өвгөнСайн ээжийн хүү болгон ухаалаг байдаггүйм байна

Avatar

zochin 2020-05-07 58.109.221.157

tur chimeegui bh yosgui shuu Batuul baatar bolood baihad

Avatar

зочин 2020-05-07 66.181.188.129

Бэлэг хүргэх бүрэлджхүүнд орсон нь аз гэж бодох хэрэгтэй. төрийн буян бишгүй л хүртээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн чинь 1921 оноос эхтэй байх. сайн бод хүү минь

Avatar

Зочин 2020-05-07 202.9.46.167

30 Герман алсан бна ш дээ. Улсын баатар цол олгоод 100 өрөө байраар шагнах ёстой ш дээ.

Avatar

Сайн уншаачээ 2020-05-07 108.170.182.183

Оркоо

Avatar

Монгол хүн. 2020-05-07 103.10.21.28

Горимын санал байнаа Монголчуудаа? Уханы аймшигт эрсдэлтэй халдварын голомт руу явж 30,000 бэлгний хонийг хүргэж өгөх 19 настай сайн малчин хүүхэнд Мөнхийн Ялгуусан агуу Гавьяат Цаглашгүй хүчит Мятрашгүй зоригт Мөнхөд мөргүүлэн шүтүүлэгч Ариун биет Ларьдмаа хэмээн нэрийдэж 10 жилийн дараагаас үнэлэшгүй агуу тэр гавьяаг нь мөнхөлж гэдэг цол өгөөд COvid19-н тэгш тоотой ой болгоноор нь 3 өрөө байр, машин эсвэл мотоцикел өгөөд Монгол улсын Мөнхийн Баатар цол олгоод мөнхөд шүтэе….

Avatar

Зочин 2020-05-07 66.181.161.110

Бэлгийн зүйл хүргэсэн бүх хү н буудсан гэнэ. Дараа оросууд эд нарт 30 дайсан устгасан гэж мэдэгдсэн. Энэ тухай Ц. Да багшийн түүвэр зохиолд бий. Тэр хүн худлаа ярих уу. Өөрсдөө юм судал.

Avatar

Монгол хүн. 2020-05-07 103.10.21.28

Горимын санал байнаа Монголчуудаа? Уханы аймшигт эрсдэлтэй халдварын голомт руу явж 30,000 бэлгний хонийг хүргэж өгөх 19 настай сайн малчин хүүхэнд 10 жилийн дараагаас үнэлэшгүй агуу тэр гавьяаг нь мөнхөлж гэдэг цол өгөөд COvid19-н тэгш тоотой ой болгоноор нь 3 өрөө байр, машин эсвэл мотоцикел өгөөд Монгол улсын Мөнхийн Баатар цол олгоод мөнхөд шүтэе….

Avatar

Зочин 2020-05-07 103.10.21.28

Эргүү хүү: Энэ жил л анх удаа Батлан хамгаалах яамнаас төлөөлөгч очиж байна. Сүүлийн хэдэн жил ээж минь төрдөө их гомдож явдаг болсон. Хэдийгээр төр засгаасаа юм гуйхгүй гэж боддог хэр нь горьдож л явдаг. Төрийн дээд одон медалиар шагнахаас өмнө Монгол Улсын төр засаг Төрийн дээд шагналаа өгөх ёстой .

Avatar

Зочин 2020-05-07 103.10.21.28

Эргүү хүү: Шулуухан хэлэхэд Монгол Улсын баатар цолыг авахад ч буруудахгүй байх. Мөн шагнал нь эзэндээ ирэхдээ ямар нэгэн дамжлагагүйгээр хүрээсэй гэж хүсч байна. Бараг 20-иод жилийн өмнө санагдан, ОХУ-аас ээжид маань нэг мотоцикль бэлгэнд өгсөн. Тухайн үед бидний гарт мотоцикль ирсэн ч УАЗ-469 машин байсан гэсэн яриа гарсан.

Avatar

Зочин 2020-05-07 103.10.21.28

Эргүү хүү: Тийм учраас яг л ээжийн минь гар дээр шагнал нь ирээсэй гэж хүсч байна. Миний ээж бол Монгол Улсад нэгдүгээрт тавигдах хүн шүү дээ. Гэтэл энэ хүнийг огт тоодоггүй. Урлаг соёлынхон маань ч гэсэн ийм мундаг хүн амьд сэрүүн байхад кино уран бүтээл хийх хэрэгтэй шүү дээ. Ээж минь энгэр дүүрэн медальтай ч сүүлийн 20-30 жил Монголын төрөөс том одон медалиар шагнаагүй ээ.

Avatar

Зочин 2020-05-07 203.91.115.45

Атаархмаар сайхан насалж байгаа хөгшин байна , Одоогийн залуучууд элдэв , консервант , хүнсний нэмэлт, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн иддэг болсон болохоор энэ хөгшин шиг насалж чадах болов уу даа. Дээр үед голдуу ориг юм иддэг байсан болохоор аминдаа арчаатай ухаалаг хөгшчүүд нь их л урт насалдаг болж дээ. Оросуудад баярлалаа. Монголчуудын тусламжийг мартаагүй л юм байна. Иванууд чинь зөвхөн өөрсдийгөө л магтаад овойлгоод байдаг хүмүүс гэсэн чинь бас үгүй бололтой юм аа

Avatar

zochin 2020-05-07 64.119.21.131

BELEG KHURGESEN KHUN BOLGOND MURGUUD BAYKHGUY BIZ DEE , TUKHAYN ORCHIN TIIM L BAYSAn , bukh khund baataR UGWUL ULGERIIN DALAY , TURIIN KHISHIGIIG b** CHAMLA , KHUUKHDUUD NI MUU BAYNA DAA

Avatar

АХМАД 2020-05-07 64.119.20.165

Сэтгэгдэл үлдээгчдийн ухамсар дэндүү доройтжээ, насыг нь хүндэл, 95 насалсан эмээд мөргөм үү. МОНГОЛЫН ТӨР ХИШИГ ХҮРТЭЭХ НЬ ЗӨВ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-05-07 103.10.21.28

Чи өөрөө мөргө хөгшин ялзарсан Орк. 90 насалсан ч 20 хүнээс долоон дор чам мэт адгийн шаар хөгшин илжигнүүд байна. Хэд ч насалсан хүн өөрийнхөө бор ходоодны төлөө өөрийнхөө гэсэн юмны төлөө амьдардаг. Нас бол биолгын хэмжигдхүүн болхоос ухааны эсвэл чанрын тодорхойлолт огт биш. Монголы төр гэж үлгэрт гардаг хүслийг гйцээгч чадман эрдэнэ ойлгодог ялзарсан тархитай оркууд Монголын улсын гутамшиг юм.

Avatar

Зочин 2020-05-07 103.20.152.50

Сурвалжлагч мэргэжлийн төвшинд ажиллаж чадахгүй байна. Мэдлэг дутагдалаа гэхэд баримт шалгах хэрэгтэй.. Свердловск бол Уралын хот тэнд фронт байгаагүй…. .. …ЭНЭ сэтгүүлч гэх юмнууд ёстой МОНГОЛ ХЭЛ ,МОНГОЛ САЙХАН ХЭЛЭЭР ЯРЬЖ БИЧИЖ ЧАДДАГҮЙ эд нарыг НЭГ САЙН СУРГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА…

Avatar

Зочин 2020-05-07 103.10.21.28

Энэ ёстой бөөсний чинээ юмыг уулын чинээ болгож ярьна гэдэг энэ байх даа. Манай Монголын зарим ахмад үеийн Оркууд гэж бөөн ялархаж ярвалзсан өөдгүй арчаагүй хүн хогнууд байх юм. Ээжид шагнал өг өгсөн шагналыг би хүртэнэ тэгээд ч ер нь хүү нь болж төрсөн надад бас шагнал өгхөд энэ төр засаг болохгүй нь юу байсын гэж ууртай нь аргагүй хэлжээ. Бас сохроор буудаад шууд л 30 Герман устгасан гэнээ кккк.

Avatar

Нар 2020-05-07 202.9.46.28

Энэ бол нээх гавъяа нтр биш л дээ. Харин ч тухайн үед энэ бэлэг хүргэх ажилд томилсон засаг төрдөө баярлаж явах хэрэгтэй

Avatar

gomdono geh shig 2020-05-07 202.126.89.21

yundaa gomdoh gej harin aztai gevel zugeer

Avatar

ЗОЧИН 2020-05-07 103.9.90.98

гомддог гэж ээж нь хэоэхгүй байхөө энэ нэг тэнэг зөнөг хүүгийн ярианаас болоод буурай сэтгэл нь шаналах байх даа

Avatar

Зочин 2020-05-07 103.229.122.167

Ээжээсээ илүү зөнөсөн, ухаан муутай, унхиагүй ХҮҮ санжээ.

Avatar

Зочин 2020-05-07 103.57.92.9

Оросын одонд монголчуудын сэтгэл тэнийв ч гэх шиг

Avatar

zochin 2020-05-07 103.57.93.130

Бүх зүйлийг хараар будаж байдаг ийм нэг эргүү, боловсролгүй амьтад байх юм. Орос улс аугаа эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсан бараг 100 насыг зооглосон энэ буурайд төрийн дээд одонгоо гардуулсан байна. Юунд нь элий балай юм бичээд байгаа юм. Энэ бол хүн болгонд олдох аз жавшаан биш шүү дээ. Буурайдаа аз жаргал хүсье

Avatar

зочин 2020-05-07 103.26.194.37

20 ЖИЛИЙН ӨМНӨ МОТОЦИКЛ БИЛГЭНД ИРСЭН ГЭЖ БАЙНА. ТЭР ҮЕД БУУРАЙ 74 НАСЫГ ЗООГЛОСОН БАЙЖЭЭ. ӨНДӨР НАСТАНД ОРОСУУД МОТОЦИКЛЬ УНА ГЭЖ ӨГӨХГҮЙ НЬ МЭДЭЭЖ??? ТҮШҮҮРГЭТЭЙ Л ЮМ БАЙСАН БОЛОЛТОЙ. АВАРГУУД ГУЛСУУЛЧИХСАН БОЛОЛТОЙ ДОГ

Avatar

khishigee 2020-05-07 202.179.31.253

Сэтгүүлч материалаа судалж бич 1940-50 онд монголд нэгдэл гэж байгаагүй

Avatar

б 2020-05-07 103.229.122.69

Бэлэг хүргэж өгчихөөд өчнөөн л шагнуулсан байна ш дээ одоо юунд нь гомдоод байгаа юм бэ? Энэ хүүхэд нь буруу зөнөөд байх шиг байнаа

Avatar

Жаргал 2020-05-07 202.179.27.61

энд сэтгүүлчийн авъяас чадвар, мэдлэг дутжээ, Өөр өнцгөөс нь нэрлэж бичиж болох л байсан .Сайхан буурай байна.

Avatar

зочин 2020-05-07 46.135.35.242

Сурвалжлагч мэргэжлийн төвшинд ажиллаж чадахгүй байна. Мэдлэг дутагдалаа гэхэд баримт шалгах хэрэгтэй.. Свердловск бол Уралын хот тэнд фронт байгаагүй.

Avatar

Зочин 2020-05-07 66.181.185.122

харин тийм, смоленскийг л свердловск гэж андуурсан болов уу

Avatar

Иргэн 2020-05-07 202.21.108.144

Урт наслаг. Соц -үеийн үзэл сурталд л оролцсон шүү дээ. Хувийн гавьяа бин шүү.

Avatar

zochin 2020-05-07 68.148.158.2

Ih buugaar buudaad 30 germaniig alsan gej baina. Bat-uul baatar heden german alsan bol.

Avatar

уншигч 2020-05-07 202.21.96.76

Хүн алсан хүнд өгдөг юм байсан юм уу

Avatar

Бадарчин 2020-05-07 66.181.161.47

Буурай сайхан насалжээ үүнээс илүү шагнал гэж юу бхв. Ээж төр засагтаа гомддог гэжээ. Алдас болно бгаадаа.Алдар нэр шагнал/паалантай тэмдэг/ элэг бүтэн амьдралаас үнэтэй гэжүү?!?

Avatar

ЗОЧИН 2020-05-07 202.21.126.30

нэр алдартай сайхан өндөр насалж яваа, ядарч зүдрээгүй амьдарч яваа сайхан буурай юм. энэ ууган хүү нь жаахан ухаан муутай юмаа даа.Дэмий л гомдол хэлсэн санагдлаа. Манай хөдөөний малчин ардын нэг их сайхан углуургатай ухаан энэ хүүгээс нь харагдсангүй дээ.

Avatar

Зочин 2020-05-07 103.229.122.172

заа шаа2

Avatar

Зочин 2020-05-07 202.131.228.62

Harin tiin, shaamparuud ve

Avatar

Зочин 2020-05-07 202.179.26.189

Сэтгүүлчийн алдаа бололтой. Настай хүнийг ингэж хэлүүлэх хэрэг байсан юм бол уу даа. Хэрэв сэтгүүлч гуай хүссэн өөр өнцгөөр бичиж чадах л байсан.

Avatar

Зочин 2020-05-07 27.123.214.2

Үхсэндээ гомддын…

Avatar

Дуран 2020-05-07 103.57.93.215

Тэнэгээ үгээ олж х**

Avatar

Зочин 2020-05-07 103.26.195.23

Энэ хүний ээж нь Улсын ачааг хүргэж өгөхөд оролцсон, өөр ямар гавъяа байгуулсан юм бол, бичсэнийг уншлаа, буруу зөнөөд байгаан бишүү

Avatar

zochin 2020-05-07 68.148.158.2

Ih buugaar buudaad 30 germaniig alsan gej baina. Bat-uul baatar heden german alsan bol.

Avatar

Зочин 2020-05-07 66.181.167.61

Bitgii tenegleed bai

Avatar

Дуран 2020-05-07 103.57.93.215

Нээрэн үнэн.Дэндүү ой санамжийн доройтолд орсон хүмүүс байх юм.Арай ч дээ

Avatar

Дуран 2020-05-07 103.57.93.215

Настай хүн доромжлохоо боль

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж