М.Анхцэцэг огцом өргөлтөөр IV байрт орлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

М.Анхцэцэг огцом өргөлтөөр IV байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг огцом өргөлтөөр IV байрт орлоо

Катарын Доха хотноо амжилт, чансаагаар тэргүүлж буй шилдэг найман туйванч урилгаар оролцдог “Qatar Cup” тэмцээний эмэгтэйчүүдийн +75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг оролцлоо. Тэрбээр өнөөдөр огцом өргөлтөөр 112 кг-ыг өргөж, 4-р байрт орсон байна. Түүний жинд нийт 10 тамирчин өрсөлджээ.

М.Анхцэцэгийн хувьд 69 кг-д оролцох байсан ч зохион байгуулагчид энэ жингийг цуцалсан байна. Тиймээс өөрөөсөө насаар эгч, жингээр илүү тамирчидтай өрсөлдөн огцом өргөлтөөр 4-р байрт орж, түлхэлттэй өргөлтөд ороогүй байна. Учир нь огцом өргөлтийн сүүлийн оролтын үеэр тохойны шөрмөсөө сунгажээ. Тэрбээр Дохаг залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт явсан юм.

“Qatar Cup” тэмцээн энэ сарын 6-9-ний өдрүүдэд болж байна.

Энэ жил 18 настай ОУХМ М.Анхцэцэг саяхан АНУ-д болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 69 кг-ын жинд өрсөлдөн VIII байрт орсон билээ. ДАШТ-д хувийн амжилтаас илүүтэй багийн амжилтыг харгалзан олимпийн эрхийг өгсөн бөгөөд манай эмэгтэй баг 31-р байрт орсон юм. Эмэгтэй баг 25-р байраас дотогш орсон тохиолдолд олимпийн эрхийн оноо авах байсан.

Манай эмэгтэйчүүдийн баг 17-19 насны тамирчдаас бүрдсэн бөгөөд М.Анхцэцэгээс бусад тамирчид өндөр амжилт үзүүлж чадаагүй юм. Гэхдээ манай туйванчид ирэх онд Казахстанд болох Азийн АШТ-ээс олимпийн эрх авах боломжтой. Энд жиндээ шилдэг наймд орсон тамирчид Риог зорих бөгөөд манай эрэгтэй, эмэгтэй багаараа 1-2 эрх авах боломж бий. Учир нь энэ жилийн ДАШТ-ээс Азийн 14 орон олимпийн эрхээ авчээ.

Дашрамд дуулгахад, М.Анхцэцэг Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2015” наадамд нэр дэвшээд байна.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-08 124.158.126.101

Ene holboonii heden humuus hoorondoo ev tunjin muutai gej duuldaj baisan hairan huuhed bolgoh bii dee.

Зочин 2015-12-08 202.179.28.75

Uvchnii uur boltloo ungas aldan har tumur urguh yamar hereg bnaa Bolovsrol medlegtei bolj hund heregtei yum hiihgui

Зочин 2015-12-08 112.72.15.218

Hun bolgon deed bolovsroltoi bolchihvol hen tseverlegch, barilgachin, uurhaichin, suvilagch, konduktor, malchin, tariachin, hamgaalagch, slesari, erguuliin tsagdaa, shorongiin hargalzagch hiihiin be? Ushuu zunduu l chinii huruu dureh hereggui ch hereglee, uilchilgeeg ni avdag mergejiluud baina. Chi deed bolovsroltoi hun bol edniig bodood, ene humuust talarhaach. Bolovsrol gedeg ug ni busdad ongiroh shaltag bish bailtai

Судлаач 2015-12-08 202.179.11.94

Их ирээдүйтэй охин байна билээ. дэлхийн аваргад оролцож байхыг нь үзсэн. Хүүхдийг хамаагүй жин өгсүүлж оруулаад зүрхийг нь үхүүлчих вий дээ. Бас бэотэл авчихвал хэцүү дээ. Цаашид энэ охиныг сайн харж хандаж амжилт хөөх бие биеийн хөгжлийг нь зөв болгож 20 нас хүргэмээр санагдана. Удахгүй энэ охин дэлхийн аваргаас медаль авна гэдэг гарцаагүй. Амжилт хүсье дүүдээ. Бүх сайн сайхан өмнө чинь байгаа шүү.