Харилцагч Та бүхэн энэхүү урамшуулалт аянд хамрагдсанаар:
- Зуны олимпын XXXII наадмыг үзэж, Монгол улсынхаа тамирчдыг дэргэдээс нь догдлол дүүрэн зүрхнээсээ дэмжих;
- Үзэсгэлэнт ФҮЖИ уулыг тольдох;
- Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кавагүчи нуурын байгалийн цогцолбортой танилцах;
- Токио хотын хамгийн өндөр Скай три цамхагтай танилцах;
- Үнэнч Хачико нохойны хөшөөтэй танилцан, хамгийн олон хүн зөрдөг замын уулзвар болох Шибүяа гарцаар зочлох зэрэг гайхалтай сюрприз, дурсамж дүүрэн 6 шөнө, 7 өдрийн аяллын эрхийн эзэн болох боломжтой.
“Зүрхнээсээ дэмжье” урамшуулалт аян 2021 оны 04-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх ба урамшууллын тохирлыг:
- 2020.10.09 3 хос буюу 6 харилцагчаа Банкны албан ёсны фейсбүүк хуудсаар болон www.gogo.mn, www.ikon.mn, www.news.mn веб сайтуудаар шууд дамжуулна.
- 2020.12.12 3 хос буюу 6 харилцагчаа Банкны албан ёсны фейсбүүк хуудсаарболон www.gogo.mn, www.ikon.mn, www.news.mn веб сайтуудаар шууд дамжуулна.
- 2021.05.05 9 хос буюу 18 харилцагчаа “Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулан тодруулна.
Урамшууллын эрхийг дараах нөхцөлөөр цуглуулах боломжтой:
№ | Карт захиалга | Шалгуур | Олгох эрх |
1 | Виза Алтан кредит карт | Шинээр болон хугацаа нь дууссан карт дахин захиалах | 3ш урамшууллын эрх |
2 | Виза Лэйди премиум кредит карт | ||
3 | Виза Платинум карт | ||
4 | Виза Алтан дебит карт | Шинээр болон хугацаа нь дууссан карт 2 ба түүнээс дээш жилээр дахин захиалах | 2ш урамшууллын эрх |
5 | Виза энгийн дебит карт | 1ш урамшууллын эрх | |
| Картын гүйлгээ | ||
6 | Виза картаар хийсэн 100,000 төгрөг/50 ам.доллар/50 еврогийн худалдан авалт тутамд | ХХБ-ны ПОС машин дээр болон интернет худалдан авалт, олон улсад хийгдсэн худалдан авалт | 1ш урамшууллын эрх |
| Хадгаламж | ||
7 | Хугацаатай хадгаламжийн дансанд нэмэгдсэн 100,000 төгрөг тутамд | 3 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж байх | 1ш урамшууллын эрх |
8 | Анх удаа хугацаатай хадгаламжийн данс шинээр нээлгэх тохиолдолд | ||
9 | Хугацаагүй хадгаламжийн дансаа хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлсэн тохиолдолд |
Анхаарах зүйлс:
- Хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд 1 хүнд 1000 ширхэг хүртэл урамшууллын эрх олгоно.
- Хугацаатай хадгаламжийн үлдэгдэл нь 2020.04.30-ны өдрийн үлдэгдлээс буураагүй байх.
- Хугацаатай хадгаламжийн дансны хугацаа дуусахад сунгасан тохиолдолд мөн урамшууллын эрх авах боломжтой.
- Урамшуулалт аяны тохирол шалгаруулах үед таны хадгаламж 3 ба түүнээс дээш сарын хугацаатай байх шаардлагатай.
Та өөрт нэмэгдэж буй эрхийн тоог TDB online аппликейшнд УРАМШУУЛАЛ – КАРТ – ТОКИО 2020 УРАМШУУЛЛЫН ЭРХ цэсээс харах боломжтой.
ХХБанк сүүлийн 10 гаруй жил Виза интернэйшнлтэй хамтран Олимпын наадмын урамшуулалт аян, хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн ба энэ удаад Олимпод оролцох эрхээ аваад буй Монгол Улсын анхны эмэгтэй Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэгийг тэмцээнд оролцоход нь хамтран, дэмжин ажиллахаар болсон билээ.
Урамшуулалт аяндаа идэвхтэй оролцож буй нийт харилцагч Та бүхэндээ талархал илэрхийлье.
“Зүрхнээсээ дэмжье”
ХХБанкны сошиалд нэгдээрэй.