Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарыг томиллоо | News.MN

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарыг томиллоо

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарыг томиллоо

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нарыг томиллоо

Монгол Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр томилох, Дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан УИХ-ын тогтоолоор Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж,  Г.Дөлгөөнийг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр томиллоо. (Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү.)

Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг 2019.11.22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид дэвшүүлэн томилсонтой холбогдуулж Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд  Г.Энхтайваныг УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2,3, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтыг тус тус үндэслэн томилов. (Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс үзнэ үү.)

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mercurial 2020-05-07 202.9.47.7

яагаад ч юм хулнайч нарын хоноцын шээс нарыг харахаар дур гутаад бхын

Avatar

Бигэр 2020-05-07 202.9.40.38

Мерит зарчим яриад байсан УИХ-ын гишүүн Н.Учрал нутгийн хүүхэд гээд чимээгүй боллоо. Төрийн албаны тухай хуулийн мерит зарчим үйлчлэх ёстой. УИХ-ын гишүүд өнгөрсөн онд батласан хуулиа хэрэгжүүлэхгүй юм уу.

Avatar

Зочин 2020-05-07 192.82.71.176

Энэ хогууд юу хийх вэ. мөнгө ш*** гэж гарч дээ

Avatar

Зочин 2020-05-07 103.26.193.124

МАНгарууд Цүнх баригч залуучуудаар улс орныг минь самарч байна даа.

Avatar

Zochin 2020-05-07 202.126.89.156

Dorduulchlaa. Chadaltai, mundag ekspertiig iim bolovsroogui humuuseer solih gej

Avatar

Унана Дөлгөөн 2020-05-07 202.9.47.7

Ажилдаа бол маш муу, гэхдээ сошиалд сайн мөнгө зарсан болохоор магтуулаад, стратеги сайтай паразит залуу юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж