Марафончдын амжилт Дохад үргэлжлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Марафончдын амжилт Дохад үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Марафончдын амжилт Дохад үргэлжлэв

Катарын Доха хотноо энэ сарын 4-ий өдөр болсон хэт холын марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д амжилттай оролцсон манай баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Манай баг тамирчид энэ удаагийн ДАШТ-д таван хүний бүрэлдэхүүнтэй анх удаа оролцож, багийн дүнгээр V байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн 50 км- ийн уралдаанд спортын мастер Г.Хишигсайхан 3 цаг 32 минут 02 секундын амжилтаар АНУ, Хорват, Канад, Израилийн тамирчдын араас тавдугаар байрт орсон. Бусад тамирчдын хувьд Б.Алдармаа 24, Д.Бадамхатан 25, эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Доржпалам 20, Л.Лхагва 29 дүгээр байрт тус тус оржээ. 50 км-ийн эрэгтэйчүүдийн ангилалд 48, эмэгтэйчүүдэд 32 тамирчин оролцжээ.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тамирчид энэ онд уулын жимийн марафоны ДАШТ, 24 цагийн гүйлтийн ДАШТ, 50 км-ийн гүйлтийн ДАШТ-д анх удаа оролцож өндөр амжилтыг үзүүлээд байна. Тус холбоо ирэх онд уулын жимийн гүйлтийн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-08 202.179.11.94

Үнэхээр сайхан мэдээ байнэ. Залуучууддаа амжилт хүсье. Удахгүй аваргын медаль зүүнээ амны бэлэг шүү.