Сонгууль-2020: Архангайд өрсөлдөх битүү морь | News.MN

Сонгууль-2020: Архангайд өрсөлдөх битүү морь

Сонгууль-2020: Архангайд өрсөлдөх битүү морь

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн тун сонирхолтой гарч мэдэхээр дүр зураг харагдаж байна. 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаас хойш болсон УИХ-ын  сонгуулиудад одоогийн эрх баригч МАН хамгийн олон буюу 342, АН 69 суудал авч байсан талаар судалгааны дүн гарчээ. Гэхдээ энэ хоёр намын рейтинг сүүлийн жилүүдэд тасралтгүй доошилж, хамгийн доод төвшиндөө хүрч (хоёр намын рейтинг нийлээд 30 хувьд хүрэхгүй) унаад байгаа нь сонгогчид, олон нийтэд таалагдахаа больсны хамгийн тод илэрхийлэл гэж хэлж болно. Сүүлдээ энэ хоёр нам хоорондоо ялгагдахаа больж, хэвлэлийнхний тодорхойлсноор МАНАНтаад удаж байгаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогчид намыг биш хүнийг нь харж сонголтоо хийх магадлал тун өндөр. Аль ч намыг дэмждэггүй “саарал хэсэг” гэж нэрлэгддэг сонгогчид хамгийн ихдээ л 20 хувийг эзэлдэг байсан бол 2020 онд 50-60 хувь болтлоо огцом өссөн нь судалгаагаар гарсан. Судалгааны энэ дүнгээс харвал улс төрийн нам, түүнээс нэр дэвшигчид энэ удаад өвдөг шороодож, өмнө нь сонгуульд тоосоо өргөж байгаагүй, намуудын хулгай, хуйвалдаан хоёрт оролцож яваагүй бие даагчид сонгогчдын олонхын дэмжлэгийг хүлээж сонгогдохоор байгааг ажиглагчид онцолж байгаа юм.

Цагаан толгойн үсгийн дарааллаар хамгийн эхэнд бичигддэг Архангай аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эхлээд сонжъё. Эрх баригч МАН-аас гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, АН-аас Фортуна Н.Батбаярын охин Б.Жаргалан, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал, “Хөх чоно” группийн захирлын хүү Мөнхтулга нар нэр дэвшихээр хөөцөлдөж буй. Үүнээс гадна Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун нутагтаа бие даан нэр дэвшихээр шийдсэнээ зарласан.

Эдгээр горилогчдоос харвал МАН казиночин, ЖДҮ-чин, хунтайжийг, АН мөн л угсаа залгамжлан УИХ-ын гишүүн болохыг хүссэн нэг гүнж, компанийн захирлын хүү, бүлгийн ажилтан гэх мэт төрийн ажлын дадлага туршлага маруухан эрээвэр хураавар хүмүүсийг нэр дэвшүүлэх нь тодорхой болжээ. Том гэж өөрсдийгөө өргөмжилдөг намуудаас нэр дэвших гэж байгаа эдгээр хүмүүс сонгогчдын хүсэмжлэл гэхээсээ илүүтэй эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн бүлэг улс төрийн фракцын төлөөлөл, угсаа залгамжлан суух гэсэн хунтайж, гүнж гэж харагдаж байна.

Нэр дэвшигчид дунд байгаа цор ганц “битүү морь” нь бие даан нэр дэвшигч Э.Болорчулуун гэлтэй. Тэрбээр Архангайн Өгийнуурт төрж, нутагтаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн нэгэн ажээ. Э.Болорчулуунд бусад нэр дэвшигчдээс ялгарах гурван давуу тал байна. Нэгдүгээрт, түүний угсаа гарвалыг анхаарч харъя. Бие даан нэр дэвших Э.Болорчулууны аав Цэрэндашийн Энэбиш нь Цэнхэр сумын уугуул, Архангай аймгийн сумдуудад эдийн засагч, орлогч даргаар ажиллаж анхны ардын аж ахуйтныг дэмжин зөвлөлгөө өгч,1992 онд бүртгэлжүүлж байсан мэргэжлийн эдийн засагч байсан нэгэн.

Харин ээж Содовын Цэрмаа нь 10 жилийн дунд сургуульд математикийн  багшаар 35 жил ажиллаж олон мянган шавь нарыг Монголынхоо нийгэмд бэлдсэн хамт олон, нутаг ус, ах дүү нартаа дуурсагдах хүмүүс байсныг нутгийнхан нь бахархан дурсдаг юм билээ. Э.Болорчулуун өөрөө ч Цэнхэр суманд 10 Жилийн сургуулиа дүүргэсэн нэгэн.

Хоёрдугаарт, бие даан нэр дэвжих гэж буй Э.Болорчулуун төрийн албаны хамгийн анхан шатны нэгжээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн байдаг. Анх 2003 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажилд орсноосоо хойш Нийслэл хэмээх их айлын Газрын албаны дарга болтлоо өсөж дэвшсэн, төрийн ажлын туршлага хуримтлуулсан нь яах аргагүй давуу тал болно.

Гуравдугаарт, бие даан нэр дэвших Э.Болорчулуунд улс төрийн намуудын хулгай, хуйвалдаан хоёрт оролцож явсан хар намтар байхгүй. Түүний нэр, мөр хоёр цэвэр байгаа нь бусад нэр дэвшигчдийн зүрхэнд шар ус хуруулж байгаа бололтой юм. Түүнд байгаа давуу талууд сонгогчдын төрд төлөөллөө болгон илгээх нэр дэвшигчийн шалгуурт яв цав нийцэж байгаа учраас УИХ-ын энэ удаагийн сонгуулиар Архангайгаас сонгогдох өндөр магадлалтай гэцгээж байна. Юутай ч Архангайгаас “Битүү морь” УИХ-д сонгогдох нь бараг тодорхой болсон дүр зураг эндээс харагдав.

Э.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-05-07 66.181.189.92

Мөнхтулга. Мөнхсайхан Баатарбилэг нарыг дэмжинэ

Avatar

Зочин 2020-05-07 139.5.218.17

Хулгайчуудаа 60 тэрбумын концессчин Ж. МӨНХБАТ мэтийн казиночдоос салгаж хайрлаарай . Одоо иймэрхүү новшнуудыг төрөөс зайлуулж үзээрэй дээ

Avatar

Hlööö 2020-05-07 84.132.151.90

Munkhbat bolorchuluun munkhtulga 3iig demjinee Minkhtulga geed mundag zaluu bnle songood izvel

Avatar

Зочин 2020-05-07 202.21.107.80

Олон жил төр бариад өөрсдөө хөлжсөнөөс, эх оронд үнэндээ ахиц хөгжил гарсангүй. Нутгийн сайхан байгалийг алт олборлогчдын үүр болгосон МАН, АН, МАХН д саналаа өгч болохгүй Монгол улсын төрд шинэ хүн, шинэ цус хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-07 185.220.100.240

““` Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Архангайхан 2020-05-07 64.119.21.241

Болорчулуун Цэнхэр суманд гэхээс бусад суманд мэдэхгүй. Ж.Мөнхбат шоучин. Г.Тэмүүлэн ааваараа төмсөгдүүлсэн. Ё.Баатарбилэг Төрийн ажлыг доороос эхэлсэн. Арай тулхтай

Avatar

Gklöömm 2020-05-07 84.132.151.90

Humuus yagaad munkhbatad durgui dandaa shoudaagui l lav bas yaruu nairagch shulegee unsh gej tenegteed bdag unende MUIS iin uls turiin angi tugsuud tumurochir guain tuslahaas avahuulaad ajil hij bsan bas bagadaa sergelen olon taliin aviyastai sain surdag huurhun aashtai huu baisan humuus huniig muu talaas bas harluulah geed yadchih ym bas 1 heseg hujaagiin huuhed geed baisan uvuu emee deeree ussun uvuu emee ni saihan mongol buurai bsan

Avatar

Зочин 2020-05-07 66.181.167.231

Болорчулуунд уг нь найдаж байсан ч хоосон популист нөхөр шиг санагдах болсон. Тэгэхээр Баатарбилэг л үлдэж байна. Жоохон зоригтой чанга дуугардаг л болчихвол.

Avatar

Санжий. 2020-05-07 203.91.115.53

60 тэрбумын Сандуйгийн жинхэнэ гарын хүн дээ. 2016 оны сонгуулийн өмнө Сандуйгийн б**с долоож байгаад Сандуй нийслэлд олонхийг авч ялалт байгуулахад Газрын албаны даргаар шагнагдсан юм. Би тэхэд дотор нь ажиллаж байлаа. Үүх түүхийг нь харин ч нэг мэднээ. Улс төрд бас босго гэж байх ёстой энэ мэтийн сүү долоосон гөлөг шиг хүссэн болгон нь гишүүн болчоод байвал Монгол улс маань яаж хөгжих юм..

Avatar

Tsend 2020-05-07 119.40.98.2

busdiin noloond abtahgui xir burtaggui aav eejtei zob humuujil ooroo bolovsoroltoi iim zaluug ard tumen demjih heregtei Bolorchuluuniig demjij bnaa

Avatar

зочин 2020-05-07 192.82.72.168

МАНын төрөөс төрсөн тэрбумтангууд концессчин Мөнхбат. ЖДҮчин Тэмүүлэн 60 тэрбумчин Баатарбилэг нарыг Архангайнхан сонгохгүй. Багуудад шинэ жил тэмдэглэн сугалаа суглуулж 4 жилиийг барлаа

Avatar

Зочин 2020-05-07 117.111.16.5

Хунтайж ч гэх шиг гүнж ч гэх шиг хэний дураар авилгачидын хүүхдүүдэд тийм эрхэм нэр ус өгөөд байгаа юм бэ их гарын хулгайч нарын хүүхдүүдээс цаашгүй өөр хэн ч биш

Avatar

Зочин 2020-05-07 202.126.89.148

Жинхэнэ мерит зарчимаар явсан хүн бна даа.гарах тодорхой бизээ

Avatar

ЗОЧИН 2020-05-07 103.212.119.151

МАН-ААС НАМЫН ШИЛДЭГ КАЗИНОЧИН БӨГӨӨД КОНЦЕССЧИН, ЖДҮЧИН, ТӨРӨӨС АСАР ИХ ХӨРӨНГӨЖСӨН ТЭРБУМТАН МӨНХБАТ, ЭРДЭНЭТИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЗАХИРАЛ АСАН ГАНЗОРИГИЙН ХҮҮ, ТЭРГҮҮН БАЯН ТЭМҮҮЛЭН, ЖДҮЧИД 3 ДЭВШИХ ЮМУУ, ХҮРЭЛСҮХ "ТӨР, НАМАА ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААС ЦЭВЭРЛЭНЭ" ГЭСЭН, ТЭР БӨӨЛЖСӨӨ ЭРГЭЖ ДОЛООХГҮЙ БОЛ ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙМААР ДАА.

Avatar

Болд 2020-05-07 122.201.21.249

За хэнч мэдэхгуй нэг нохорыг естой магтаж огч дээ арай биш ард тумэн сонгохгуй бие даагаад хэрэггуй аль нэг нам эвсэл бараатсан дээр шуу дээ ямарч байсан мананг сонгохгуй байхаа

Avatar

Зочин 2020-05-07 66.181.191.88

Газрын алба бол мөнгө олдог авилагын алба.хотын гудамжийг могойн мөр болгосон хүмүүс дээ .даанч эх орон хотоо бодохгүй мөнгө өгч л бвал духан дээрээ ч байшин барь гэх хүмүүс

Avatar

Зоёин 2020-05-07 39.118.159.185

Болор чулуун маны хүн ш дээ. Сандуйг танихгүй гэж хэлэв дээ ккккк

Avatar

ugly 2020-05-07 202.131.233.50

Bi Arhangain hun. Gehdee ene balai shulegchee odoo boyo tehu?

Avatar

Jlöööö 2020-05-07 84.132.151.90

Hutsaa chamaas deer aviyastai bas ih surguuli tugschihsun MUIS uls turiin angi tugssun hun

Avatar

МАНАН 2020-05-07 192.82.93.3

ЗА ЭНЭ БОЛОРЧУЛУУН ГЭДЭГ НӨХӨРТ НЭГ ХОР БОДОЖ ОЛОХ ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ ЭЭ.

Avatar

Дорждулам 2020-05-07 103.229.121.179

Ээ хөөрхий мэргэжил нь газартай холбоотой байхоо удам угсаа ах эгч дүү нарыг нь мэдлэг нутгийн хүний хувьд дэмжинэ энэ айлын үр удмыг архангайн мэднэ Шулуун шударга хүний кармайд ордоггүй хэн ч тэднийг өөрийн болгож чадахгүй зоригтой сэтгэлтэй ааштай бас дайчин хүмүүс гэдгийг хайрлуулж чадахгүй бүгдийг нь хөрөнгөөр баян биш гэдгийг ард түмэн мэднэ харин сэтгэлээр бол асар баян хүмүүс

Avatar

Зочин 2020-05-07 66.181.161.83

Ман ын сүлжээгээр дэмжигдээд л өөрөө ч намын нэр дэвшигчийн сонгууль штаб ажиллаж байсан хүн .

Avatar

Зочин 2020-05-07 59.153.115.239

News.mn ANii alban yosnii site z.enhboldiin horong shude

Avatar

Zochin 2020-05-07 43.228.130.92

bituu mori ch geh shig . tomchuuliin gar hul bolj UB hotiin gazriin naimaachin jijig gar ni.

Avatar

irgen 2020-05-07 202.21.127.170

Газрын наймаа яаж хийгддэгийг Болорчулуунаас асуувал сайн хариулах байх даа. Мөн 60 тэрбумын бүлгийн идэвхтэй гишүүн хүн шүү дээ. Хүкэд жийгдчихээд бие дааж байгаам байлгүй дээ.

Avatar

Суугч 2020-05-07 192.82.64.190

Газрын албанд байсан хүн но-гүй байх уу?

Avatar

Zochin 2020-05-07 202.9.47.20

Baina2

Avatar

Зочин 2020-05-07 103.57.92.56

Хуучин 3 нь гарах юм байна. Ардчилсан нам дампуурчээ. Би 30 жил энэ намыг дэмжсэн. Болорчулуун нутгийнхаа газрыг наймаалцаж зарах санаатай биз

Avatar

зочин 2020-05-07 202.55.188.39

Хамгийн том газрын хулгайч Болорчулуун

Avatar

Газрын албаны дарга та аятайхан байгаарай 2020-05-07 192.119.164.231

нэг өдөр бизнес хийж үзээгүй газарчин Баагий ямар замаар мөнгөтэй болсон байхуу хэхэ хөх инээд хүрчлээ

Avatar

Зочин 2020-05-07 203.91.119.42

Бараг сонгочиж байгаа юм бишүү кккккккккккккккккккккккккккккккккккккк

Avatar

Ойн булагт газар худалдаж авсан хүн 2020-05-07 66.181.167.254

Энэ чинь жинхэнэ 60 тэрбумын шадар цэрэг байна даа. Миеэгобмын шадар цэргүүдийн туслах нь буюу үр могой нь гэсэн үг. Хүмүүс өөрийг нь мэддэггүй л гэж боддог байх. Хотод бол түүний хийсэн газрын наймаанууд, ямар их мөнгө хөрөнгийг зуслангийн газрыг зарж олсныг мэдэх тул хотоос холдож байгаа юм. Хөдөө газрын наймааг нь мэдэхгүй гэж бодож л дээ.

Avatar

Зочин 2020-05-07 202.126.89.218

Газрын албанд ажиллаад эсвэл газрын наймаагаар тасарсан хүмүүс байна аа.Тэдний дүү нь хүртэл дэвшинэ.Хотын дарга байсан Мөнхбачрын дүү нэвтрүүлэгч чоглоонамжил хүртэл бие дааж дэвшинэ.Хөдөөний малууддаа жүжиглэж үзүүлнэ.

Avatar

z 2020-05-07 202.126.89.163

ene batsaan barahgvi ee

Avatar

Дорж 2020-05-07 64.119.23.148

МАН-ын хулгайчид л биш бол сонголтоо хийгээд гарганаа

Avatar

Зочин 2020-05-07 69.76.229.35

medeejiin asuudal iimel xir burtaggui aav eejtei ooroo bolovsoltoi iim zaluucnuudaa ard tumen nogoon gerleer garganaa

Avatar

иргэн 2020-05-07 202.70.34.70

Болорчулуун чинь харин хамгийн том хулгайч юм биш үү. 60 тэрбумын Сандуйгийн гар хөл биз дээ?????

Avatar

Зочин 2020-05-07 59.153.84.139

Мөнхбат, Баатарзориг 2 гарнаа

Avatar

Зочин 2020-05-07 202.21.107.92

Зөв энэ хоёр нь дээр

Avatar

Зочин 2020-05-07 202.21.107.80

Олон жил төр бариад өөрсдөө хөлжсөнөөс, эх оронд үнэндээ ахиц хөгжил гарсангүй. Нутгийн сайхан байгалийг алт олборлогчдын үүр болгосон МАН, АН, МАХН д саналаа өгч болохгүй Монгол улсын төрд шинэ хүн, шинэ цус хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-07 103.26.193.10

Biyee zasaad geree zas, geree zasaad turuu zas gedeg ug bna aliig ni ch chadaagui bj tur zasah uuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж