Чээж тооллогын олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Чээж тооллогын олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Чээж тооллогын олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ

Энэтхэгийн нийслэл Делид энэ сарын 5-6-ны өдрүүдэд болсон  чээж тоолол сампингийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, таван мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Мөн Энхбатын Амаржаргал алтан цомын эзэн болсон байна.

Чээж тоолол сампингийн олон улсын тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 10000 хүүхэд оролцож, оюун ухаан, ой тогтоолт, ур чадвараараа өрсөлджээ.

Тус тэмцээнд Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны тэргүүн Т.Туяа ахлагчтай зургаан багш, 30 гаруй хүүхэд, 11 эцэг, эхийн хамтаар өргөн бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцжээ. Дели хотыг зорьсон сурагчид 6-14 насных бөгөөд нийслэл, орон нутгаас шалгаран энэхүү тэмцээнд оролцох эрхийг авсан байна.

Манай баг тамирчид ирэх баасан гаригт эх орондоо ирнэ.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-08 202.9.41.196

Би чээж тоондоо муу чээж өвдөөд бдг юм. Харин Цээж бичигтээ сайн шүү. Наргиа

Зочин 2015-12-08 27.123.214.122

Энэ бол эцэг эхчүүдийн толгойг эргүүлж хэдэн цаасыг нь шулдаг нэг шоу. Иймэрхүү хялбар аргаар мөнгө олж байгаа газруудыг яам анхааралдаа аваасай. Энд яваад байгаа хүүхдүүдийн сэтгэхүй хөгжөөд сүйд болсон юм байхгүй. Хүүхэд чинь тэгээд хичээлдээ сайн болж байха уу

Зочин 2015-12-08 103.57.94.20

цээж юм уу чээж юм уу??? Өвөрлөгч аялга дэлгэрч байгаа юм бишүү?

Нэр 2015-12-08 103.229.121.54

Маш сайн бна. МГЛ орноос минь Оюун ухааны гайгүйчүүд гараад л байх юм, харамсалтай нь ТӨР нь адаглаад сурталчилж өөгөхгүй юм даа.Ирээдүйн бүх сайхан амьдрал, улс орны хүчирхэгжил Оюун ухаанаар ирэх л үнэн. Амжилт