ЭМЯ: Өмнөговь аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрсэн | News.MN

ЭМЯ: Өмнөговь аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрсэн

COVID-19

ЭМЯ: Өмнөговь аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрсэн

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Wednesday, May 6, 2020

ЭМЯ covid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар 1033 хүн ажиглалтад байгаа бол 14 хүн ажиглалтын байраас гарч байгаа ажээ. Монгол улс covid-19 вирусийн тархалтыг дотооддоо алдах нь цаг хугацааны асуудал болсон тул бид бүхэн бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатай байна хэмээн ЭМЯ үзэж байна.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Ажиглалтад 1030 хүн байгаа бол ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээ хийлгэж байна. Нийт батлагдсан 41 тохиолдлоос 13 нь эмнэлгээс нь гарсан.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сэжигтэй тохиолдол Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан байгаа. Шинжилгээний сорьц өнөөдөр үүрээр ХӨСҮТ-д ирсэн. Тувагаас ирсэн есөн оюутны хариу сөрөг гарсан.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Дархан-Уул аймаг болон ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторид өчигдөр /2020.05.06/147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор зургаан хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид Алтанбулаг боомтоос орж ирсэн 31 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж