Энэтхэг улс нийтдээ 200 мянга орчим иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөжээ. Энэ нь 1990 оноос хойших Энэтхэг улсын хамгийн том нүүлгэн шилжүүлэлтэд тооцогдож байна.
Энэтхэг улсаас ирэх долоо хоногт гадаадад байгаа 15 мянга орчим иргэнээ чартер нислэгээр татаж авахаар болжээ. Тус улсаас дэлхийн 12 орон руу 60 гаруй удаагийн чартер нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Энэтхэгийн агаарын тээврийн “Air India” компани ирэх долоо хоногт АНУ, Их Британи, Саудын Араб, Сингапур, Катар, Малайз зэрэг олон улс руу чартер нислэг үйлдэнэ. Зөвхөн Арабын Нэгдсэн Эмират улсад гэхэд 197 мянган хүн чартер нислэгээр буцах хүсэлтийг Энэтхэгийн Засгийн газарт тавьжээ.
Тусгай нислэгээр эргэн ирсэн хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтад байлгаж, ажиглах бөгөөд зардлыг иргэд өөрсдөө гаргах аж. Энэтхэг улс нь өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн халдвараас сэргийлэн бүх олон улсын нислэгээ цуцалж, хөл хорио тогтоосон билээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ