Мэргэжлийн боксын домгуудын нэг, цагтаа хүнд жингийн дэлхийн аварга явсан Майк Тайсон рингэндээ эргэн ирэх талаар сүүлийн өдрүүдэд эрчимтэй яригдаж байна. Австралийн тулаан зохион байгуулагч Брайн Аматруда хэд хоногийн өмнө Майк Тайсоны сошиал хуудаснаа нийтэлсэн бичлэгийг үзсэн бөгөөд түүний бэлтгэлийн баазтай холбоо тогтоожээ. Брайн Аматрудагийн гол нь зорилго нь Австрали улсад хандивын тулаан зохион байгуулж, Майк Тайсонг хуучин регбигийн од тамирчинтай тулалдуулах гэнэ.
I’m a Bad Boy for Life. Watch #BadBoysforLife now on DVD Blueray @realmartymar #willsmith #stillthebaddestmanontheplanet pic.twitter.com/R9Zmz19GFm
— Mike Tyson (@MikeTyson) May 1, 2020
Тэрбээр энэ тухай “Эхний ээлжинд би оддын агент болсон Макс Марксонтой холбогдож Тайсонд нэг сая ам.долларын санал тавьж болох эсэхийг асуусан. Макс түүнийг 2012 онд Австралид авчирч байсан юм. Магадгүй Тайсон 53 настай байж болох ч түүний нэр одоог хүртэл алдартай хэвээрээ. Би тулаанаа 10 мянган хүний суудалтай Мельбурн Арена эсвэл Жефф Фенеч, Азума Нелсон нарын тулалдаж байсан 30 мянган хүний суудалтай Принцес Паркт зохион байгуулах болно. Энэ гайхалтай байх болно. Дан ганц тулаан ч биш, өдөрлөг байх болно” хэмээжээ.
Брайн Аматрудагийн үзэж буйгаар Барри Холл, Пол Галлен, Сонни Билл Уилльамс зэрэг хуучин регбигийн спортын одод Майк Тайсонтай сайн үйлсийн төлөө тулалдана гэдэгт итгэж байгаа аж. Мөн Майк Тайсон сүүлийн саруудад эрчимтэй бэлтгэл хийж байгаа бөгөөд түүний биеийн өөрчлөлт олныг гайхуулж байна. Түүний бэлтгэл хангагч Рафаэль Кордэйрогийн хэлснээр 53 настай Майк Тайсон яг л 21, 22 настай залуу шиг хурд, хүчтэй хэмээжээ.
Холбоотой мэдээ