Миний блогийн нэр "Хайрын захидал" гэхээр эрос буюу эр эмийн хайр
гэж бүү ойлгоорой. Хайр гэдэг нь зөвхөн эрос хайр байдаггүй юм. Гэтэл
Монголчууд бид хэн нэгэн эмэгтэй, хэн нэгэн эрэгтэйд хайрын сэтгэлээр
хандвал "аа, энэ хоёр жоготой болчихож,учиртай" гэх мэтчилэн өөрийн
богино ухаанаа, өөрийн тэнэгээ бусдад тулгаж харуулж тэр хоёр хүнийг
холбон шоолж, улмаар тэр хоёр хүний зүгээр энгийн сайхан найз нөхдийн
харилцааг холдон хөндийрүүлдэг.
Би Есүс Христэд итгэдэг,ертөнцийг үзэх Христчин үзэл бодолтой хүн.
Бидний уншин судалж амьдралдаа мөрдлөг болгодог Христэд итгэгч
бидний "ширээний ном" болох библи дээр хайрыг ганцхан эросоор үздэггүй
юм.Библийн үндсэн зарчмийн дагуу Хайр 4 төрөл байдаг.