Д.Цогтбаатар сайд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив | News.MN

Д.Цогтбаатар сайд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

Д.Цогтбаатар сайд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

Д.Цогтбаатар сайд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй өчигдөр /2020.05.06/ утсаар ярив.

Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс дахь “Covid-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын удирдагчдын хийсэн яриа хэлэлцээ болон хоёр улсын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цар тахалтай тэмцэх явцад харилцан тусламж үзүүлж буй нь хоёр ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлснийг Сайд нар онцлон тэмдэглэв.

Д.Цогтбаатар сайд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд  илүү анхаарал хандуулж, алдагдсан цаг хугацааг нөхөх зарчмаар зохицуулалтын арга хэмжээг авч хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И  уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг ойрын хугацаанд дахин зохион байгуулах цахим механизмын хурлын үеэр нарийвчлан ярилцахыг санал болгов.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-07 66.181.186.69

ХЯТАДАД ӨВЧИН ХЯНАЛТАД БГАА УЧИР ОДОО МОНГОЛ ИРГЭДИЙГ ЭНЭТХЭГ, ЕВРОП, АНУ, АВСТРАЛИАС ХҮЛЭЭН АВЧ ДАМЖИН ИРЭХ БОЛОМЖ ОЛГОХ ТАЛААР ЯРИЛЦААЧ ЦОГТОО. ХӨХ ХОТ, БЭЭЖИНГЭЭС ГАЛТ ТЭРЭГ НИСЛЭГ АЛЬ НЬ Ч БОЛНО ДОО.

Avatar

Зочин 2020-05-07 66.181.178.126

Зев дее!! Одоо Америк,Европын холбоо, 3-дагч энтр гэж солиорч цаг алдаж байх ямарч хэрэггvй гэдэг нь батлагдсан болохоор хоер хершдее л зовлон жаргалаа ярьж байхад болно доо!!

Avatar

Зочин 2020-05-07 66.181.190.91

товчхондоо бол манай тавантолгойн нүүрсийг хаалт боолт тавиад очер дугаар үүсгээд бодлого бодоод байлгүй авах арга байна уу гэсэн л яриа болсон байгаа. хятадын хараат болох ч гэж дээ.яана даа монгол улс минь.

Avatar

Зочин 2020-05-07 202.126.89.202

Zugeer l tegeed ajlaa hiigeech yuga hiigeed pr-daad bdgiin. Baasan sheesen gedgee bas bichih gee yu.
Archaagui amitad songuuli neg zereg garaanaas garahgui bgaagiin ilerhiilel ene.

Avatar

Зочин 2020-05-07 202.179.26.189

Ервопын Холбооны элчин сайдуудтай олон удаа ярилцсан ашиг тусаа өгөөгүй учир ГХ ийн сайдын зөв алхам. Ервопын холбоо манай чухал түнш биш гэдгийг харуулах хэрэгтэй. Угаасаа гадаад худалдааны алдагдал их, эргэлт бага ач холбогдорл багатай.

Avatar

Зочин 2020-05-07 66.181.183.212

Aav huu 2 shig yag adilhan shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж