Гэртээ байгаа оросууд оффистоо ажиллахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

Гэртээ байгаа оросууд оффистоо ажиллахыг хүсч байна

Гэртээ байгаа оросууд оффистоо ажиллахыг хүсч байна

Цар тахлын улмаас гэрийн дэглэмд шилжсэн олон мянган оросууд хөл хорио тавигдангуут ажлын байрандаа очиж ажиллахыг хүсч байгааг хөдөлмөр эрхлэлтийн Работа.ру порталаас явуулсан судалгаа харуулжээ.

Работа.ру портал нь Сбербанкийн бүтцийн байгууллага юм. Тус байгууллага дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт 18-аас дээш насны 1500 хүнийг хамруулан судалгаа явуулжээ. Гэрээсээ ажиллах нь таалагдаж байгаа эсэх, цар тахлын онцгой нөхцөл арилсан ч энэ хэлбэрээр үргэлжлүүлэн гэрээсээ ажиллах уу гэсэн асуултад хариулт авчээ.

Судалгаанд оролцогчдын 50 хувь нь онцгой дэглэм дуусангуут ажлын байрандаа дээрээ очиж ажлаа хиймээр байна, 30 хувь нь гэрээсээ, ажлын байран дээрээ аль алийг нь хослуулан ажилламаар байна, 20 хувь гэрээсээ ажиллахыг илүүд үзэж байна хэмээн хариулжээ.

Гэрээсээ ажиллахдаа ажлын байран дээрээ байдаг шиг төвлөрч ажиллаж чадаж байна уу гэсэн асуултад 34 хувь нь чаддаг гэжээ. Гэрээсээ ажиллахад саад болж байгаа зүйл юу гэсэн асуултад 27 хувь нь гэрийн ажил, 21 хувь нь хүүхдүүд, 19 хувь нь телевиз эсвэл интернэт, долоон хувь нь хөргөгч хэмээн хариулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж