ОХУ-ын төрийн мэдлийн Тээврийн лизингийн компани цар тахлын хүндрэлийг зөөллөх зорилгоор 200 тэрбум хөнгөлөлттэй лизингийн хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн зарлалаа. Энэ хөрөнгийн талыг нь улсын төсвөөс гаргахаар ярилцаж байна, шийдвэр хараахан гараагүй хэмээн Тээврийн лизингийн компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.
"Тээврийн лизингийн компани тээврийн голлох салбаруудад зориулан хөнгөлөлттэй лизингийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Тухайлбал, агаарын тээвэр, усан замын тээвэр, зорчигч тээвэр, замын барилгын техникийн үйлдвэрлэлд зориулан уг хөнгөлөлттэй лизингийг гаргах юм. Засгийн газар дэмжиж, хагас хөрөнгийг гаргахаар бол энэ ондоо багтаан хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлнэ” хэмээн албан мэдээнд дурджээ.
Тээврийн лизингийн компани нь Тээврийн яамны харъяа төрийн өмчийн компани юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ