Оюутнууд шалгалтаа цахимаар өгч, дипломоо шуудангаар авна

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

Оюутнууд шалгалтаа цахимаар өгч, дипломоо шуудангаар авна

Оюутнууд шалгалтаа цахимаар өгч, дипломоо шуудангаар авна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр мэдэгдэл хийх үеэр их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг цахимаар явуулна гэдгийг мэдээлсэн. Ингэснээр энэ хичээлийн жилд 95 их, дээд сургуулийн 22 мянган төгсөгч зургадугаар сарын 1-нээс 15-ны хооронд цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авах юм байна.

Дээрх асуудлаар тус яамны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Э.Батсэлэмээс тодруулахад Энэ хичээлийн жилд оюутнуудын төгсөлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна гэсэн шийдвэр гарсан. Энэ оны хоёрдугаар сараас хойш Боловсролын яамнаас цахим сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр хоёрдугаар сараас хойш их сургуулиуд явцын шалгалтаа цахимаар зохион байгуулсан. Тиймээс цахимаар шалгалтаа өгөхөд хүндрэл үүсэхгүй.

Зургадугаар сарын нэгнээс 15-ны хооронд бүх шалгалт явагдсан байх ёстой. Сургууль бүр өөрийн онцлогоос шалтгаалаад шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Иймээс оюутнууд сургуулиас зохион байгуулж буй журмын дагуу цахимаар шалгалтаа өгч, дипломоо цахимаар авна. Анхаарах зүйл нь сургууль дээрээ очиж бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй. Төгсөлтийн баяр ёслолыг хийхгүй. Орон нутгийн оюутнуудын хувьд интернет орчинд орох боломжгүй бол хоёрдугаар сард цахимаар хичээл үзэх боломжгүй байна гэдэг хүсэлтээ өгсний дагуу ирэх жил рүү шилжүүлсэн. Мөн оюутнууд бие даалтаа цаг хугацаандаа өгөөгүй хоцорч илгээсэн бол сургуулиуд 14 хоногийн хугацаа өгсөн. Үнэлгээнд ч мөн уян хатан хандаж байгаа. Хичээл цахимаар явагдаж байгаа болохоос биш танхимын сургалтын хичээлийн агуулыг үзэж байна. Мөн энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сард зохион байгуулна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Дашрамд, энэ хичээлийн жилд 22 мянга 387 суралцагч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 17 мянга 420 нь бакалаврын, 4,572 нь магистрын, 395 нь докторын зэрэгтэй төгсөнө.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан оюутнуудыг хичээл сонголт болон төгсөлтийн шалгалтад бүрэн хамруулах үүрэг өгсөн. Энэхүү заалтад бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй 1 суралцагч, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч, багш мэргэжлээр суралцагч, нэг өрхийн гурав ба түүнээс дээш хүүхэд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг суралцагч, цаатан өрхийн суралцагч тус тус хамрагдана. Энэхүү буцалтгүй тусламж олгоход 2020 оны төсөвт 8,460 оюутанд 16,6 тэрбум төгрөг батлагдсан юм байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж