ОХУ: Амны хаалт заавал зүүх шийдвэр гаргахаар хэлэлцэж байна | News.MN

ОХУ: Амны хаалт заавал зүүх шийдвэр гаргахаар хэлэлцэж байна

ОХУ: Амны хаалт заавал зүүх шийдвэр гаргахаар хэлэлцэж байна

ОХУ: Амны хаалт заавал зүүх шийдвэр гаргахаар хэлэлцэж байна

ОХУ-ын Төрийн зөвлөл амны хаалт заавал зүүх шийдвэр гаргахаар хэлэлцэж байна. Орост коронавирусийн халдвар эрчимтэй тархаж, сүүлийн хэдэн өдөр дараалан 10 мянга гаруй шинэ халдвар бүртгэгджээ.

Халдвар өндөр байгаа зарим бүс нутаг амны хаалт заавал зүүх шийдвэр гаргаад байна. Тухайлбал, Москва хот болон Москва муж, Тула, Тюмень, Нижегород, Забайкальед амны хаалт заавал зүүх шийдвэр гарган мөрдөж байна. Бусад мужид амны хаалт зүүхийг иргэддээ зөвлөж байгаа юм.

2020 оны тавдугаар сарын 6-ны байдлаар Орост коронавирусийн нийт халдварын тоо 155 мянга болжээ. Үүнээс 1500 хүн нас барж, 20 мянга хүн эдгэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-07 202.9.40.53

Чечень татарыг устгасан шигээ вирусыг дарж устгаж чадна гэж Путин доош нь хиигээд байсан дүү нар нь их гомдсон шүү

Avatar

123456 2020-05-07 49.0.212.62

Сөнөтүгэй пост улаантнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж