Хөл хориотой өдөр ИНГЭЖ зорчино | News.MN

Хөл хориотой өдөр ИНГЭЖ зорчино

Хөл хориотой өдөр ИНГЭЖ зорчино

Хөл хориотой өдөр ИНГЭЖ зорчино

Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулилалт өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдийн хөл хорио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДОЛООН ЧИГЛЭЛ ЗОГСОНО

Хөл хориог Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтооно.

Хөл хорионы үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах, богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа учир иргэд, олон нийт ажилдаа өглөө 08.00 цагаас өмнө явах, орой 18.00 цагаас хойш тарах гэх мэт хувийн зохицуулалтыг хийхийг зөвлөж байна. Мөн сургуулилалт дууссанаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх нийтийн тээврийн үндсэн долоон чиглэлийг зогсоох юм. Тухайлбал Ч:8 буюу Хайлааст, Ч:23 Чингэлтэй, Ч:21а, Ч:21б, Ч:24а Шарга морьт, Санзайн чиглэлд явах нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно. Уртасгасан маршрутаар явах 20 чиглэл буюу хотын баруун зүүн талаас ирэх нийтийн тээвэр Энх тайвны өргөн чөлөөгөөр тойрч явах аж.

Богиносгосон чиглэл буюу Баруунаас ирж буй нийтийн тээвэр Гандан орчимд буцаж эргэнэ. Нисэх, Нарны гүүр чиглэлийн нийтийн тээвэр Баруун дөрвөн замаас буцаж эргэх юм. Иймд шуурхай зохицуулалтын арга хэмжээтэй холбогдуулан зарим чиглэлийн батлагдсан замнал, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шуурхай зохицуулалт хийгдэхийг иргэдэд анхааруулж байна.

УРТАСГАХ БУЮУ ТОЙРОХ ЧИГЛЭЛҮҮД:

  • Ч:70 "ТЭЦ.-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр",
  • Ч:69 "Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3",
  • Ч:66 "Зайсан-Цэцэг төв-11-р хороолол",
  • Ч:57 "Улаанчулуут-Их наран-МУИС",
  • Ч:53″Яармаг-МУБИС",
  • Ч:51 "3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалааны төв",
  • Ч:49 "1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав худалдааны төв",
  • Ч:48 "Зүүн салаа-Чингэлтэй-МУБИС",
  • Ч:47 "Орбит-Ард кино театр",
  • Ч:41 "Баруун-салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг",
  • Ч:40 "Мах Импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран",
  • Ч:39 "Сансар-3,4-р хороолол"
  • Ч:33 “Шархад-Зунжин”
  • Ч:27 Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот",
  • Ч:25 "Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол",
  • Ч:22 "Шадивлан эцэс-Бөмбөгөр-Чингис Соосэ-ДС-Далангийн зам",
  • Ч:18б "3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Баруун тойрог/,
  • Ч:18а "3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Зүүн тойрог/,
  • Ч:17б "Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу" /Их тойрог/,
  • Ч:17а "Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам-" /Их тойрог/

БОГИНОСГОХ ЧИГЛЭЛҮҮД:

  • Ч:4 "5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог",
  • Ч:5 "Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад",
  • Ч:7 "Нисэх-МУБИС-Цэцэг төв",
  • Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр",
  • Ч:73 "Зунжин-худалдааны төв-ТЭЦ-4",
  • Ч:63 "Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр",
  • Ч:55 "Зайсан-Дэнжийн мянга-ЗГАБааз-Согоотын гудамж",
  • Ч:52 "3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан",
  • Ч:43 "Баянхошуу-Ард кино театр-Бөмбөгөр худалдааны төв",
  • Ч:38 "ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст",
  • Ч:35 "Цагаан давааны задгай-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол",
  • Ч:34 "Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3",
  • Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз",
  • Ч:30 "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард-кино театр",
  • Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр"

ШАНГРИ-ЛА УУЛЗВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпийн гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамжруу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Иймээс Элчингийн гудамжруу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-07 185.220.100.240

` Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

bgd.n irgen 2020-05-07 192.82.74.6

hedhen hvnii uchriig ol bolnoodoo..100 say hvn bgaa bish,,buun svr boloh yum..araigj ajil hiij heden tsaas oloh gheer haachih yum..uvuljin baahan amarsan..irgedee bodmoor yum..turiinhun ch yahav duraaraa munguu ideed vrjl bgaaz,,gazrrin albaniihanii ih mungu avilgadaj suudag yum bilee,,yadaj 1 mod tarij..hvvhed nastan suuh sandal.alhah zam hiideg boloosoi..100 metriin tsaana bgaa dasgaliin zamiig vrgeljlvvleed hiih setgelgvi uls,,oron suuts bariuljl bdag..

Avatar

Зочин 2020-05-07 192.82.64.190

ДАЙН ,ӨЛСӨГЛӨН,,НИЙТИЙГ ХАМАРСАН ЦАР ТАХАЛ ӨВЧИН ЗОВЛОНГ БИЕЭЭР АМСААГҮЙ ӨССӨН МОНГОЛЧУУДАД ЗУГАА САНАГДАХ НЬ АРГАГҮЙ ДЭЭ,,,,,, МОНГОЛД ЭНЭ БОДИТОЙ БОЛОХ ЦАГТ БИЛЭГ ТАНХАЙ ДУРААРАА НӨХДҮҮДИЙГ ЯАЖ ХУВИНЦАРДАХЫГ ХАРАХ БОЛНО ,,,,ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д АЖИЛЛАЖ,АМЬДАРЧ,СУРЧ БАЙСАН МОНГОЛЧУУДЫН ИХЭНХ НЬ БУРХАНЫ ОРОНД ЯВСАН БОЛОХООР ИНГЭЖ ТОМ ДУУГАРАХ МОНГОЛЧУУД ИХЭС БАЙГАА НЬ ТЭР ,,,,,ХАРИН ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГ НЭГ БОЛЧ УДАА УРЬДЧИЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ ТЭНД СЭТГЭЛ ЗҮТГЭЛЭЭРЭЭ ОРОЛЦОЖ ХҮБАЙГААД ТАЛАРХАНА

Avatar

Зочин 2020-05-07 202.21.108.223

АЖИЛГҮЙ УЛСЫН Л ЗУГАА ЮМ ДАА.

Avatar

Зочин 2020-05-07 124.158.109.62

Манай оронд замын түгжрэлийг энэ мэт сонин шийдвэрээс болж улам нэмэгдүүлдэг. Туслах замаа мхйтар ашиглаж түгжрэлийг буурууулдаг байтал бүх туслах үамаа боомилж төв замаараа зорчуулах гэж өөрчлөлт хийдэг Замын цагдааг гайхах юм. Бас замын цагдаа нар зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж түгжрэлийг бууруулахаар байтал зөвхөн гэрлэн дохиотой зэргцээд л яамр үүрэггүй зогсоод байгаад гйахдаг. Уул нь нэр замын хөдөлгөөнийг зохицуулагч гэж баймаар юм.

Avatar

Зочин 2020-05-07 202.131.240.147

энэ дүүрэг болгонд хийгдэх сургуулилт юмуу ганцхан чингэлтэй дүүрэгт юмуу?

Avatar

Зочин 2020-05-07 66.181.161.21

Энэ дадлага сургуулилалт ямар хэрэгтэй юм бэ? Бодит ямар үр ашиг, ач холбогдолтой юм бэ? Тээртэй тэггүй хорионд ороод ажилгүй хэцүүдэж байгаа хэдэн бор иргэдээ бас нэг ийм дүр үзүүлсэн юмаар хавчиж хясаж байх хэрэг байгаа юм уу??

Avatar

зочин 2020-05-07 202.131.251.130

gadnaas irsen ovchtei irgedees ovchin gadagsh aldagdval yah ve gedgiig surguulilj baina. hun bur gertee horigdoh nohtsol uuseh uyed yah yostoi ve.

Avatar

Зочин 2020-05-07 66.181.183.212

Tiim argachlal garghiin tuld zaaval iim yum hiij chiregdel uchruulah shaardlagagui. Ugaasaa hariutsan baiguullaga humuus baigaa. Ted argachlalaa bolovsruulaad gargah yostoi. Ajilaa hiihgui deer n humuusiin sethel zuig dalimduulj daramtalj uursdiiguu medruuleh gedeg tiriin alban haagchdiin eelhit teneglel yumdaa

Avatar

Иргэн 2020-05-07 203.91.115.50

Битгий мэдэмхийр! Дадлагасургуулилт хийж байж чиглэл нөхцөлөө мэдэрдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж