“Би өдөрт гурван ямаа самнадаг”

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

“Би өдөрт гурван ямаа самнадаг”

“Би өдөрт гурван ямаа самнадаг”

Хөдөө, хотгүй хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед хөдөө нутагт ажил ид өрнөнө. Малчин хүүхдүүдийн хувьд аав, ээждээ дэм болж, хурга, ишгээ хариулж, сүүгээр угжина гээд бяцхан биедээ баймгүй их ажлыг амжуулцгаана. Тэдний нэг бол М.Мөнхзаяа. Тэрбээр долоохон настай хэдий ч ямааг тун эвлэгхэн самначихдаг ажээ. Ингээд жирийн нэгэн малчин айлын долоон настай охины яриаг хүргэе.


 -Сайн уу, М.Мөнхзаяа. Хэддүгээр ангид сурдаг вэ. Хөдөө гэртээ хичээлээ хийж амжиж байна уу ?

– Баянхонгор аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Би гэртээ ээждээ туслаад л байж байна. Гэхдээ багшийнхаа өгсөн даалгаврыг хийж байгаа.

-Мал төллөөд, ажил ихтэй байгаа байх. Ээждээ хэрхэн тусалж байна вэ?

-Энд мал төллөөд ажил их байна. Би өглөө эртлэн босоод хурга, ишгээ тавьдаг юм. Тэгээд ишиг, хургаа хариулна. Сүүгээр угжина. Бас аргал түүж, ус зөөнө. Зун болохоор ямаагаа саана. Хөдөөний ажил ямар барагдах биш.

-Ямар ажилсаг охин бэ. Ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг бол?

-Ямар мэргэжилтэй хүн болохоо сайн мэдэхгүй байна. Эрдэм номтой сайн л хүн болохыг хүсдэг. Найзууддаа хандаж хэлэхэд аав ээждээ тусалж, хичээл номоо сайн хийгээрэй гэж хэлье.

-Чиний ямаа самнаж байгаа бичлэгийг харлаа. Ямаа самнах хэцүү юу?

-Хэцүү биш. Би таван настайгаасаа ямаа самнаж сурсан. Амархан ямаа байвал би өдөрт гурван ямаа самнадаг. Манайх ямаагаа самнаж арай дуусаагүй байна. Би ямаа самнаж, ээждээ тусалдаг юм. Манай хөдөөний хүүхдүүд бүгд  л ямаа самнадаг. Ноолуураа тушаачихвал ээжийнхээ өгсөн мөнгөөр өөртөө гоё юм авна.

-Гэр бүлээ бидэнд танилцуулаач. Хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би айлын бага хүүхэд. Би ээж, ах, хоёр эгчтэйгээ тавуулаа амьдардаг. Ээж минь малчин хүн. Намайг гэрийнхэн маань малд нүдтэй хүүхэд гэж хэлдэг.

-Улаанбаатар хотод ирж үзсэн үү?

-Би хотод очиж үзээгүй ээ. Хот орохоороо Хүүхдийн парк орж, гоё тоглоомууд дээр тоглохыг хүсч байна.

7 настай 2 дугаар ангийн сурагч Мөнхзаяа нь Крантиныг ингэж л өнгөрөөж байна даа. Хөдөөний хүүхдүүд ийм л байдаг.

Posted by Г.Мөнхболд Камертай Малчин on Sunday, May 3, 2020

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
13
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж