
Хөлбөмбөгийн “Челси” клуб нь Лондон хотоос гаралтай Английн мэргэжлийн хөлбөмбөгийн шилдэг клубуудын нэг юм. 1905 онд байгуулагдсан тус клуб 100 гаруй жилийн түүхийнхээ дийлэнх хугацааг Премьер лигт өнгөрүүлж, Английн топ клубуудын зэрэглэлд багтаж байна. “Челси” Английн Премьер лигт гурвантаа түрүүлж, FA Cup-ын аваргын цомыг таван удаа, Английн лигийн цомыг дөрвөн удаа хүртэж, UEFA Cup Winners’ Cup-ын хошой аварга болжээ.
Лондонгийн угсаатнууд гэгддэг “Челси” клубын анхны томоохон шагнал 1955 онд тохиож, тэд анх удаагаа Премьер лигийн аваргаар тодорчээ. 1960, 70-аад оны үед “Челси” хэд хэдэн цомын тэмцээнд түрүүлсэн боловч 1997 он хүртэл зиндаа өндөртэй, томоохон тэмцээнд өндөр амжилт гаргаж чадаагүй юм. Харин өнгөрсөн арван жилийн хугацаа “Цэнхрүүд”-ийн хувьд амжилт дагуулсан гайхалтай он жилүүд байлаа. Тэд 2006, 2007 онд дараалан Премьер лигт түрүүлж, 2008 онд анх удаагаа UEFA-гийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалд өрсөлдсөн боловч нутаг нэгт “Манчестер Юнайтед”-д ялагдсан билээ.
“Челси” клубын үндсэн талбай болох 41841 хүний суудалтай “Стэмфорд Бриж” цэнгэлдэх Лондонгийн баруун хэсэгт Фулхэм дүүрэгт орших бөгөөд клуб анх байгуулагдсан цагаас эхлэн унаган талбай нь байсаар ирсэн юм. Клубын уламжлал болсон өмсгөл нь хөх цамц, хөх шорт, цагаан оймс юм. Харин багийн бэлгэ тэмдэг болсон сүлд тэмдэгний тухайд өнгөрсөн хугацаанд нэг бус удаа шинэчлэгдсэн бөгөөд одоо хэрэглэгдэж буй таяг барьсан арслангийн дүрс бүхий сүлд нь тэртээ 1950-иад оны үеийн сүлдний шинэчилсэн хувилбар нь ажээ. Английн хөлбөмбөгийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй байсан клубуудын жагсаалтын тавдугаарт “Челси” бичигддэг. 2008-2009 оны улирлын Премьер лигийн тоглолтын үеэр “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд тэдний тоглолтыг үзэж сонирхохоор 41464 хөлбөмбөгий фанат цугларсан нь “Цэнхрүүд”-ийг дээрх амжилтын эзэн болгожээ.
ТҮҮХ
“Челси” клуб анх 1905 оны гуравдугаар сарын 14-нд “Фулхэмийн зам” нэртэй гудамжинд орших “The Rising Sun” нэртэй уушийн газарт анх байгуулагдаж, удалгүй хөлбөмбөгийн лигт бүртгэлтэй болжээ. Эхэн үедээ тэд тийм ч их амжилттай байсангүй. Хамгийн анх 1915 онд тэд анхныхаа шагналд тун ойрхон очиж, FA Cup-ын финалын тоглолтод “Шефилд Юнайтед” клубт ялагдсан байна. Удалгүй “Цэнхрүүд” алдар нэрээ цуурайтуулсан шилдэг хөлбөмбөгчдийг эгнээндээ элсүүлж, хөлбөмбөг сонирхогчдын анхаалыг татаж эхэлсэн боловч дотоодын дайны жилүүдэд Английн хөлбөмбөгт чухал нөлөө үзүүлж чадаагүй юм. Английн шигшээ баг болон “Арсенал” клубт хүчин зүтгэж явсан төвийн хамгаалагч Тед Дрейк 1952 онд “Челси”-гийн дасгалжуулагчаар ажиллах болж, улмаар клубыг шинэчлэх, орчин цагийн хөлбөмбөгтэй хөл нийлүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. Тэрбээр Челсигийн сүлд тэмдгийг халж, залуучуудын багийг бий болгон, бэлтгэл дасгал хийх тогтсон дэглэмтэй болгож, тэднийг анхны түүхэн амжилт өөд хөтөлсөн юм. Улмаар “Цэнхрүүд” 1954-1955 оны улиралд анх удаагаа Премьер лигт тэргүүлжээ. Удаахь жил нь UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооноос Европын аваргуудын цомын тэмцээнийг санаачлан зохион байгуулах болж, харамсалтай нь Английн хөлбөмбөгийн холбоо болон лигийн зүгээс эсэргүүцэж байсан учир тэд тэмцээн эхлэхээс өмнө тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэхээс өөр аргагүйд хүрчээ.
1960-аад оны үед авьяаслаг залуучуудаар багаа бүрдүүлсэн “Челси” дасгалжуулагч Томми Дохертигийн удирдлага дор нэгэн үеийг өнгөрүүлэв. Арваад жилийн турш тэд чамлахааргүй амжилт гаргаж, уралдаан, тэмцээнд түрүүлэхэд ердөө ганц хуруу дутсаар байв. 1970 он болоход “Цэнхрүүд” FA Cup-ын финалд “Лийдс Юнайтед”-ыг 2:1 харьцаатай буулган авч, аваргалсан байна. Удаахь жил нь тэд анх удаагаа Европын дэвжээнээс аваргын цом хүртэж, энэ удаад Афин хотноо “Реал Мадрид”-ыг хожсоноор Европын хөлбөмбөгийн холбооны Cup Winners’ Cup-ын ялагч болжээ.1970-аад оны сүүлч үе, 1980-аад он “Челси”-гийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү, уналтын жилүүд байлаа. “Стэмфорд Бриж” цэнгэлдэхийг шинэчлэх гэсэн хүслэнт төлөвлөгөө нь клубын санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, багийн аль шилдэг, аль сайн гэсэн тоглогчид нь зарагдаж, улмаар “Цэнхрүүд” доод лигт тоглох болжээ. Асуудал ч үүгээр дууссангүй, хөгжөөн дэмжигчдийн дотроос дээрэнгүй хэсэг бүлэг этгээд шуугиан тарьж, ээдрээ ундарч эхэлсэн байна. Улмаар 1982 онд “Челси” клуб мөхлийн ирмэгт тулсан байх үед Английн бизнесмен Кен Бейтс нэр төдий болгож, ердөө ганцхан паундаар клубыг худалдан авчээ. Тухайн үед “Стэмфорд Бриж” цэнгэлдэхийн эзэмших эрх хөрөнгө босгогчдын гарт орж, өөрөөр хэлбэл клуб талбайгаа алдахад хүрээд байсан юм. Талбай дээр тоглогчид өчүүхэн төдий л амжилт гаргаж, тэд анх удаагаа гуравдугаар дивизон руу “унах” шахав. Гэтэл 1983 онд дасгалжуулагч Жон Нийл ирснээр асар бага хөрөнгө оруулалтаар клубын хувь заяаг эргүүлж чадсан юм. Улмаар Лондонгийн “Цэнхрүүд” 1983-84 оны улиралд хоёрдугаар дивизонд тэргүүлж, дахин топ лиг буюу Премьер лигт хөл тавьжээ. Харамсалтай нь тэд 1988 онд дахин зиндаа буурсан бөгөөд тэр жилдээ хоёрдугаар дивизонд аваргалснаар Премьер лигт эргэн иржээ.
Удаан хугацааны турш үргэлжилсэн “шүүхийн” дайны дараа Кен Бейтс 1992 онд “Стэмфорд Бриж”-ийг багтай нь нэгтгэж, цэнгэлдэхээ авч үлджээ. 1994 онд FA Cup-т финалдсаныг эс тооцвол “Цэнхрүүд” Премьер лигт шинэдэж байв. Гэхдээ энэ байдал хэсэг хугацаанд л үргэлжилж, Европын шилдэг хөлбөмбөгч Голландын Рүүд Гуллит “Челси”-тэй нэгдэж, багийн тоглогч, давхар дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэх болсноор клубын хувь заяа орвонгоороо эргэж, гэрэлт ирээдүйн замдаа орсон юм. Тэр дэлхийн топ зэрэглэлийн хэд хэдэн тоглогчийг эгнээндээ элсүүлж, “Цэнхрүүд” 1997 онд FA Cup-т түрүүлж, Английн шилдгүүдийн эгнээнд дахин багтах болжээ. Удалгүй итали дасгалжуулагч Жанлука Виалли клубыг дасгалжуулах болж, 1998 онд Английн лигийн цомын тэмцээн болон UEFA-гийн Cup Winners’ Cup-т түрүүлж, 2000 онд FA Cup-т аваргалан, тэр жилдээ UEFA-гийн Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан амжилттайгаар улирлын тоглолтыг өндөрлүүлсэн байна. Виаллигийн халааг мөн итали мэргэжилтэн Клаудио Раньери залгамжилж, тэд 2002 онд FA Cup-т финалджээ.
2003 оны зургадугаар сард Кен Бейтс “Челси” клубыг ОХУ-ын тэрбумтан, газрын тосны магнат Роман Абрамовичид 140 сая паундаар худалдсан нь Английн хөлбөмбөгийн түүхэнд рекорд тогтоосон өндөр үнэ байлаа. Шинэ, баян эзэнтэй болсон “Челси” 100 гаруй саяыг шинэ тоглогчдод зарцуулсан боловч Раньери багтаа цом авчирч чадаагүй учир ажлаасаа халагдаж, улмаар португаль мэргэжилтэн Жозе Моуриньо Лондонд иржээ. Моуриньогийн удирдлага дор “Челси” 2004-05 болон 2005-06 оны улиралд дараалан Премьер лигт торгон жолоо өргөв. Дээр нь, 2007 онд FA Cup-т түрүүлж, 2005, 2007 онд Лигийн цомын тэмцээнээс аваргын цом хүртсэн юм. Энэ үе бол “Челси”-гийн түүхэнд үлдэх учиртай амжилт дагуулсан он жилүүд байлаа. Гэвч 2007 оны есдүгээр сард Моуриньо ажлаасаа халагдаж, түүнийг орлох болсон Аврам Грантын хамтаар “Цэнхрүүд” түүхэндээ анх удаагаа Аваргуудын лигт финалдсан боловч аз дутаж, нутгийн өрсөлдөгч “Манчестер Юнайтед”-д торгуулийн цохилтоор ялагдсан билээ. Аваргуудын лигийн финалын тоглолтоос хойш ердөө хэдхэн хоногийн дараа Грант ажлаасаа халагдаж, 2008 оны зургадугаар сард португаль мэргэжилтэн Луиз Фелипе Сколари тэднийг хариуцах болсон юм. Гэхдээ Сколари ердөө долоон сар л “Челси”-гийн дасгалжуулагчийн албыг хашсан ба шалтгаан нь түүний ажлын үр дүн тааруу байсантай холбоотой. Улмаар 2008-09 оны улирлын тоглолтууд дуустал ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Гүүс Хиддинк түр хугацаагаар “Челси”-г дасгалжуулсан бөгөөд тэд өнгөрсөн улиралд FA Cup-т түрүүлсэн амжилттайгаар өндөрлүүлсэн юм. Улирлын тоглолтууд дууссаны дараа Лондон хотын “Челси” клубын шинэ дасгалжуулагчаар Карло Анчелотти томилогдсон билээ.
СТЭМФОРД БРИЖ
“Челси”-гийн түүхийн хуудсыг сөхвөл тэд өнгөрсөн бүх хугацаанд “Стэмфорд Бриж” гэх ердөө ганц талбайтай байсаар иржээ. Тус цэнгэлдэх албан ёсоор 1877 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээлтээ хийсэн бөгөөд эхний 28 жилд Лондонгийн хөнгөн атлетикийн клубын мэдэлд байж, хөнгөн атлетикийн уралдаан, тэмцээн зохиогддог байж. 1904 онд бизнесмэн Гус Мийрс болон түүний дүү Жозеф нар цэнгэлдэхийг худалдан авч, улмаар нэрт архитектор Арчибальд Лейтчэд хандан “Стэмфорд Бриж” цэнгэлдэхийг хөлбөмбөгийн зориулалттай талбай болгон шинэчилсэн байна. Тэд шинэчилж, сайжруулсан цэнгэлдэхийг “Фулхэм” клубт түрээслүүлэхээр төлөвлөж байсан ч бүтэлгүйтсэн учир өөрсдийн гэсэн хөлбөмбөгийн клубтэй болохоор зоригложээ. Уламжлал ёсоор бол эхлээд хөлбөмбөгийн клуб байгуулагдаж, дараа нь цэнгэлдэх, талбайг нь бэлддэг бол “Челси” клубын хувьд эсрэгээр, бэлэн сүндэрлэчихсэн “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд зориулагдан байгуулсан баг байв. Тухайн дүүрэгт “Фулхэм” нэртэй клуб хэдийнэ байгуулагдчихсан байсан учир үүсгэн байгуулагчид нэр сонгох гэж толгойгоо гашилгажээ. Багагүй хугацаанд ярилцсаны эцэст тэд “Кенсингтон”, “Стэмфорд Бриж”, “Лондон” зэрэг нэрнээс сонголтоо хийж, зэргэлдээх дүүргийн “Челси” гэх нэрийг сонгосон байна.
Дээш харсан хул мэт хэлбэртэй “Стэмфорд Бриж” цэнгэлдэх анхандаа 100 мянган хүний суудалтай байжээ. 60-аад оны сүүлч, 70-аад оны эхэн үед клубын эзэд “Стэмфорд Бриж”-ийг шинэчлэхээр шийдэж, байнгын 50 мянган хүний суудалтай болгон засч өөрчлөхөөр болжээ. Барилгын ажил 70-аад оны эхээр эхэлсэн боловч удаа дараагийн бэрхшээлтэй тулгарч, сунжирсны эцэст бүр хожим нь буюу 2001 онд бүрэн утгаараа бэлэн болсон байна. Клубын эрх мэдэл Кен Бейтсийн гарт байх үед цэнгэлдэхийн бүтцэд нэлээд өөрчлөлт оруулж, хоёр зочид буудал, орон сууц, бар, ресторан, “Челси” их дэлгүүр болон зочдын анхаарлыг татахуйц “Челсигийн спортын ертөнц”-ийг бий болгожээ.
ТҮҮХЭН БАРИМТ, АМЖИЛТЫН ЭЗЭД
“Челси” клубын түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч нь Рон Харрис юм. Тэрбээр 1961-1980 оны хооронд “Цэнхрүүд”-д хүчин зүтгэж, нийт 795 тоглолтод оролцжээ. Энэ амжилтыг ойрын хугацаанд эвдэх тоглогч гарах нь юу л бол. Учир нь одоогоор хамгийн олон тоглолтод оролцоод буй тоглогч нь 460 тоглолтод гар бие оролцсон Фрэнк Лампард юм. Харин хамгийн олон тоглолтод “Челси”-гийн хаалгыг манасан хаалгач бол Харрисын үеийн хамтрагч Петер Бонетти юм. Бонетти 1959-79 оны хооронд тоглож байсан бөгөөд нийт 729 тоглолтод оролцжээ. Харин Бобби Тамблин “Челси”-гийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч нь юм. Тэрбээр 1959-1970 оны хооронд 370 тоглолтод оролцож, 202 гоол оруулсан байна. Түүнээс гадна 100-аас олон гоол оруулсан тоглогчдыг дурдвал Жорж Хилсдон, Жорж Миллс, Рой Бентли, Жимми Грийвс, Петр Осгуд, Керри Диксон, Фрэнк Лампард болон Дидье Дрогба нар юм. Жимми Грийвсийн тухайд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч /1960-61 оны улиралд 43 гоол оруулсан/ бол Фрэнк Лампард өдгөө “Челси”-д хүчин зүтгэж буй шилдэг мэргэн бууч нь ажээ.
“Челси” клуб Английн төдийгүй Европын хөлбөмбөгийн тавцанд олон шилдэг, дээд амжилтыг эзэмшдэг. Тэд лигийн улирлын туршид хамгийн олон оноо цуглуулсан /95/, лигийн улирлын туршид хамгийн бага гоол алдсан /15/, нэг улирлын дотор Премьер лигт хамгийн олон ялалт байгуулсан /29/, Премьер лигийн түүхэнд хамгийн олон тоглолтод дараалан хаалгандаа гоол алдаагүй /25/ (дээрх бүх амжилтууд 2004-2005 оны улиралд хамаарна) зэрэг олон амжилтын эзэд болж амжжээ.
“Цэнхрүүд” мөн Английн тэргүүн зэрэглэлийн хөлбөмбөгийн төвшинд 2004 оны гуравдугаар сараас 2008 оны аравдугаар сарын 26 хүртэл талбайдаа 86 тоглолтод нэг ч ялагдал хүлээлгүй, гайхамшигт амжилт тогтоосон бөгөөд 11 тоглолтод дараалан өрсөлдөгчөө талбайд нь буулган авсан нь мөн л Английн хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нэмжээ.
ТОГЛОГЧИД
Петр Чех – хаалгач – Чех /1/
Бранислав Иванович – хамгаалагч – Серби /2/
Эшли Коул – хамгаалагч – Англи /3/
Майкл Эссьен – хагас хамгаалагч – Гана /5/
Рикардо Карвальо – хамгаалагч – Португаль /6/
Фрэнк Лампард – хагас хамгаалагч – Англи /8/
Жое Коул – хагас хамгаалагч – Англи /10/
Дидье Дрогба – довтлогч – Зааны ясан эрэг /11/
Жон Оби Микель – хагас хамгаалагч – Нигер /12/
Михаэль Баллак – хагас хамгаалагч – Герман /13/
Флоран Малуда – хагас хамгаалагч – Франц /15/
Хосе Босингва – хамгаалагч – Португаль /17/
Юрий Жирков – хагас хамгаалагч – ОХУ /18/
Пауло Феррейра – хамгаалагч – Португаль /19/
Деку – хагас хамгаалагч – Португаль /20/
Саломон Калу – довтлогч – Зааны ясан эрэг /21/
Росс Тюрнбулл – хаалгач – Англи /22/
Даньель Старриж – довтлогч – Англи /23/
Неманья Матич – хагас хамгаалагч – Серби /24/
Жон Терри /багийн ахлагч/ – хамгаалагч – Англи /26/
Рис Тейлор – хаалгач – Уейлс /30/
Алекс – хамгаалагч – Бразил /33/
Жулиано Беллетти – хамгаалагч – Бразил /35/
Николья Анелька – довтлогч – Франц /39/
Энрике Иларьо – хаалгач – Португаль /40/
Сэм Хатчинсон – хамгаалагч – Англи /41/
Жеффри Брума – хамгаалагч – Голланд /43/
Гаэль Какута – довтлогч – Франц /44/
Фабио Борини – довтлогч – Итали /45/
Якобо Сала – хагас хамгаалагч – Итали /46/
Никки Ахамед – хагас хамгаалагч – Шри Ланка /47/
Даньель Филлискирк – довтлогч – Англи /48/
Ян Себек – хаалгач – Чех – /50/
Жош МакИчран – хагас хамгаалагч – Англи /51/
Патрик ван Аанхолтд – хамгаалагч – Голланд /52/
lha 2010-03-14 124.158.69.241
hairtai shuu chelseadee
fuck off chelsea 2010-03-14 220.255.7.171
Really great English clubs Liverpool ManU Arsenal 3 l bdag Chelsea bol zavsariin hulgaich bag Tomuud gendehed titmiig n hulgaildag ochyyhen hulgai hiigchdiin bag Ene jilees Chealsea suragchgyi bolno
Monhoo 2010-03-14 203.91.112.99
chelsea bag gou shuu holbombog uz ehelsneesee hoish demjlee itgel daaj yvna daa oshoo ih amjilt gargana gej garganaa manai bag chelsea giin buh toglogch goy shuu
Monhoo 2010-03-14 203.91.112.99
chelsea bag gou shuu holbombog uz ehelsneesee hoish demjlee itgel daaj yvna daa oshoo ih amjilt gargana gej garganaa manai bag chelsea giin buh toglogch goy shuu
beke 2010-03-14 202.179.10.74
chelea mandan badrag
drogba 2010-03-14 182.160.12.143
chelsea goe sh vv fermer liigt tvrvvlen busad bag ** **
buyanjargal 2010-03-14 195.98.185.132
end janpranko zola -n ner alga bna tuuniig lampard-aas omnoh chelsea-giin buh tsag ueiin hamgiin shildeg togologch gedeg yum bn lee 90-d onii dunduur zola-l chelsea-g chirj yavsan gedeg yum bn lee
buyanjargal 2010-03-14 195.98.185.132
end janpranko zola -n ner alga bna tuuniig lampard-aas omnoh chelsea-giin buh tsag ueiin hamgiin shildeg togologch gedeg yum bn lee 90-d onii dunduur zola-l chelsea-g chirj yavsan gedeg yum bn lee
lampard 2010-03-14 182.160.11.32
chelsea delhiin ehnii 5 t oron gej chelsea giin hugjuun demjigch bi bodoj bn chelsea barco manu real madrid liverpool gesen baguud iig bodoj bn chelsea ene jil FA cup Primer leagut turuuluh bolno gej naidaj bn FRANkh Lampard DRogba sak shuu ene jil moluda sain bn aa teriig hench zogsooj chadahgui bas Jcole bitgii zaraasai ivanovich hudaldaj avsan ni sain shuu serbi ireeduudei huuhed bn lee
drogba 2010-03-14 124.158.64.217
manai bag goe shde busad bag chaashaa z**l z**l kkkk
barca 2010-03-14 202.179.22.234
mongolooroo unshsan chin bur oilgomjtoi bn iluu ihiig oruularai ter tusmaa BARCELONA bagiin tuhai medeelel nen turuund oruulana gej naidaj baina shuu
DROGBA 2010-03-14 202.70.36.227
hahahaha 1 ni CHELSEA
manlai 2010-03-14 202.131.226.98
saihan medeelel baina ene turliin medeelel olniig oruulaarai
AZ 2010-03-14 68.146.78.209
Chelsea сүүлийн 10-аад жил Европын хөл бөмбөгийн талбайг чимсэн нь үнэн шүү Абрамовичийн оруулсан тэр их хөрөнгө энэ багийг Аваргуудийн Лигийн аварга болгож чадаагүй л байна Аливаа багийн алдар нэр гавьяа нь ямагт түрүүлсэн багт л оногдон түүхэнд үлддэг Дэлхийн аваргын шигшээд Унгар Чехословак багуудыг тоглож байсан гэдгийг хөл бөмбөгийн дундаж мэдлэгтэй хүмүүс дуулаад бараг л гайхдаг Энэ сайн баг эд үе дээрээ алдарын тавцанд гарах боломжоо үгүй хийсэн болохоор June-ийн санаа зовдог нь маш ухаалаг явдал
JUNE 2010-03-14 127.0.0.1
BI CHELSEA-N HUGJUUN DEMJIGJ ENE UNEHEER SN BAG SHUU BI 1 ZUID JOOHON SANAA ZOVJ BNA ENE BOL ERUNHIIDUU MANAI CHELSEA HUGSHIRCH BGAA TM BISH ERHEMB CHELSEA-N PANATUUDAA
chelsea 2010-03-14 127.0.0.1
chelsea bol vneher shildeg ni sh dee manchester muu khus barca muu nohoi tsaralsan amitad ym baij
Chelsea d11 2010-03-14 127.0.0.1
hooe ene busad bagiin demjigched oorsdiinh ni bag chelsea-g barahgui bolhoor so so ym bicheed baih ymaa Manu chelsea-g bardgui za liverpooltei yriad baih ym baihgui Arsenal gej bag yr ni baigaa ymuu daa Barca bol manai bagiig hojooguishdee zugeer l ailiin talbai deer gool hiisen gej l garch irsenshd turuu jil intertei hiisen toglolt bol manai zugeer l bertlees bolson ym za
manu 2010-03-14 127.0.0.1
oros bayan avsanaas khoish sain toglogchidiig engneendee negtgej saijirsan bagshdee dandaa oduud l baidiishdee yg l real madrid shig munguur zodoj sain toglogchid avchikhsan ene ch ur dungee ugch l
baigaa guus kidink avakhaas umnu chelseagiinkhan yaj khoorondoo
uraltsdag bailaa ylanguya drogba ballack 2 guus kidink irenguutee
bagiin uur amisgaliig uurchilsun ni ur dungee ugsun gej bodjiino
odoo bol chelseagiin uur amisgal khetsuu baigaa tiim uchraas ted ene
jil yu ch khiij chadakhgui manu tai khiikh togloltiig kharj l baiy
etsest ni bumbug buurunkhii shuudee
real fanat (chelsea) 2010-03-14 127.0.0.1
AZ-d andaa unen zov chelsea uneheer sain bag sain ch shildeg toglogchidtoi sainch bureldhuuntei
”AZ-d”-d 2010-03-14 127.0.0.1
bi milaniig demjdegldee barca ch yag aznii bag bish yumaa ter toglolt deer l muuhai aztai goal hiij chelseag hojson tuunees bol manu-g finald nyalga shaagaa bizdee ilt davuu l hojsondog harin yag odoogin bdalaar barca chelsea 2 l neg hoyort bichigdeh bhdaa
AZ-d 2010-03-14 127.0.0.1
Odoo uyiin super bag chi yu geed h*****d bgan be Chelseagiin hajuud Barca bol aznii bag Chelsea-d yaaj hojigdoj bgad gants aziin gooloor hojoo bilee ternees hoish Barca gej humuus oriltsogooh bolson Manu bol suuri saitai gehdee l Cheslea-g barahgui Liverpool-g bol hezee ch gargadaggui bag daa Yaah argagui ene uyiin super bag Hulbugbug medehgui bol comment bitgii bichee huuhedee Ene tsagiin NO1 bag shuu dee
AZ 2010-03-14 127.0.0.1
Chelsea 1954 ond premier-t ulsiinhaa avargaar 1 turuuleed suuld 2 udaa turuulsen bag Cup winners cup gej neg temtseen baij bgaad bolchihson yum Ene tsomiig harin 2 udaa avsan baih shuu Uuruur Europiin tavtsand gargasan amjilt haraahan ugui baigaa Yun super bag baih ve dee champions league-d turuulj baij l elit baguudiin zindaand ug ni ocmoor yum Abramovich avsanii daraa sanhuu ni sergej sain toglogch nar irj olnii anhaaraliig tataj chadsan Soccer sonirhdog huuchnii garuudiin huvid bol Chelsea bol dundaj l neg sain bag