“Хүмүүс намайг шүүгчээр минь хайрлаж, хардаг болсон" | News.MN

“Хүмүүс намайг шүүгчээр минь хайрлаж, хардаг болсон"

“Хүмүүс намайг шүүгчээр минь хайрлаж, хардаг болсон"

“Хүмүүс намайг шүүгчээр минь хайрлаж, хардаг болсон"

Сонгодог урлагийг хийл хөгжмөөр дамжуулан олонд таниулсан хүн бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Тэрбээр эрхэмсэг дүр төрх, донжтой яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг нэгэн.

Сүүлийн жилүүдэд Монголын нэр хүндтэй телевизийн шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллах болсон тэрбээр кино урлагт ч хүч сориод амжсан. Хийлч бүсгүй энэ удаа “Боловсрол суваг” телеизийн цоо шинэ шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Хөл хорио тогтоосон хэдий ч шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон гэж дуулсан.  Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Миний хувьд өнгөрөгч 2019 онд шинэ цомгийнхоо ажилд орчихсон байсан. Одоо тэр ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Бидний ажлын онцлог хөл хориотой шууд хамааралтай биш л дээ. Яахав тоглолт л хийх боломжгүй болчихож байгаа юм. Бусдаараа бол уран бүтээл дээрээ төвлөрч, суух алтан үе минь таарч байна даа.

-Тав дахь цомог бил үү?

-Тийм. Энэ удаагийн цомогт маань цоо шинэ уран бүтээлүүд багтаж байгаа. Монголын сонгодог урлагт хүчин зүтгэж яваа хүний хувьд хийл хөгжмийн шинэ бүтээлүүдийн тоог олшруулах зорилтыг тавиад байна. Одоо бидний мэдэхээр “Хэнтийн өндөр ууланд”,  “Ардын хоёр дууны найруулга” гээд хийл хөгжимд зориулсан хэдхэн тооны бүтээл бий. Энэ урын санг өөрийнхөө уран бүтээлээр арвижуулж, сонгодог урлагтаа багахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьж байна. Миний продюсерээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун ах маань ажиллаж байгаа. Мөн Хөгжим бүжгийн дунд сургуульд /Монгол Улсын консерватори/ суралцаж, төгссөн сайхан уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

-Шинэ цомогт нь хэчнээн уран бүтээл багтсан бэ?

-Эхнээсээ шинэ уран бүтээлүүдээ олны хүртээл болгож байна. Шинэ цомогт маань 10 орчим уран бүтээл багтсан. Аюулт өвчнөөс шалтгаалан тодорхой цаг хугацаа хэлэхийн аргагүй. Хөл хорио тогтоосон энэ үед гадуур их яваад байж болохгүй шүү дээ. Уран бүтээлч хүн үргэлж зөв үлгэр дууриалал байх ёстой. Ямар ч байсан нэг нэгээр нь уран бүтээлээ хийсээр байна. Ер нь сайн уран бүтээл хийхийн тулд их дуншдаг.

-Таныг нэг телевизийн шоуны шүүгчээр дахин ажиллаж байгаа гэж сонссон. Шоу нэвтрүүлгийн шүүгчээр дахин ажиллах саналыг хэрхэн хүлээж авав?

– “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгээс хойш хүмүүс намайг шүүгчээр минь их хайрлаж, хардаг болсон. Шүүгч хийнэ гэдэг бас их мэдрэмж шаарддаг ажил. Мөн дээрээс нь тухайн хүн өөрөө авьяастай байж бусдын авьяасыг тодруулна шүү дээ. Одоо шүүгчээр ажиллах “Бурхны авралаар чи ирлээ” телевизийн шоу маань тэр чигтээ цэнгээнт, уран сэтгэмжийн төрлийн шоу нэвтрүүлэг л дээ. Үзэгчид манай шоуг үзээд бүх алжаал ядаргаагаа тайлах болно. Тус нэвтрүүлгийг Австралийн “Working Dog Productions” компани анх 2006 онд бүтээж байсан. Өдгөө дэлхийн 20 гаруй улсад амжилттай зохиож, үзэгчдэд хүргэсэн юм билээ.

Миний хувьд уран сэтгэмжийн шоуг шүүнэ ч гэж юу байхав. Надтай хамт Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан шүүнэ. Миний хувьд шоуны оролцогчдыг шүүх нь гол зорилго биш. Тэр шоунд өнгө нэмж, мэдрэмжтэй байж, хөгжилдөх нь л чухал. Үндэсний тэргүүлэх контентуудыг бэлтгэдэг “Боловсрол суваг” телевизээс хамтран ажиллах санал тавьсанд баяртай байгаа. Уг шоунд энгийн оролцогчдоос гадна зарим тохиолдолд мэргэжлийн уран бүтээлчид ч оролцоно. Уг шоунд олны танил хүмүүс оролцон хэний ч таамаглаж, мэдэхгүй тайз руу хаалга татан ороод тухайн үедээ жүжиглэх даалгавар авдаг. Дугаар болгон дээр гурван оролцогч оролцоно. Сүүлийн үед жүжигчидтэй их л ойрхон ажиллаж байна. Үзэгчид өмнө нь дандаа бэлдсэн контент үздэг байсан бол энэ удаа огт өөр байх болно.

-Өмнөх “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр яагаад ажиллахаа больсон юм бэ?

-Миний хувьд “Авьяаслаг монголчууд” хэмээх үндэсний шилдэг контентын нэг хэсэг болсондоо баяртай байдаг. Уг шоу нэвтрүүлгийн шүүгчээр хоёр жил ажилласан. Гурав дахь жилээс нь зохион байгуулагчдын зүгээс үндсэн шүүгчдээ солих шаардлагыг тавьсан юм билээ. Тэгээд л би шүүгчийн байраа тавьж өгсөн.

Харин энэ удаа “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид надад хамтран ажиллах санал тавихад дуртай хүлээн авсан. Телевизээ их санасан байна. Хөл хорио тогтоосон энэ цаг үед шүүгчээр ажиллах санал тавьсан учраас зөвшөөрсөн.

Манай шоунд саяхан Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг оролцох үеэрээ “Аюулт өвчний улмаас бүх тэмцээн хойшлогдсон учраас тэмцээн л байвал юу ч хамаагүй тэмцээнд оръё” гэж бодоод хүрээд ирлээ” гэж хошигнож байсан. “Монгол HD”, “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид Монголдоо тэргүүлэх контентуудыг хийж чадаж байна.

-Бас түүхэн кинонд тоглосон шүү дээ?

-Би бол сонгодог урлагийн хүн шүү дээ. Кино урлагаас хол байсан гэж хэлж болно. Анх кинонд тоглосон учраас бэрхшээлтэй зүйл олон гарсан. Миний хувьд одоогийн ажил маань хар багаас надад суучихсан, мэргэжлийн хамгийн өндөр түвшинд гаргаж ирдэг. Миний хувьд кино урлагт хүч сориход амар байсангүй.

Хүмүүс жүжигчин гэхээр л үзэгчдийг уйлуулж эсвэл инээлгэдэг, хэн хүний хийж болох ажил юм шиг хөнгөн ойлгодог. Би ч гэсэн тийм бодолтой байсан. Харин жүжигчидтэй ойрхон ажиллаад ирэхээр хүний дотоод сэтгэлийн мөн чанар дээр тулгуурлаж дүрээ гаргаж ирдэг үнэхээр сайхан мэргэжил болохыг ойлгосон. Залуу насны гал дөлөөр гэдэг шиг ид сайхан байгаа дээрээ нэг дорвитой кинонд дүрээ үлдээчихье гэж бодож байсан.

Түүхэн “2000” уран сайхны киноны хувьд яг тийм байсан учраас монгол хатны дүрд тоглосон. Миний амьдралд үнэхээр мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн. Надад кинонд тоглох санал дахин ирвэл зохиолтой нь танилцаж үзнэ. Хүнд зохих дүр, зохихгүй дүр гэж байдаг шүү дээ. Ер нь би аливаа саналыг уран бүтээлч сэтгэлгээгээр хүлээж авдаг.

“Deegii’s music school” хөгжмийн сургуулиа ажиллуулж байгаа юу?

-Хөгжмийн сургууль маань хөл хорио тогтоосонтой холбоотойгоор түр хаагдаад байсан боловч одоо хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Хөл хорионы үед гэртээ байгаа хүүхдүүдийн хувьд ганцаардах, найз нөхөдтэйгөө уулзаж чадахгүй байгаа учраас энэ үед хөгжмийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх сайхан боломж гарч байна. Бидний зүгээс ариун цэврийн өндөр түвшинд сурагчдаа хүлээн авч, хийл, төгөлдөр хуур, морин хуур, гитар хөгжмийн сургалтаа явуулж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-11 185.220.101.42

!!!!! Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-11 64.119.20.152

Saihan emegtei shuu amjilt

Avatar

Зочин 2020-05-11 202.126.89.211

Энд дандаа малчид сэтгэгдлээ бичсэн бна

Avatar

зочин 2020-05-11 103.26.193.125

шүүлтүүр багатай мөртлөө их мөнгө өгдөг сонин шоу бн лээ. гэхдээ яахавдээ ялагч болоод авч бгаад нь баяр хүргэх нь зөв.

Avatar

монгол эмэгтэй 2020-05-11 103.50.207.150

Дээгий нээлттэй гоё бүсгүй шүү мундаг…

Avatar

Zochin 2020-05-11 202.126.92.2

Haha, uneheer tegej hardag bolu. yuu l bol. bie ch avch yavj chadahgui, hen bsnaa ch martsan, joohon bolovsroltoi bolson bol ingej bhgui bsan bh. ergelzej bn.

Avatar

Dan 2020-05-11 202.126.89.52

Olon buduuleg nad zaxin soyolgui medeleg bolovsrol nimgentei mongolchudin dundax classic hugjim toglodog tsuun heden humuunii negee. Xaranxui buduleg niigemd bh neg talara hetsuu l yum……

Avatar

ZOCH 2020-05-11 64.119.27.202

Mongolchuudiig doosh hiisen !!! hugiin gar gadaad er uvur damjsan y****n !!!

Avatar

Зочин 2020-05-11 202.126.89.227

Ямар их хөгшрөө вэ
Одоо өнгө нэмэж чадахаа ч больж дээ
Гоё харагдах гэж яддаг байж билээ

Avatar

HAIRTAI SHUU HA HA HE HE HO HO HU HU 2020-05-11 66.181.178.178

za za hairlagdah geed ynz bureer orolddog bsan,usee husuulaad,shaldan hogjim toglood lambugain nulimas shig jujig toglood bsan,mongol erchuudee doosh hiigeed halter saltaag tsav tsagaan geed bsan,zovhon gahts ayziig ulig boltol ni toglood 1 heseg bhan manargasan tegej tegej odoo 1 uchiraa olj bgaa umdaguudaa chinii bodloor ,hicheegeereedee,mongolchuud ondort orgoj bgaad martchihdag tal bii shuu tegvel change unana,ter show-g hun amiin 9% uzdeg gesen sudalgaa bdag tegeheer 9% ni hairtail gej uu?

Avatar

Авьяастай, ухаанттай бүсгүй 2020-05-11 103.57.92.31

Дэгий авьяастай, мэдрэмжтэй бас ухаантай бүсгүй.
Нэг л тийм өөр өнцөг шүү Дэгий. Амжилт

Avatar

зочин 2020-05-11 202.21.100.210

Хошин шогийнхоны хийсэн шуо хошин шогийн л юм болноо доо

Avatar

Зочин 2020-05-11 202.9.46.18

Ха Ха өөрийгөө Их юм мэддэг гээд бодчихож. Хүнийг Багш хүн шүүдэг болохоос хөгжимчин хүн шүүдэггүй юм. Бас өндөр ёс суратахууны соёлтой байж шүүгч болох хэрэгтэй.

Avatar

Уншигч 2020-05-11 66.181.166.134

За яахав дээ зайлуул, Мэдлэг боловсрол гэж байхгүй шүү дээ. Хийл тоглохоо сөөр юм мэдэхгүй, чадахгүй шүү дээ. тэгээд бас олигтой хийлч мөн юмуу. Техник энэ тэрийг нь яривал бусад монголын хийлчдээс онцгойроод байсан юм байхгүй дээ. Дэлхийд хэмжээнд ярих юм бол ёстой нусан б** даа!!!!!! Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг л юм болох юм.

Avatar

Nara 2020-05-11 202.21.103.14

Яана даа ийм хүмүүс. Сайныг дуулах чих, сайхныг харах нүд заяагаасай билээ дээ. Монголдоо ч гэсэн хүнд үнэлэгдэх, тоогдох, татах юм хийсэн бол болж л байна. Өөрөө хүн рүү дайрахаас өөр юу хийсэн хүн бэ дээ, Дэлхийд гайхагдах юм хийгээд түүнийг чинь мэдээгүй байгаа бол түүнийгээ л хуваалц л даа. Таныг магтья

Avatar

Уншигч 2020-05-11 66.181.166.134

Яасан үнэнийг нь хэлсэн чинь таалагдахгүй байна уу? Хийлчийн захиалгаар бичээд байна уу эсвэл өөрөө өөрийгөө өмөөрөөд бичээд байна уу????

Avatar

Зочин 2020-05-11 202.126.89.211

Хийлчийн хувьд сайн хийлч.Боловсрол гэвэл дажгүй гэж сонссон юм бна.Ямар ч байсан өгсөн нотыг тоглочино,англиар сайн ярьчина,чөдөөт сэтгэлгээтэй тийм л бүсгүй.Бусад хийлчид ч гэсэн соло тоглох нь нээлттэй шт.Чам шиг мал аж ахуйн ажилтнаас хол илүү.

Avatar

Gold digger 2020-05-11 98.253.30.34

Yag unendee hun shuuheer hemjeenii gar mun uu. Hogjim togldogooroo bish MGL d irsen gadnii mongotoi ovgochuudiig duusgasnaaraa iluu tanigdsan bh. MGL gold digger.

Avatar

Зочин 2020-05-11 202.9.40.130

Энэ нэг намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэсэн гуя хасаа гаргасан хүүхэн бнаа.

Avatar

Зочин 2020-05-11 66.181.181.108

гадаад эрийн баастай гүзээнд дуртай сээтэгнүүр бас с***р матар

Avatar

Kk 2020-05-11 103.57.95.32

Aimar hugshirchee het zaluujih geed nasandaa nambaihgui ingeheer ulam ingej ovor nemdeg bhaa

Avatar

Зочин 2020-05-11 192.82.71.63

я***н ШИГ, ТЭР НӨХРӨӨ БИТГИЙ ИНГЭЖ ГУТАА Л ДАА.

Avatar

Za za tsaashaa 2020-05-11 202.55.188.87

Er neg iimerhuu gadaadiin devsger bolson garuudiig bitgii davraagaad bai .

Avatar

зочин 2020-05-11 49.0.144.68

Энэ авгай өөрийгөө урлагын том од гэж бодож сэрүүн зүүдэлдэг юм шиг байгаа юм. Том эндүүрэл

Avatar

Зочин 2020-05-11 103.212.116.160

bi bol muum l gej hardiishd haha

Avatar

Oyunbold arslan 2020-05-11 192.82.70.126

Mongol erchuudee bnga muuldag g****

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж