БАЯНГОЛ: Нэр дэвшигчдийн дунд ширүүн тулаан болно | News.MN

БАЯНГОЛ: Нэр дэвшигчдийн дунд ширүүн тулаан болно

БАЯНГОЛ: Нэр дэвшигчдийн дунд ширүүн тулаан болно

БАЯНГОЛ: Нэр дэвшигчдийн дунд ширүүн тулаан болно

NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 24-р  тойрог буюу Баянгол дүүргийг онцолж байна.


Баянгол дүүрэг өнгөрсөн сонгуулиар дөрвөн мандаттай байсан бол энэ удаад гурван мандаттай болсон.

2016 оны сонгуулиар МАН-аас А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, АН-аас С.Эрдэнэ нар УИХ-д сонгогдсон. Үе үеийн УИХ-ын сонгуулиудад Баянголчууд АН, МАН-ын аль алинд нь итгэл үзүүлж байжээ. 2016 оны сонгуулиар тус дүүргийнхэн МАН-ын гишүүдэд үнэмлэхүй итгэл үзүүлж, гурван мандат өгсөн. АН-ын дарга С.Эрдэнийн хувьд сүүлийн гурван УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт өвдөг шороодоогүй. Энэ ч утгаараа Баянгол дүүргийг С.Эрдэнэ “вангийн хошуу” гэгддэг.

2020 оны сонгуульд Баянголчууд хэнд гурван мандат өгөх нь нэр дэвшигчдээс шууд хамаарна.

МАН-аас тус тойрогт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэр дэвших нь тодорхой. Түүний хувьд Баянгол дүүрэгтэй эртний холбоотой. 2014 онд тус дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх, мөн НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч байсан гээд Баянголд хуучин хүн. Түүнийг намын дарга нь ногоон гэрлээр виз өгөх жагсаалтдаа оруулсан цөөхөн гишүүдийнх нь нэг.

УИХ-ын гишүүн А.Ундраад намын дарга нь дахин нэр дэвшүүлэх виз өгвөл тэрбээр мөн хуучин тойрогтоо нэр дэвшинэ. А.Ундраа гишүүн МАН-ын эмэгтэйчүүд дотроо чамгүй өндөр мэдлэгтэй, Гадаад хэргийн яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж, цөмийн энергийн чиглэлээр судалгаа хийж байсан гээд боловсролын зиндаагаар намдаа дээгүүр жагсана. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэл аманд бараг ороогүй учраас намын дарга нь дахин итгэл үзүүлэх болов уу.

Харин Өвөрхангайн угшилтай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд 2016 онд тойргоо нийслэл рүү сольж, Баянгол дүүргээс сонгогдсон. Тэрбээр энэ тойрогтоо дахин нэр дэвших эсэх нь тодорхой бус байна. Магадгүй нутагтаа хүч үзнэ гэх мэдээлэл бий.

Мөн МАН-аас энэ тойрогт нийслэлийн орлогч Ж.Батбаясгалан, Хассуурийн Ганхуяг нар нэр дэвшинэ.

Энэ тойрогт АН-аас С.Эрдэнэ, С.Одонтуяа, хуульч Д.Оросоо нар үзнэ. Уг нь  Х.Тэмүүжинг БГД-т нэр дэвших болов уу гэсэн таамаглал байсан ч тэрбээр Төв аймгаас нэр дэвшинэ. Түүний хувьд өмнө нь Баянгол дүүргээс УИХ-д сонгогдож байсан удаатай. Энэ удаад бууриа сэлгэх  нь ээ. Мөн тус тойрогт горилж байсан З.Энхболд Сүхбаатар дүүрэгт санаатай байгаа сурагтай.

Харин МАХН-аас Б.Тулга өрсөлдөх өндөр магадлалтай байна. Тэрбээр 2016 оны сонгуульд тус дүүрэгт хүч үзсэн.

Ерөнхийдөө Баянгол дүүрэг рүү  хүчтэй өрсөлдөгчдөө намууд илгээдэг билээ. Энэ удаагийн сонгууль ч бас ялгаагүй.

"Та бидний эвсэл”, Ж.Батзандангийн “Шинэ эвсэл” зэрэг нам, эвслийн нэр дэвшигч одоогоор тодроогүй байгаа.

Мөн бие даагчид намуудын нэр дэвшигчидтэй тулна. Бие дааж нэр дэвшихээр аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн дуучин Нара буюу М.Нарантуяа Баянголд дахин нэр дэвшинэ. Тэрбээр 2016 оны сонгуульд мөн бие дааж тус тойрогт өрсөлдсөн юм.

-2004-2008 Б.Мөнхтуяа /АН/, Р.Амаржаргал /Бие даагч/ Н.Энхбаяр /МАХН/Н.Энхбаяр /МАХН/

-2008-2012 Ц.Мөнх-Оргил /МАХН/ Х.Тэмүүжин /АН/, Д.Энхбат /Иргэний эвсэл/, С.Эрдэнэ /АН/,

-2012-2016 С.Эрдэнэ /АН/, С.Одонтуяа /АН/

-2016-2020 С.Эрдэнэ /АН/ Д.Лүндээжанцан /МАН/,Ж.Ганбаатбар /МАН/ А.Ундраа /МАН/

-2020?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б.ХОРОЛ 2020-05-07 43.242.243.108

БГД-с гарцаагүй сонгох гишүүн Лундаажанцан л байна. Энэ хүн Чимид гуайн дөрөө орох хуульч, төв санаатай, тулхтай хий нь гарсан, элдэв шуналгүй хүн. Одоогийн байгаа хууль шүүхийн завхрал дээд цэгтээ хүрсэн ийм цаг үед тулхтай хуульч / Шинэ үндсэн хуулийг эх барьж батлуулсан / хүн УИХ, ТӨРД ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙГ ХҮН БҮР УХААРАН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ ГЭЖ БАЯНГОЛЧУУДЫГ УРИАЛЖ БАЙНА.Лундаажанцан гишүүнийг дэмжицгээе

Avatar

visitor 2020-05-07 192.82.65.202

hodolmoriin undesnii namaas hun bhguin mu?? ene namaaas hen garsniig medmer bhiin ma

Avatar

Зочин 2020-05-07 110.50.166.225

Золжаргал гээд инженер мэргэжилтэй залуу дэвшиж байгаа. Ер нь энэ жил хөдөлмөрийн үндэсний намаас сонгосон нь зөв гэж бодож сууна даа.

Avatar

Зочин 2020-05-07 185.220.100.240

“` Эротик клубэд тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

iim uchirtaimaa, erdene shuud garna ldaa 2020-05-07 182.160.32.116

IIM UCHIRTAIMAA, UUR HUN GARCH IREED HUGSHCHUULIIG UNEGUI AMRAAHGUI, ULS ORON HUGJIL BHGUI, ADILHAN L IDNE, HARIN ERDENE N IDDEG CH GESEN BAYANGOL-D HUUHDIIN 2 EMLEG, AHMADIIN EMLEG BARICHLAA, BIDEND HUUHED HUGSHIUDUU HEVTUULEH EMLEG HEREGTEI, HARIN UUR HUN GARJ IREED JAVHLAN SHIG YU CH HIIHGUI SUUJ BGD DUUSNA SHDEE, BIDEND UNENDEE SONGOLT BHGUI LDEE, ERDENE YADAJ TUSLAAD BNA, ULS ORON HUGJUULEH, 30 GER BULIIG SHOROND HIIH HUN BHGUI GEES HOISH YAMAR CH YALGAA BHGUI

Avatar

БГД-ийн иргэн 2020-05-07 202.9.46.43

Харин тийм ээ. Яг л ийм байна. Ямар нэгэн тролл биш БГД-т амьдарч байгаа хүний хувьд бодит байдал яг л ийм байна.

Avatar

Зочин 2020-05-07 112.72.6.146

Баянголчууд минь шинэ залуу хүмүүсийг гаргаж ирцгээе. Луйварчин СЭрдэнэ хөгшин Лүндээ , нараар одоо юу хийхэв дээ. СЭрдэнэнийг дахиж улсын мөнгө идэж луйвардал гэж сонгохгүй одоо болоо.. Хэн ч гарсан Эрдэнэний хийснийг бараг илүү хийх байсан байх шүү.

Avatar

Зочин 2020-05-07 43.242.243.108

Лундаажанцан гишүүн УИХ-д байж байх хэрэгтэй хүн. Одоо юу хийхэв дээ гэсэн хүнтэй санал нийлэхгүй байна. Манай улсад л хөгширсөн гэж ярьдаг болохоос Япон зэрэг гадны хөгжилтэй улсуудад, хий нь гарсан, туршлагатай, өдий насны хүмүүсээ илүү их дэмжиж сонгосоор ирсэн, тэрийг бас баримтлах хэрэгтэй санагдана

Avatar

ЗОЧИН 2020-05-07 103.212.119.151

МАН-ын ГАНБААТАР АХМАДУУДЫЙГ ЦУГЛУУЛЖ ХООЛ УНД, ГУРИЛ БУДАА ӨГЧ СОНГУУЛЬД ХАХУУЛДДАГ, ГҮРИЛЫГ НЬ АВАХ ГЭЖ ХӨГШЧҮҮЛ ХУШУУРЧ ЧИХЭЛДЭН ХҮН ДАРАГДАЖ ҮХЭЖ БАЙСАН, ТҮҮНИЙГ СОНГОЖ БОЛОХГҮЙ, ОДОНТУЯА, ОРОСОО 2 ЗАСАГ ДАРГА, ЭРДЭНЭ 3 ДҮҮРЭГТ ИХ ЮМ ХИЙСЭН, ЭМНЭЛЭГ, СУРГУУЛИУД БАРЬСАН, ӨРГӨТГӨСӨН, ГУДАМЖ ТАЛБАЙН ТОХЬЖИЛТ ГЭЭД БУСАД ДҮҮРГЭЭС ИЛҮҮ АЖИЛ ХИЙСЭН, ЭДНУУС БОЛ ӨМНӨ СОНГОГДСОН МАН-ЫН 3-ААС МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХ ТАЛААСАА ХАВЬГҮЙ ИЛҮҮ, АН-ЫН 3-ЫГ БАГААР НЬ ДЭМЖИЦГЭЭЕ.

Avatar

zochin 2020-05-07 103.80.210.190

А.Ундраа гэж новшийн г***й юу хийсэн гэж дахиж дэвшиж байгаан.
Тэр Лүндээ өвөө одоо гэртээ ачаа хараад хэвтсэн нь дээх байхаа,

Avatar

Lkhagva 2020-05-07 150.129.140.23

Za tegeed todorhoi l um baina daa

Avatar

БГД-ийн иргэн 2020-05-07 202.9.47.117

АН-д өгөхөөс аргагүй… БГД-н эмнэлэг, ахмадын эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийг хараарай… УБ-н хэмжээнд эмнэлэг, халамжийн чиглэлээр хамгийн сайн нь БГД шүү… бас сургуулийн өргөтгөлүүд, гудамж талбайн тохижилт, зам талбай гээд БГД амьдрахад их таатай дүүрэг болж хөгжсөн шүү… энэ бүхэн АН-г багаар нь дэмжсэний үр дүн гэж хувьдаа бодож байна… Эрдэнэ-ийг уг нь сонгомооргүй л байна… гэхдээ үнэхээр өнгөрсөн хугацаанд Одонтуяа энэ 2 дүүрэгт их юм хийсэн…

Avatar

Зочин 2020-05-07 103.14.38.132

Үгүй дээ, шалгуур одоо хүлээж байна. Халдварт тахал өвчинд иймэрхүү бардам газрууд халдвар тарааж сүйрч байна. Тэр эмнэлэг, халамжийн газарт оноо өгөх цаг айсуй, бүү яар.

Avatar

Зочин 2020-05-07 202.131.245.34

зам талбайн тохижилт маш муу, явган хүн явах замгүй, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байхгүй

Avatar

Зочин 2020-05-07 202.131.245.34

хамгийн бохир заваан, гудамж талбайн тохижилт, ногоон байгууламж, цэцрлэгт хүрээлэн гэж байхгүй золбин газар болсон. салхилах, хүүхэд тоглуулах газар ч байхгүй

Avatar

зочин 2020-05-07 192.82.64.190

Ингээд л харахад сонгогчид нь хашираагүй, хаширах үгүй юм байна. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэж яасан үнэн үг вэ?

Avatar

болдоо 2020-05-07 202.126.88.37

АН -аа багаар нь дэмжинэ ээ … дүүрэгт маш их юм хийсэн ….

Avatar

Зочин 2020-05-07 192.82.70.113

Баянгол дүүргийнхэн АН-хас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ. Цэцэрлэг , сургууль, эмнэдэгийн байр , үйлчилгээ хүртээмжтэй сайн байгаа АН-ыг багаар нь сонгож , ажиллуулсан нь ийм үр дүнд хүрсэн байна.

Avatar

Зочин 2020-05-07 202.126.89.218

Ж.ганбаатар гэж биеээ тоосон,нүд ам нь эргэлдсэн галзууг ахиад 4 жил харах нь сдаа гэж.Энэ ньХүрэлсүхийн хамгийн эхний гарцаагүй 1 суудал авчрах сонголт гэхээр нам нь тэнэгүүдийн бөөгнөрөл.

Avatar

Зочин 2020-05-07 202.21.107.108

ЭРДЭНЭ ОДОО ШОРОНДОО ЖАНГАА ИДЭХ ЦАГ БОЛСОН…

Avatar

Зочин 2020-05-07 202.126.88.181

Naara boliosoi amtashsan heree 13 dahina gegcheer mungu avch sanal huvaahdaa mergeshijee

Avatar

БГ ын иргэн 2020-05-07 202.126.89.40

Вантан багаараа энэ жил өнжинөө ….. Энэ нь МАН гарна гэсэн үг биш тэр тусмаа Ундраа … 3 дахь сонголт хэрэгтэй … тэднийг урьж байна….

Avatar

zochin 2020-05-07 120.18.2.90

burhan mini guya erdeniin fraktsiig bolku shoo

Avatar

Болд 2020-05-07 103.26.194.206

Ганбаатараа сонгох байх манай баянголынхон
Мундаг удирдагч шүү амжилт

Avatar

Зочин 2020-05-07 203.91.115.55

АН гэж тарган муухай сэжгийн гахайнууд байнаа. Гахай эрдэнэ мэгж одонтуяа тоорой оросоо гэх мэт

Avatar

Зочин 2020-05-07 202.55.188.89

С. Эрдэнийг сонгоно. Манай дүүрэг дүүрэг ховор.

Avatar

Зочин 2020-05-07 182.160.0.90

Баянгол даруухан боловсрол төгс Ундрааг сонгоноо.

Avatar

Зочин 2020-05-07 202.126.89.89

Сонгууль гэдэг нь улс төрийн хүчнүүд тайван замаар сонгогчдын тусламжтайгаар төрийн эргэлт хийж засгийн эрхэнд гарах үйл явц юм шүүдээ. Сүүлийн 30 жилд манай ард түмэн- сонгогчид улс төрийн хүчнүүдийг тэдний хоосон амлалт , өчүүхэн бэлэг сэлт , авилга зэрэгт хууртан буруу сонголт хийснээр арай дээрдэж байсан эдийн засагаа , амьжиргааныхаа дээшлэлтийг алдаж , хохирсоор баячууд улам томорч ядуучуудийн тоо улам нэмэгдээд амьдрал нь улам доройтсоор байгаа нь туйлын харамсалтай байгаа шүү.

Avatar

Зочин 2020-05-07 103.212.116.16

Эрдэнэийг гаргаад байдаг малууд одоо нэг сэхээрээч. Наадах чинь та нарт их л бодож гурил будаа өгч, 1-2 амраагаа биз дээ. Тэглээ гээд та нарын амьдрал дээшилсэн үү? Энэ Монгол улс чинь авилга, луйврын үүр уурхай болчихоод ЕХ-ы хар жагсаалт, нөгөө алдарт саарал жагсаалт гээд ороогүй муу муухай юмгүй улс боллоо ш дээ.

Avatar

Зочин 2020-05-07 49.0.218.99

За баянголчууд минээ с.эрдэнэ гэдэг хүн л биш бол хэнч байсан хамаагүй шүү. Энэ шунал нь дээд цэгтээ хүрсэн амьтан санаа байвч энэ удаа сачий нь хүрэхгүй. Тэр өвөө лүндээ гуай бүүр хэрэггүйээ. Энэ 2 үеээ өнгөрөөсөн. Эрдэнэ бол баянголчууд биднийг боолоо гэж бодчихсон явдаг гэсэн. Яаршиг л бна. Одоо мэдлэг чадвартай залуучуудыг сонгоцгооёоо!!!!!!

Avatar

Зочин 2020-05-07 103.80.210.183

нохой сонгоод уячихаад харж суувал дээр шүү нөхдүүд ээ

Avatar

Зочин 2020-05-07 59.153.114.111

МАН АН 2 ЫГ ЗАЙЛУУЛНАА . ГАНБААТАР ЯАХАВ . С. ЭРДЭНЭ ФСДА 7 УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР . ЛҮНДЭЭ ТАГЦАГ ЗАЙЛ

Avatar

mongol 2020-05-07 59.153.87.251

bugd hereggui

Avatar

Зочин 2020-05-07 103.229.120.110

Ундраа бол юу ч хийгээгүй. Ганбаатар боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдлагуудын халаа сэлээнд оролцоод бужигнуулаад их хэцүү нөхөр юм. Лүндээ бүр сураг ч бхгүй. Эрдэнээс уйдсан. Энэ удаад шинэ залуу хүний төлөө өгнөө.

Avatar

Зочин 2020-05-07 202.131.245.34

Баянгол дүүргийнхний амьдарч буй орчин огт сайжирсан зүйлгүй, яг хуучнаараа, шороо тоос, хүнд ээлгүй, замбараагүй орчин. Дутуу баригдсан балгасууд, бохир заваан хүсний захууд, зөвшөөрөлгүй гаражууд, явган хүний зам дээр тавьсан машинууд, хороолол доторх автозамын 1-р эгнээнд тавьсан машинууд, хууль журам хэрэгждэгүй орчин, жил бүр ухаж төнхдөг ногоон байгууламж нэртэй чулуу шороо, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй уйтгартай саарал орчин, замбараагүй төлөвлөлтгүй баригдсан барилгууд,

Avatar

Zohin 2020-05-07 202.9.40.63

H I herald both, Duuhin, zohiolh hereggvi shvv mongolhuudaa ,

Avatar

Иргэн 2020-05-07 64.119.23.148

Манай дүүргийнхэн ЖДҮчин МАН-д саналаа өгөхгүй гэж шийдлээ Тэд төсвийн мөнгөөр биднийг яаж ч хахуулдаад нэмэргүй гэж хэлье ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж