БАЯНГОЛ: Нэр дэвшигчдийн дунд ширүүн тулаан болно

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

БАЯНГОЛ: Нэр дэвшигчдийн дунд ширүүн тулаан болно

БАЯНГОЛ: Нэр дэвшигчдийн дунд ширүүн тулаан болно

NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 24-р  тойрог буюу Баянгол дүүргийг онцолж байна.


Баянгол дүүрэг өнгөрсөн сонгуулиар дөрвөн мандаттай байсан бол энэ удаад гурван мандаттай болсон.

2016 оны сонгуулиар МАН-аас А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, АН-аас С.Эрдэнэ нар УИХ-д сонгогдсон. Үе үеийн УИХ-ын сонгуулиудад Баянголчууд АН, МАН-ын аль алинд нь итгэл үзүүлж байжээ. 2016 оны сонгуулиар тус дүүргийнхэн МАН-ын гишүүдэд үнэмлэхүй итгэл үзүүлж, гурван мандат өгсөн. АН-ын дарга С.Эрдэнийн хувьд сүүлийн гурван УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт өвдөг шороодоогүй. Энэ ч утгаараа Баянгол дүүргийг С.Эрдэнэ “вангийн хошуу” гэгддэг.

2020 оны сонгуульд Баянголчууд хэнд гурван мандат өгөх нь нэр дэвшигчдээс шууд хамаарна.

МАН-аас тус тойрогт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэр дэвших нь тодорхой. Түүний хувьд Баянгол дүүрэгтэй эртний холбоотой. 2014 онд тус дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх, мөн НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч байсан гээд Баянголд хуучин хүн. Түүнийг намын дарга нь ногоон гэрлээр виз өгөх жагсаалтдаа оруулсан цөөхөн гишүүдийнх нь нэг.

УИХ-ын гишүүн А.Ундраад намын дарга нь дахин нэр дэвшүүлэх виз өгвөл тэрбээр мөн хуучин тойрогтоо нэр дэвшинэ. А.Ундраа гишүүн МАН-ын эмэгтэйчүүд дотроо чамгүй өндөр мэдлэгтэй, Гадаад хэргийн яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж, цөмийн энергийн чиглэлээр судалгаа хийж байсан гээд боловсролын зиндаагаар намдаа дээгүүр жагсана. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэл аманд бараг ороогүй учраас намын дарга нь дахин итгэл үзүүлэх болов уу.

Харин Өвөрхангайн угшилтай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд 2016 онд тойргоо нийслэл рүү сольж, Баянгол дүүргээс сонгогдсон. Тэрбээр энэ тойрогтоо дахин нэр дэвших эсэх нь тодорхой бус байна. Магадгүй нутагтаа хүч үзнэ гэх мэдээлэл бий.

Мөн МАН-аас энэ тойрогт нийслэлийн орлогч Ж.Батбаясгалан, Хассуурийн Ганхуяг нар нэр дэвшинэ.

Энэ тойрогт АН-аас С.Эрдэнэ, С.Одонтуяа, хуульч Д.Оросоо нар үзнэ. Уг нь  Х.Тэмүүжинг БГД-т нэр дэвших болов уу гэсэн таамаглал байсан ч тэрбээр Төв аймгаас нэр дэвшинэ. Түүний хувьд өмнө нь Баянгол дүүргээс УИХ-д сонгогдож байсан удаатай. Энэ удаад бууриа сэлгэх  нь ээ. Мөн тус тойрогт горилж байсан З.Энхболд Сүхбаатар дүүрэгт санаатай байгаа сурагтай.

Харин МАХН-аас Б.Тулга өрсөлдөх өндөр магадлалтай байна. Тэрбээр 2016 оны сонгуульд тус дүүрэгт хүч үзсэн.

Ерөнхийдөө Баянгол дүүрэг рүү  хүчтэй өрсөлдөгчдөө намууд илгээдэг билээ. Энэ удаагийн сонгууль ч бас ялгаагүй.

"Та бидний эвсэл”, Ж.Батзандангийн “Шинэ эвсэл” зэрэг нам, эвслийн нэр дэвшигч одоогоор тодроогүй байгаа.

Мөн бие даагчид намуудын нэр дэвшигчидтэй тулна. Бие дааж нэр дэвшихээр аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн дуучин Нара буюу М.Нарантуяа Баянголд дахин нэр дэвшинэ. Тэрбээр 2016 оны сонгуульд мөн бие дааж тус тойрогт өрсөлдсөн юм.

-2004-2008 Б.Мөнхтуяа /АН/, Р.Амаржаргал /Бие даагч/ Н.Энхбаяр /МАХН/Н.Энхбаяр /МАХН/

-2008-2012 Ц.Мөнх-Оргил /МАХН/ Х.Тэмүүжин /АН/, Д.Энхбат /Иргэний эвсэл/, С.Эрдэнэ /АН/,

-2012-2016 С.Эрдэнэ /АН/, С.Одонтуяа /АН/

-2016-2020 С.Эрдэнэ /АН/ Д.Лүндээжанцан /МАН/,Ж.Ганбаатбар /МАН/ А.Ундраа /МАН/

-2020?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж