"Дээд шүүхээс бусад шүүхийн eрөнхий шүүгчийг Eрөнхийлөгч томилдог нь маш ноцтой" | News.MN

"Дээд шүүхээс бусад шүүхийн eрөнхий шүүгчийг Eрөнхийлөгч томилдог нь маш ноцтой"

"Дээд шүүхээс бусад шүүхийн eрөнхий шүүгчийг Eрөнхийлөгч томилдог нь маш ноцтой"

Шүүгчийн сонгон шалгаруулалт томилгооны асуудал сэдэвт хэлэлцүүлэг  өнөөдөр /2020.05.06/ боллоо. Ингээд  судлаачдын байр суурийг хүргэе.


 “ОЮУНЫ ИННОВАЦИ" ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СУДЛААЧ, ХУУЛЬЧ П.БАТТУЛГА:

-Шүүхийн хараат бус байдлыг хангах асуудал нь эцсийн дүндээ шүүгчийн томилгоотой шууд холбогддог. Ерөнхийдөө шүүгчийн сонгон шалгаруулалтын  үйл явцыг 1993-2012 он хүртэл хэсэгчлэн авч үзэж болно. Өөрөөр хэлбэл, 2012 онд шүүхийн багц хууль батлагдаж шүүгчийн сонгон шалгаруулалтад тодорхой хэмжээний өөрчлөлтүүд  орсон. 1993-2012 онд шүүгчийн сонгон шалгаруулалтад голлох үүрэгтэй оролцож байсан байгууллага бол шүүгчийн мэргэжлийн хороо байсан. Тус хороо нь шалгалт авсан тэнцсэн нэр дэвшигчдээс Шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/  нэр дэвшигчээ тодруулж Ерөнхийлөгчид санал болгодог байсан. 2012 онд шүүхийн  мэргэжлийн хорооны үнэлгээнээс гадна Монголын хуульчдын холбоо шүүгчид нэр дэвшигчдийн талаарх ур чадварын талаар дүгнэлт гаргадаг болсон.

ШЕЗ мөн нэр дэвшигчидтэй ганцаарчлан ярилцлага хийдэг шинэ зохицуулалт орж ирсэн.1993 оноос өнөөдрийг хүртэл шүүгчийг сонгон шалгаруулах арга ажиллагаа  нь арван удаа шинэчлэгдэн батлагдсан байна. Өөрчлөгдөх тутам л улам нарийн боловсронгуй болж байгаа гэж харж байна. Үүнд хамгийн гол маргаан дагуулаад байгаа нэг асуудал  нь ШЕЗ-өөс шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгох процесс дээр ойлгомжгүй, тодорхойгүй зүйл их гарч байна. Тухайлбал, хамгийн өндөр оноо авсан хүн яагаад шүүгч болсонгүй вэ, түүнээс бага оноо авсан хүн яагаад шүүгч болчхов гэхчлэн  хүмүүсээс хэл, ам их  гардаг. Хаа, хаанаа ийм ойлгомжгүй зүйл байгаад байна.

Дээрх асуудлыг зайлшгүй тодорхой болгох шаардлагатай.УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслөөс харахад өмнөх хуулийн зохицуулалтаас хэд, хэдэн зүйлийг хассан байна. Жишээлбэл, Монголын хуульчдын холбооноос шүүгчид нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг гаргадаг байсан процессыг бүхэлд нь хассан. ШЕЗ нэр дэвшигчидтэй ярилцлага хийдэг процессыг мөн хассан байна. Хамгийн сүүлд 2019 оны сүүлээр 2020 оны эхээр шүүгчдээс анкетын судалгаа авахад 275 шүүгчийн 48 хувь нь шүүгчийг томилохдоо ур чадвар туршлагаас өөр шалгуураар томилдог гэдэгтэй санал нийлсэн байсан.

МУИС-ИЙН БАГШ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР О.МӨНХСАЙХАН:

-Монгол Улсын Үндсэн хуулийн 49.4-т шүүгчийг хуульчдаас шилж сонгох үйл явцыг ШЕЗ гүйцэтгэнэ гээд маш тодорхой заасан. Гэтэл өнгөрсөн хугацаанд ШЕЗ энэ чиг үүргээ  өөрөө бие дааж дангаараа хэрэгжүүлэх бус тусдаа  мэргэжлийн хороо байгуулаад, тус хороо нь шалгалт авдаг болсон. Шалгалтаар хүмүүсийн байрыг  эрэмбэлээд нэрсээ ШЕЗ-д өгдөг. ШЕЗ тэдгээр нэрсэн дундаас мэргэжлийн хорооны эрэмбийг барихгүйгээр сонголт хийдэг. Үүнээс болоод янз бүрийн хардлага, сэрдлэг тасрахгүй байна. Олон улсад зөвхөн нэг байгууллага шүүгчийн сонгон шалгаруулах үйл явцад хяналтыг маш сайн  тавьж  хамгийн сайн шаардлага хангасан  хүнийг сонгодог.

Харин Монгол Улсад давхардсан хоёр байгууллага ажиллаж байгаа учраас  нэг бол мэргэжлийн хорооны шалгалтыг  процессын хувьд зөв, буруу гэдгийг ШЕЗ үнэлээд Ерөнхийлөгч рүү явуулах болчхож байгаа  юм. Гэтэл  энэ нь Үндсэн хуулиар хүлээсэн ШЕЗ-ийн үүрэг болон Үндсэн хууль зөрчигдөнө гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, шүүгч хэн байх вэ гэдэг гол шийдвэрийг мэргэжлийн хороо гаргах гээд байдаг. ШЕЗ нь шалгалт авсан хүмүүсээсээ ахиад сонгоно гэхээр яагаад мэргэжлийн хорооны эрэмбийг барихгүй байна вэ гэдэг асуулт гарч байна.

Үндсэн хуульд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг томилно гэсэн боловч харамсалтай нь монголын үе, үеийн Ерөнхийлөгч уг асуудалд үзэмжээрээ шүүгчдээс татгалзах асуудал маш ихээр гарч байна. Энэ зүй бус нөлөөллийг саармагжуулах хуулийн  зохицуулалт маш чухал. Ерөнхий  шүүгч, дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, сонгох талаар Үндсэн хуульд ямар ч зохицуулалт байхгүй. Энийг хууль тогтоогчид  бодлогоор шийднэ. Тэр дундаа дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрх Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар ерөөсөө олгогдоогүй. ШЕЗ-ийн дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог нь маш ноцтой. Ер нь шүүгчийн томилгоотой холбоотой эрх мэдлийг нэг субьектид хэт төвлөрүүлж хамаатуулах нь хамгийн аюултай. Тэр нь Ерөнхийлөгч, ЗГ, ШЕЗ-ийн альд нь ч  байж болохгүй” гэв.

ШEЗ-ИЙН ГИШҮҮНД УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ САНАЛ ОРДОГ НЬ ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА

Мөн "Оюуны инноваци" төвөөс шүүгчийн хараат бус байдлын судалгааг 2015 онд явуулсан бөгөөд судалгааны үр дүнд шүүгчийг сонгон шалгаруулах, томилохтой холбоотой санал зөвлөмжүүдийг гаргажээ.

Тухайлбал, өнөөдөр хэрэгжиж буй шүүгчийн сонгон шалгаруулалт төдийлөн үр дүнтэй, шударга байж чадахгүй байна гэж үзэж байна. Шүүгч сонгон шалгаруулах хэлэлцүүлэг нь хаалттай, олон нийтэд мэдээлдэг цахим хуудас дээрээ мэдээллээ тавьдаггүй гэх мэт олон зөрчил гардаг. Тиймээс судалгаанд оролцсон шүүгчдийн дийлэнх хувь нь шүүгчийг сонгон шалгаруулдаг ШEЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилж байгаа нь хараат бус байдлыг алдагдуулж байна гэж үзжээ. Мөн ШEЗ-ийн гишүүдийн тоо цөөн учир тоог нэмэх. ШEЗ-ийн гишүүнд Хууль зүйн сайдын буюу улс төрийн албан тушаалтны санал ордог нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж байна гэж үзжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 202.9.46.195

Нийгмийн хөгжил,ахуйгаа дагаад хүний ухамсар төлөвшил өөрчилөгдөх явц удаан бга учир зарим хэрэг маргааныг шүүхийн журамаар шийдэхээ болих хэргэтэйг өнгөрсөн 30 жил харууллаа ! Ж нь газрын болон захирааны зарим хэрэг маргааныг захиргааны журмаар зохицуулдаг ,шийдвэрлэдэг байвал цаг хугацаа хөрөнгө хүч хэмнэсэн зүйл болохсон !

Avatar

зочин 2020-05-06 202.126.89.103

Мөнхсайхан, чи үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт байсан байж юу гээд элийрээд байгаа юм бэ

Avatar

Зочин 2020-05-06 202.21.124.17

За үүнийг л шийдэх ёстой. Ерөнхийлөгч шүүхийн ямар ч томилгоонд оролцохгүй байх нь шүүхийг хараат бус, шударга болгох, Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байх хэрэгждэггүй зарчмыг хэрэгжүүлэхэд тус болно.

Avatar

ИРГЭН 2020-05-06 202.21.124.17

МАШ БУРУУ. ЕРӨӨСӨӨ ҮҮНЭЭС БОЛООД ШҮҮХ НЭГ ХҮНИЙ ГАРТ ОРЖ БАЙНА. ХАРААТ БУС БАЙДЛАА ХНГАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖ БАЙГАА. ЖЕНКО ШҮҮХИЙГ ӨС ХОНЗОН ТООЦОХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БАЙНА ГЭСЭН ЯРИА ОЛНЫ ДУНД БАЙГАА НЬ ОРТОЙ ШҮҮ ДЭЭ. ШҮҮХИЙН ХАРААТ БАЙДЛЫГ ХАНГАХЫН ТУЛД АРД ТҮМНИЙ ТОДОРХОЙ ТӨЛӨӨЛЛИЙН ТҮР ЗӨВЛӨЛ БУЙ БОДГОЖ ТҮҮНЭЭС НЭР ДЭВШҮҮЛЭН, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ СОНГОДОГ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ.

Avatar

уншигч 2020-05-06 66.181.169.116

ерөнхийлөгч шүүгчийг томилох маш буруу шүүхийн зөвлөл ч байдаг юмуу ямар байгууллага байдаг юм тэр нь доороосоо ярилцаад нэрээ дэш нь дэвшүүлж томилуулдаг баймаар нэг хүний мэдэлд өгнө гэдэг ардчилсан ёсонд огтоос нийцэхгүй

Avatar

Ккк 2020-05-06 122.201.24.252

Мөн сайхан гэгч багш Лүндэндоржоо ШЕЗ-ийн дарга байхад ярьж байхгүй яасийн. Бас нэг ёоёотой нөхөр дөө.

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

) Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-05-06 139.5.216.87

1998 оны намрын орой ардчилалын алтан хараацайнууд бааранд таарч эвгүй байдалд орцгоож маргалдаж байснаа сүүлдээ эвлэрцгээгээд шил юм ууцгааж байтал Зориг халамцуу гэхдээ та нар ардчилалыг буруу замаар эхлүүлсэн шүү гэж хэлж байхыг Элбэгээ өөдөөс андуурч харж суусан хүний хувьд намайг хэлж байна гэж дотроо өс санаад сүүлдээ Зоригыг өшөөгөө авахын тулд Бат үүлтэй хамт Булгантай нийлдэг байсны хувьд Хамтарч а******н хөлсөлж алуулсан.

Avatar

Махбал сулагдана 2020-05-06 185.220.100.252

Махбал гэх хүн алсан ялтан сонгуулийн дараа сулагдан. найз найзаа олдог гэж жонхууг хэзээч эрдэм мэдлэгтэй хүмүүс тойрохгүй алуурчид хулгайчид гэм хэрэгтэнгүүд тойрно.

Avatar

Махбал а******н 2020-05-06 185.220.100.252

Махбал алуурчинг цаазаар авсан цагт Монголын шүүх женкогийн үед овоо боллоо гэж үзье. Махбал дээр бүх юм харагдана. Махбал мэдээж барьцаа хийж байгаан мэдээж цагдаа алсан хэргийг махбал сайн мэддэг гэсэн дээ.

Avatar

Хуульч 2020-05-06 192.82.72.148

Шалгалт өгсөн онооны эрэмбээр шүүгчийг сонгох бас буруу. Шүүгчийн ажил бол мэдрэмж, хүн чанар, төлөвшил, тэвчээр г.м олон чанар шаарддаг. Хуулиа сайн мэддэг ч хэт сэтгэл хөдлөлтэй, эсхүл хаврын тэнгэр шиг ааштай, ямарч мэдрэмжгүй этгээд шүүгч болчихвол яах вэ. Тиймээс олон улсад 1рт хувь хүний төлөвшил, 2рт хуульчийн ур чадварыг нь харгалздаг байна.

Avatar

Зочин 2020-05-06 202.131.249.242

шалгалт ын агуулгад хууль, эрх зүйн мэдлэгээс гадна ёс зүй, зан төлвийг ярилцлага хийх, намтрыг нь судлах, тестээр шалгах багтдаг.

Avatar

Зочин 2020-05-06 192.82.67.252

элбэгдорж хонгилын шүүгч нарыг томилж байхад наад үгээ хэлж байхгүй яасан юм бэ?

Avatar

ББ 2020-05-06 66.181.185.72

Магадгүй хамгийн чухал зүйл байх шүү.

Avatar

sereeter 2020-05-06 59.153.85.88

Шүүгч нар шударга шүүх ямар ч сонирхол байхгүй болсон.баян хүн бага ял авна.ядуу хүн бараг бүх насаараа ял авна.Дарга нар идээчин уугаачид бол бараг шүүх дээр байсаар байгаад хэрэгсэх хугацаа нь дуусаад болоо.МАН ын хулгайчуудын гаргасан хууль нь тийм юм.

Avatar

Зочин 2020-05-06 192.82.67.252

элбэгдлржийн шүүхийн шинэчлэлийн үеэс л тийм болчихсон юм шүү дээ.

Avatar

sereeter 2020-05-06 59.153.85.88

Асуудлыг цагийг нь олж зөв сөхөж тавьсан байна. Шүүхээ шударга болгохыг дэмжиж байна. Жишэээ нь шүүх яагаад зам тээврийн яаманд хүний амь санаатайгаар хөнөөсөн Махвал гэгчийн хэргийг шийдэлгүй удаад байгаа нь шүүхийн шүүх шиг байж чадахгүй байгааг нотлоод байгаа бус уу.

Avatar

Зочин 2020-05-06 66.181.182.119

шүүгчийг хэн томилох нь гол бус шударга бус байна хуульд заасан ялыг нь өгдөг болох хэрэгтэй

Avatar

Иргэн 2020-05-06 192.82.72.225

Асуудлыг цагийг нь олж зөв сөхөж тавьсан байна. Шүүхээ шударга болгохыг дэмжиж байна. Жишэээ нь шүүх яагаад зам тээврийн яаманд хүний амь санаатайгаар хөнөөсөн Махвал гэгчийн хэргийг шийдэлгүй удаад байгаа нь шүүхийн шүүх шиг байж чадахгүй байгааг нотлоод байгаа бус уу.

Avatar

Иргэн 2020-05-06 192.82.72.225

Асуудлыг зөв сөхөж тавьсан байна.Сүүлийн үеийн байдлаас харахад шүүх засаглал маань үндсэндээ ерөнхийлөгчийн мэдлийн болсон юм уу гэж харагдахаар болж ганцхан жишээ дурьдахад Зам тээврийн яаманд санаатайгаар хүний амь хохироосон гэмт этгээд Махвал гэгчийн хэргийг одоо хүртэл шийдвэрлэхгүй, яагаад шийдвэрлэхгүй байгаа шалтгаанаа ч ямар нэг хэлбэрээр нийтэд мэдэгдэхгүй хойшлуулсаар байгаа нь манай шүүх засаглал гэмт этгээдүүдийн нөлөөнд орсон болов уу гэмээр ямар дорой байгааг харуулаад бг бус у

Avatar

Зочин 2020-05-06 203.91.115.43

тарвагадорж томилж байхад чи хаана байсан бэ? ямаа?

Avatar

Зочин 2020-05-06 192.82.75.133

Хуульчдыг бэлтгэж буй сургууль нь ч багш ухаантай хэдэн нөхөд нь огт шаардлага хангахгүй учраас олигтой хүн эндээс гарахгүй.иргэдээс шүүгч байж болох шудрага иргэдийг иргэдээр сонгуул.

Avatar

жанхуу шүүхийг атгаж байна. 2020-05-06 64.119.23.254

хүмүүс тарвага л гэх юм, яг одоо жанхуугийн шүүгчид л байгаа ш дээ. шүүх шударга бус буруутан нь хулгайч жанхууд байгаа болно.

Avatar

Монголын шүүх ч гэж дээ 2020-05-06 64.119.18.206

Одоо тарвагын тавьсан шүүгч нар байгаа

Avatar

Зочин 2020-05-06 66.181.185.187

мөнхсайхан буруу ярих юм даа

Avatar

Зочин 2020-05-06 139.5.216.87

Элбэгдорж хятадад талтай байдаг нь хэргээ нуухын тулд

Avatar

Лав өмнөх Ерөнхийлөгчийн томилгоо аймаар 2020-05-06 64.119.18.206

Лав өмнөх Ерөнхийлөгчийн томилгоо аймаар томилгоо байсан. Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа согтуу машин барьж яваад хөдөөний малчны оюутан охин дайрч алсан хүнийг ШЕЗ-ийн даргаар тавьсан. Тэгээд шүүгчид ерөнхийдөө манай салбар дээр дооргүй завхарч байгаа юм байна гэдгийг ойлгосон. Бүгд энэ албан дээр байгаа дээрээ амжаад идээд авъя гэж боддог болчихсон. Нөгөө гэмт хэргээ шүүхээр цайруулж авсан дарга нь ч шүүгч нартаа үг хэлж чадахаа больсон. Тэгээд Монголын шүүх үнэхээр ялзарсан газар болоод байна

Avatar

Иргэн 2020-05-06 103.26.195.67

Харин ч тэр хзний ачаар шүүхэд чинь гэрэл гэгээ орсон байх шүү. Шүүхийн шинэтгэл түүний санначилга байсан нь бас нуух араггүй үнэн шүү. Зорилгоо биелүүлж хавхуулаа авч чадаагүй зарим шүүгчид ийм юм бичихээ болимоор юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж