Рон Артест ахин нэрээ өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.06-нд нийтлэгдсэн

Рон Артест ахин нэрээ өөрчилжээ

Рон Артест ахин нэрээ өөрчилжээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн чанга залуусын нэг байсан Рон Артест өөрийн нэрээ ахин өөрчилснөө зарлажээ. Тэрбээр өнгөрөгч Даваа гаригт Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч Дэнни Грийний санаачлан хэрэгжүүлдэг “Inside the Green Room” нэвтрүүлэгт орохдоо өөрийнхөө нэрийг Метта Сандифорд-Артест хэмээн өөрчилсөн тухайгаа олон нийтэд ил болгожээ.

Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “ Уорлд Пис нэртэй хийсэн анхны тоглолтондоо би ‘энэ бол хамгийн тэнэг зүйл’ гэж бодож байсан. 2011 онд намайг сэлгээнээс гарч тоглоход хүмүүс ‘Метта Уорлд Пис’ гэж дуудсан л даа. Тэр үед би халаалтын хувцсаа тайлахыг хүсээгүй. Үнэхээр ичиж, зовмоор байсан. Тэгээд л өмсгөлийн ар дээрх нэрээ солих тухай бодсон нь хүмүүст таалагдсан. Гэхдээ одоо би гэрлэсэн учир миний нэр Метта Сандифорд-Артест. Үнэндээ эхнэрийнхээ нэрийн төгсгөлийг авчихсан юм” хэмээжээ.

Түүний эхнэрийн нэрийг Маяа Сандифорд гэдэг

Метта Сандифорд-Артестын жинхэнэ нэрийг Рон Артест гэдэг бөгөөд тэрбээр NBA-д тоглох хугацаандаа нэрээ өөрчлөн Метта Уорлд Пис болгосон бол дараа нь Хятадын сагсан бөмбөгийн лигт тоглохдоо “Пандагийн найз” болгож байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж