Хойд Солонгосын эрх баригчид нийслэл Пёньяны олон улсын нисэх онгоцны буудлын орчимд барьж буй шинэ байгууламжийн барилгын ажил дуусах шатандаа орсон талаар АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв /CSIS/ мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг байгууламжийг тив хоорондын баллистик пуужин харвахад ашиглаж магадгүй аж. CSIS-ийн мэргэжилтнүүд хиймэл дагуулуудаас авсан зургуудад хийсэн дүн шинжилгээнээс энэ байгууламж дээр тив хоорондын "Хвасон-15" баллистик пуужин болон бусад баллистик пуужинг байрлуулах боломжтой гэж дүгнэжээ.
Тус улс нь 2017 оны арваннэгдүгээр сард АНУ хүртэл тусах чадалтай, тив хоорондын "Хвасон-15" баллистик пуужин туршсан ба үүнээс хойш дахин ийм төрлийн пуужин туршаагүй юм.
Эх сурвалж: ABC
Холбоотой мэдээ