Г.Занданшатар: Оюун санааны хувьсал, соён гэгээрэл ус агаар мэт хэрэгтэй | News.MN

Г.Занданшатар: Оюун санааны хувьсал, соён гэгээрэл ус агаар мэт хэрэгтэй

Г.Занданшатар: Оюун санааны хувьсал, соён гэгээрэл ус агаар мэт хэрэгтэй

“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр /2020.05.06/  боллоо. Уг киноны нээлтэд урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх нар оролцсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон нийтийн баярын өдөр болгох хуулийг УИХ баталсан. Энэ өдөр баяр цэнгэл гэхээсээ илүү нийтээрээ буян номонд шамдан, мод тарьж,  ядарч зовсон нэгэндээ тусаа хүргэдэг , сайн сайхныг хийдэг өдөр байгаасай гэж хүсэж байна гэлээ.  Мөн оюун санааны хувьсал, соён гэгээрэл, энэрэл нигүүсэл ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ нийгэмд уг хууль болон энэхүү кино үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээлээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд гарч буй уг киног албан ёсны эрхтэйгээр эх орондоо гаргахад туслаж, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх, МҮОНТ-ийн хамт олон болон бүхий л хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж, нийгмийн соён гэгээрлийн тусын тулд хийж буй ажил гэдгийг онцоллоо. Мөн “Бурхан багш” олон ангит кино нь Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулагдан олны хүртээл болж байгааг БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх тодотголоо.

“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны кино 2020 оны 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ийн 1-р сувгаар гарах юм гэж  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-05-06 202.126.89.87

Цөмөөрөө гэгээрмээр л байна.. даанч 21 аймаг 360 гаруй сумд нь 100 жилийн өмнөхтэйгэ яг ижил юу ч өөрчлөгдөгүй цаг хугацаа зогссон мэт хаа сайгүй гунигтай дүнсийнэ…
Үргэлжлэл нь болох үр хүүхэд нь 100 жилийн өмнөх Цэдэнбалаа дурсаж сонгуульд нэрээ дэвшүүлэн аймаг сумдаар тэнэж санал гуйсан шиг явна…

Avatar

Зочин 2020-05-06 64.119.26.166

Гэгээрнэ гэж ярьж байгаа бол эхлээд тооцон бодох чадвартай болж үнэлэж сур. Үнэ цэнэ мэдэхгүйгээр шинжлэх ухаан урагшаа ахихгүй. Танин мэдэх үйл хэрэгт нотолгоо нэг бүрээр боломжийг олшруулан баталгаа гардаг. Баталгаа өөрөө танин мэдэх оюуны гэгээрэл юм. Монгол улс дан ганцхан нотолгоо баримт дээр суурилж улсынхаа хөгжлийг ярьж байна. Энэ бол зөвхөн нэг тохиолдолоос хэтрэхгүй. Нотолгоог олон болгож илүү өргөн хүрээнд баталгааг хийж явах шаардлагатай. Нотолгоо баталгаа хоёрыг хольж хутгахаа боль.

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

“ Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

зочин 2020-05-06 64.119.22.242

Өдөр бүр худлаа ярьж, хулгай хийж, бас ЖДҮ санг луйвардаж, хүчингийн хэрэгт холбогдож байгаа энэ хөөрхөн улс төрчид гэгээрнэ гэнээ, зүүдлээгүй л байгаа даа

Avatar

Зочин 2020-05-06 202.126.88.181

16r zuuny ueiin tuuhee unshlaa,sharyn shashin Mongol d orj irsnees hoish bid huchgui doroi uls bolsoon

Avatar

Тт 2020-05-06 202.9.40.102

чи өөрөө гэгээрсэн үү Хүрэлсүхтэй хамт Хадгаламж банкны 13 тэр бум төгрөгөөр казинод тоглосоноо ярилдаа

Avatar

Зочин 2020-05-06 66.181.184.177

гэгээрүүлэхээсээ өмнө улсаас улс төрчид хулгай хийдэгээ л больчих

Avatar

иргэн 2020-05-06 202.70.34.70

Cоён гэгээрэл гэхээс илүүгээр танин мэдэх, ухаж ойлгох гэсэн шинжлэх ухааны мэдлэгийг хөрсөнд буулгах ухагдахуун ойлголт хэрэгтэй юм даа, Энэ бол шашинтай ямар ч холбоогүй, түүний эсрэг гарч ирсэн ойлголт шүү. 17-18 дугаар зуунд шинжлэх ухаан хөгжөөд бурханы сургаал арай л биш юм байна, шинжлэх ухаанчаар асуудалд хандаж, ойлгож дагах хэрэгтэй юм гэсэн хувьсгал маягийн үзэгдлийн нөлөөгөөр гарч ирсэн ухагдахуун. Англи хэлний Enlightenment, Герман хэлний Aufklärung гэдэг үгийн жинхэнэ утга нь яг б

Avatar

иргэн 2020-05-06 202.70.34.70

гэгээрэх гэдэг төгсрөх бурханлиг ойлголтоос ялгаатай. Бурхан нас барчихлаа гэсэн Нитче-гийн Афоризм бол түүнийг үхсэн гээгүй, түүний хэлж ярьсан зүйл, сургааль нь худлаа байна, хүн бурханаас биш сармагчингаас үүсэлтэй юм байна, дэлхий ертөнцийг бурхан аврахгүй харин шинжлэх ухаанч мэдлэг мэдээлэл аврах юм байна, тиймээс бурхан байхгүй гэсэн санаа.

Avatar

Зочин 2020-05-06 66.181.161.94

Тэгэхдээ эхлээд луйварчид нь өөрсдийн хүсэлтээр зайлаад өгмөөр байна. Түүнээс луйварчид, авилгачид, казиночид нь бурхны сургаалийг рекламдаад явахаар чинь утгыг нь алдагдуулна. Луйварчин ч бас гэгээрч болох юм шүү дээ. Луйварчин гэгээрмэгцээ хүсэл шуналаасаа татгалзаж жишээ нь л гэхэд юуны өмнө төрөөс өөрийн хүсэлтээр зайлдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж