Ховд аймагт шатахууны үнэ буув | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ховд аймагт шатахууны үнэ буув

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Ховд аймагт шатахууны үнэ буув

Монгол Улсын засгийн  газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу алслагдсан бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг  төвийн  бүсийн  үнэтэй ойролцоо болгох  ажил  хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын  Засгийн газар, Уул уурхайн яам, газрын тосны газар, Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны үр дүнд эхний ээлжинд баруун аймгуудын шатахууны үнийг төвийн бүстэй ойролцоо түвшинд хүргэх ажил хийгдэж өчигдөр баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт шатахууны үнийг буурууллаа. Өнгөрсөн хугацаанд Ховд аймагт А80-1760 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 1580 төгрөг, АИ92-2090 төгрөгийн үнэтэй байсан бол 1690 төгрөг, АИ95- 2140 төгрөгийн үнэтэй байсан бол 1980 төгрөг дизель түлш 2090 төгрөгийн үнэтэй байсан бол 1820 төгрөг болж тус тус хямдраад байна. Энэ нь  эдийн засаг хүндэрсэн хүнд цаг үед нүдээ олсон шийдвэр болохоос гадна багагүй хэмнэлт гарч байгааг ховдчууд хэлж байв.

Бензин шатахууны үнэ 180-400 төгрөгөөр хямдарч байгаа нь  алслагдсан баруун аймгийн  иргэдийн  амьдралд  эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй юм. Ялангуяа хөдөө орон нутгийн  иргэдийн  хүсэн  хүлээж байсан  бас  эргэлзэж байсан асуудал ийнхүү жинхэнэ утгаараа биеллээ олж байгаа нь хөдөө орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн  санал санаачлагаас гадна   Шийдлийн Засгийн Газар шийдэх ёстой  асуудлаа шийдэж чадаж байгаагийн нэг тод жишээ болж байна.  Энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Баруун бүсийн ард иргэдийн олон жил хүсч мөрөөдөж байсан шатахууны  үнэ өнөөдөр бууж байна. Монгол орны баруун хязгаарт амьдарч буй иргэд  1500-2000 гаруй км-ийн алсад байна. Тэгсэн мөртлөө нийслэлийнхэнтэй ижил цалин авдаг, үнэтэй шатахуун хэрэглэж түүнийгээ дагасан үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах болдог нь баруун бүсийн иргэдэд  дарамт учруулдаг байсан. Үнийг бууруулснаар олон жилийн мөрөөдөл биеллээ олж Ховдынхны эдийн засагт эерэг нөлөө авчирна гэж бодож байна” гэв.

Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан “Энэ түүхэн шийдвэр манай аймгийн өрх бүрд ач холбогдол өгнө. Ховд аймаг 18 мянган өрхтэй 12 мянга гаруй автомашинтай, эдгээрээс Ховд хот 7 мянган өрхтэй таван  мянга гаруй автомашинтай байна. Нийт өрхийн 80 гаруй хувь нь машин техниктэй гэсэн үг.  Тиймээс айл бүрт хүрсэн энэхүү түүхэн шийдвэрийг гаргасан Монгол Улсын Засгийн газарт талархаж байна. Улс орон мөнгөтэй байхдаа ч ийм шийдвэр гаргаж чадаагүй. Харин мөнгөгүй үедээ ийм түүхэн шийдвэр гаргаж буйд талархаж буйгаа илэрхийлэв.  

Шатахууны үнийг буулгах нэг хэрэг. Буурсан хойно нь тогтвортой барих нь томоохон асуудал юм. Харин дэлхийн зах зээл дээр  нефтийн үнэ буурсан нь татварын бодлогоор шатахууны үнийг бууруулж цаашдаа тогтвортой байлгах боломж бүрдэж байгааг  Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлж байлаа.

Бараа таваарын үнэ болон амьдралын бусад өртөг зардал гагцхүү бензин шатахууны үнээс шууд хамаардаг.  Тэгвэл одоо  шатахууны үнийг дагаад хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглээний барааны болон бусад өртөг зардал буурах, буурдаггүй юмаа гэхэд нэмэгдэхгүй байвал иргэдийн амьдралд  эерэг нөлөө үзүүлэх юм.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-08 202.180.218.8

Энэ өөрөө буулгацан юм шиг хүний юман дээр гүйж очоод шоу хийчих юмаа, Бямбацогт нь шаардсаар байж буулгуулаа биз дээ, АН-ыхан дандаа хүний хийсэн юмыг өөрийнх болгоно цөөврүүд

Аму 2015-12-08 5.2.112.210

Хөдөө орон нутагт борлуулагддаг нийт шатахууны үнийн дүн, хотын хэрэглээтэй харьцуулахад нилээд бага байдаг байх нь тодорхой. Хот рүү чиглэсэн төвлөрөлийг багасгахын тулд хүмүүсийн халаасанд байгаа хэдтэй нь зөв ухаалаг ярихад л болох асуудал. Жишээ нь хөдөө орон нутагт шатахууныг бага (маш бага ашигтайгаар) үнээр худалдан борлуулаад, түүний үнийн зөрүүг хот суурин газрын борлуулалтаас олж авдаг байвал надад зүгээр санагддаг. Хөдөө орон нутагт борлуулсан шатахууны хэмжээ бага учраас, хотын шатахууны үнийн бодлогод нэг их хүндрэлтэй тусахгүй байх. Ер нь хот газар, тэр тусмаа төв суурин газарт амьдрал харьцангуй үнэтэй байдаг жишиг бүх улс орнуудад байгаа. Энэ жишгээр хөдөө орон нутагт амьдрах өртгийг багасгаж, бүх л салбар дээр хэрэгжүүлж болмоор ...

Зочин 2015-12-08 180.149.78.21

Саналыг бурэн дэмжиж байна

2015-12-08 202.9.41.51

Энэ бузар булай МАН-МАХН өөрсдөө хийх сэтгэлгүй, АН хийхээр атаархаж ваагалалдана.

Зочин 2015-12-08 122.201.22.217

Энэ Батцогт гэж нөхөр үнэн алиа гар юмаа, хөөрхий тархины багтаамж нь энэ юм болов уу.

Зочин 2015-12-08 122.201.24.65

ҮҮРДИЙНХ ГЭЭД БОДЧИХ ВИЙ ДЭЭ ХОВД ХҮМҮҮС ГУАЙ

Зочин 2015-12-08 202.179.27.226

songuulia gej