Хятад улс тойрог замд ажиллах туршилтын хөлгийг хөөргөжээ | News.MN

Хятад улс тойрог замд ажиллах туршилтын хөлгийг хөөргөжээ

Хятад улс тойрог замд ажиллах туршилтын хөлгийг хөөргөжээ

Хятад улс тойрог замд ажиллах туршилтын хөлгийг хөөргөжээ

Хятад улс өчигдөр /2020.05.05/ тойрог замд ажиллах туршилтын хөлгийг тээвэрлэсэн “Long March 5B” шинэ загварын пуужинг сансарт хөөргөжээ. Энэ нь тус улсын сансар судлалын салбарын томоохон үйл явдал болж байгаа ба зургаан хүний багтаамжтай уг хөлгөөр сансрын нисэгчийг дэлхийн тойрог замд, ирээдүйд саранд хүргэхээр зорьж байгаа юм. Туршилтын загвар газраас хөөрснөөсөө хойш найман минутын дараа пуужингаасаа амжилттай салж тойрог замд орсон байна.

“Long March 5B”   хөлөг нь тойрог замын нам өндрөөс цааш 8,000 км хүртэл өндөрт шилжих төлөвлөгөөтэй байгаа ба энэ төлөвлөгөөг амжилттай биелүүлж чадвал саранд ойртох боломж нээгдэх юм.

Хятад улс “Tianhe” нэртэй тойрог замын станцыг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд “Long March 5B” пуужингийн тээвэрлэж тойрог замд хүргэсэн туршилтын хөлөг нь “Tianhe” станцтай ойролцоо жинтэй учир энэ удаагийн туршилт бол тус улсын сансар судлалын салбарын чухал үйл явдлуудын нэг мөн юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-06 46.232.249.138

~ Эротик клубэд тавтай морилно уу – https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

123456 2020-05-06 49.0.212.62

Сөнөтүгэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж