
Урлагийнхан дундаа гал халуун хосууд гэж нэрлэгддэг “Hero”-гийн Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нар бие биедээ анхны харцаар дурласан гэдэг. Жүжигчин Ч.Ундрал “Ханьдаа анхны харцаар дурласан. Анхны болзоонд уригдаад, ярьж суухдаа “Энэ хүнтэй гэрлэх юм байна даа” гэж бодож байснаа одоо ч мартдаггүй юм” гэж байсан бол түүний нөхөр Б.Баатар “Анх харахад Ундрал өмнө нь таньдаг байсан хүн шиг их дотно санагдаж билээ.Тэр үеэс л надад “Энэ бүсгүй ирээдүйн эхнэр минь мөн байна” гэдэг мэдрэмж төрсөн” хэмээн ярьж байсан. Тэгвэл хосууд өнгөрсөн жил хүүтэй болжбүлж нэмэн аав ээж болцгоосон юм. Тэдний хүү одоо нэг ойтой юм.
М.Анир